“Дуулахад хувьтай амьдралыг
Уйлаад яаж барах вэ дээ
Тунгалаг хархан нүдэндээ
Инээх тавилан үлдээдээ
Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа” хэмээх дуу монголчуудын зүрх сэтгэлийн хөгийг алдруулсан сайхан бүтээлүүдийн нэг. Бид энэ удаагийн "Дуу төрсөн түүх" буландаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, яруу найрагч У.Булганы шүлэг “Жинжиймаа” дуу хэрхэн бүтсэн болохыг онцолж байна. Найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг нар "Жинжиймаа" киноныхоо дууг хийлгэхээр киноны зохиол, дууны шүлгээ хөгжмийн зохиолч Л.Балхжав гуайд өгсөн гэдэг. Л.Балхжав гуай кино зохиолыг нь уншиж, өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч, аяыг нь бичжээ. Тэрбээр Жинжиймаагийн хувь заяаг төсөөлж, киног нь сэтгэлдээ ургуулан бодож, Жинжиймааг өрөвдөж, хайрлаж, дүрдээ дурлаж, хоёр шөнө бодож байж бичсэн гэдэг. Ингэхдээ ямар ч алдаа гаргаж, баллаж, цохлоогүй, ямар нэгэн бүтээлийн хэсгээс санаа аваагүй гэдэг. Кино зураг авалт үргэлжилж байхад Жинжиймаа дуу бүтсэн болохоор уран бүтээлчид, найруулагч нарт нь Жинжиймаа дуу нь таалагдаж, тэд дуугаараа хөглөгдөж киногоо хийсэн хэмээн ярьдаг байна.
Л.Балхжав гуай тэднийг Сэлэнгэ аймгийн нарсан ойд киногоо хийж байхад нь өөрийн биеэр дуугаа хүргэж өгсөн гэдэг. Л.Балхжав гуай тус дууг бүтсэн тухай ярихдаа "Эмэгтэй хүний нэрээр нэрлэсэн кино дэлхийд олон байдаг шүү дээ. Уран бүтээлчид дуугаар хөглөгдөж киногоо хийсэн гэдэгтэй адил. Би кино зохиол, дууны шүлгээр хөглөгдөж, хөтлөгдөж аялгуугаа хийсэн. О.Машбат, Н.Батцэцэг хоёр маш хөгжимлөг. Киноныхоо дуунд ач холбогдол өгдөг. "Зүүдэнд ирсэн Хонгорхон ижий" кинонд нь би аялгуу хийж байсан. Тиймээс намайг "Жинжиймаа"-г хийж чадна гэж найдаж байсан байх. Бид уран бүтээлийн, гэр бүлийн найзууд учраас хэн юу хийж чадах эсэхээ мэддэг, ойлголцдог хүмүүс " гэлээ.
Түүний хувьд ээжийн тухай, эмэгтэй хүний тухай уран бүтээл хийхийн тулд бусдаас илүү нандин мэдрэмж төрдөг аж. Тэрбээр янз бүрийн нөхцөл байдалд бүтээл хийх шаардлага гардаг. Тэр бүхэнд сэтгэл санаагаа тайван байлгахыг илүүд үздэг байна. Сэтгэл санаа нь тайван амгалан үед түүнээс сайн уран бүтээл төрдөг гэнэ. Ямар нэгэн жүжиг, киноны дуу хийхдээ зохиолоо сайн уншиж, өөрийнхөө өнгө аяс, аялгууг шингээдэг гэнэ. Жинжиймаа дуунд кино зохиол, яруу найрагчийн сэтгэлгээ шингэчихсэн байсан учир аялгуу хийхэд амар байсан гэлээ.
ЖИНЖИЙМАА
Дуулахад хувьтай амьдралыг
Уйлаад яаж барах вэ дээ
Тунгалаг хархан нүдэндээ
Инээх тавьлан үлдээдээ
Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа
Нүдэнд минь ойрхон ургасан
Нүгэлгүй ариун цэцгүүдээ
Хар сарнайтай өтөлсөн
Харцны өнчин ангируудаа
Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа
Дуугүй байх ч яахавдээ
Нүдэнд минь харагдсан яваасай
Дуулаад дуусашгүй дуу шигээ
Жаргах цаг нь ирээсэй
Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа
| УГЗ Л.БАЛХЖАВ: ЖИНЖИЙМААГИЙН ДҮРД ДУРЛАЖ, ХОЁР ШӨНӨ БОДОЖ АЯЫГ НЬ ЗОХИОЖ БАЙЛАА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |