Тэр даруухан төрхтэй ч үе үехэн хошигнон инээдэг, аядуу зөөлөн ярингаа тамхи сорж, хөнгөн бодлогоширдог хээгүй, гүндүүхэн, цаанаа нэг зөөлөн дулаан эрхэм юм. Түүний талаарх “Ёстой чиг бузгай хөгжмийн зохиолч доо”, “Авьяас гэж мөн ч сонин лүд шүү дээ” гэх ярианаас л бүүр түүр зан чанарыг нь таамаглаж, зохиосон хөг аялгууг нь олон хэдийнэ мэддэг болсон. Харин өнгөрсөн даваа гарагт түүнтэй уулзаад, эхлэлд өгүүлэх тодорхойлолтыг өөртөө буулгасан нь энэ юм.
Тэрбээр "Би царай төрхөөрөө аавыгаа, ааш зангаараа ээжийгээ дуурайсан. Энэ ч утгаар юм уу хүмүүс гаднаа их ширүүн дориун харагддаг мөртлөө дотроо зөөлөн л гэдэг юм" гээд аав, ээжийгээ санасан болов уу гэмээр дулаахан инээмсэглэв. Ийн өгүүлэх нэгэн бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр хэмээх эгэл боргил хүмүүн. Эгэл даруу ч авьяас. Ёстой л “Дэндүү дээ, дэндүү, даанч дэндүү дээ..." гэдэг дуу шигээ дэндүү гэмээр хөгжмийн зохиолч. Тунгалаг агаад цэнгэг хөгжмийн гол түүний дотор урсаж, түүгээр нь бид өдгөө хүртэл "ундаалж" яваа.

Тэгснээ эр хүний хийморь лундааг тун чиг сайхан өгүүлж, сонсох бүрд аав нь хүүтэйгээ хөндий талаар галгиулж, хуучлан яваа мэт амгалан мэдрэмж төрнө. Тэгээд л залгуулан хүний орчлонгийн эрхлэх, хайрлах, ерөөл, хүслийн тухай хүүрнэх шиг болдог. Ер түүнээс гарч байгаа аялгуу эгшиг хэнд ч ээжийгээ, нутаг усаа хайрлах санааг өгч, ухаарал нэмдэг. Хүний сэтгэлийг мөнхөд “ундаалсан” ийм нэг аялгуу эгшгээрээ тэр “Морин хуур” наадмаас 17 удаа шагнал хүртсэн байдаг. “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Газрын цэнхэр нүдэн”, “Тэнгэрийн хишиг”, “Орхон түшээ мөрөн” зэрэг дуугаа өдгөөд ч дархалж чадсан. Ийм л дотоод их эгшиг, авьяас, мэдрэмжийн их хөг бол тэр.
Хөгжмийн зохиолч хүн шууд л санаандаа орж ирсэн аялгууг нотон дээр бичээд л дуу, хөгжим зохиодог гэвэл үгүй. Мэдээж бие даасан, өөрийн гэсэн өнгө аястай аялгуутай байхын үндэс нь бүтээлч ажиллагаа. Түүнийгээ давсан их мэдлэг болов уу.
Энэ дагуу бид Б.Бямбабаяр хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн хамтрагч, хөгжим судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Б.Батжаргалаас түүний хөгжмийн онцлогийн талаар асуухад "Амьдрал болон улс орны хөгжлийн янз бүрийн цаг үед бид учирч байлаа. Тэгээд анзаарч байхад, уран бүтээлийн төлөө төрсөн, монгол аялгууны онцгой авьяастай, ажил мэргэжилдээ үнэнч, бүтээлч хүн. Хөгжмийн олон ч төрлөөр зохионо. Ганц хүний дуурь, бүжгэн жүжгийн ая байна. Тухайлбал, "Нил цагаан" мюзикл жүжиг гэхэд драмын жүжиг юм шиг мөртлөө хөгжмийн үүрэг асар өндөр. Нарийндаа бол хөгжмийн драм гэж нэрлэж болохоор бүтээл байсан. Мөн "Хязгааргүй" моно дуурийнх нь бичлэгийг үзсэн. Театрын тухайд бол ихэд мэдрэмжтэй хөгжмийн зохиолч. Их сайхан мюзикл юм уу дуурь бичих бүрэн бололцоотой авьяастан. Симфонийн бүтээл цөөнгүй бий. Хамгийн гол нь дууны уран бүтээл. Б.Бямбабаяр бол бадаг, дахилттай зүгээр нэг дуу хийх биш, тухайн цаг үеийнхээ эрэлтэд хариу өгч чаддаг хүн. Мөн нийтийн дууны хэв маягт шинэчлэл хийдэг. Үндсэндээ дууны, ая хөгийн донж маягийг урнаар сэтгэж, шинээр бүтээдэг онцлогтой" гэв.
. Уран бүтээлч, хөгжмийн зохиолч гэх мэргэжил, их авьяас билгийн хувьд тэр Монголын хөгжмийн урлаг гэх ай савд том орон зайг бүтээж, өнөөдөр үзэгчиддээ шилдэгийн шилдэг дуунаасаа тоглолт хүргэхээр зэхэж суугаа нь энэ. Сонсох төдийд монгол ахуй, соёл мэдрэгдэж, ардын дууны өнгө аяс цухалзаж, үлгэр сонсож байгаа мэт л хонон өнжин, уяран уйлж сонсмоор хоргодом мэдрэмж төрнө. Уул, ус, тал, хөндийгөө амилуулж, хайрлаж, нөмөрлөж, түшиж аялгуулна.
Үргэлжлүүлэн түүний авьяас билгийн оч хаанаас эхлэлтэй, цучлыг нь хэн өрдөн бадрааж, өдгөө хүртэл дүрэлзүүлэн яваа тухай өгүүлье.
.jpg)
Тэр өөрөөсөө том хөгжмөө өвөр дээрээ тавиад, сандал дээр суугаад тоглоход хөл нь газар хүрэхгүй, улаа бутарсан царайтай жаахан бор хүү байхаасаа л хөгжимтэй нөхөрлөсөн гэдэг. Тэрбээр "Ургийн боловсрол гэж зүйл бий. Аав, ээж хоёр Өвөрхангай аймгийн Соёлын ордны хашаанд нэг жил өвөлжсөн юм билээ. Тэр жил би олдоод, арван сар ээжийнхээ гэдсэнд байхдаа л Соёлын ордны бүх дуу, хөгжмийг сонссон нь надад нөлөөлсөн болов уу гэж боддог" гэж ярина. Харин удмын тухайд бол “Ээжийн минь ах, өвгөчүүл халхын том лам нар байсан. Ээж харин төрөлхийн их ажилсаг хүн. Хонио хариулахдаа исгэрч, дуулж явдаг хүн байсан гэдэг. Багадаа ээжтэйгээ гүү татаад, үнээ эвэлгээд байж байхад ээж их сайхан исгэрнэ. Гэхдээ өөрөө аялгуу зохиож исгэрдэг байсан. Ээжийнхээ тэр авьяасыг бодохоор хөгжимд дурлаж, хөгжмийн хүн болсон минь ээжээс эхлэлтэй юм байж гэж боддог" гэж хуучилна. Ийм хүчин зүйлсийн нөлөө тусгалаас гадна төрийн шагналт хоёр ч том хөгжмийн зохиолчийн шавь байж, үг сургаалиас нь сонссон нь өдгөө Б.Бямбабаяр гэх дууны урлагт цахиур хагалж яваа хөгжмийн зохиолчийг хөгжиж, өсөхөд түлхэц болжээ. Тэр бол Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров хоёр юм. Б.Бямбабаяр хөгжмийн зохиолчоос хоёр багшийнх нь тухай асуухад царайд нь өөрийн эрхгүй мишээл тодорч, ёстой чиг бахархалтай нь илт байв. Тэгээд "Ээжээс нь гадна хоёр багшаасаа та юуг нь авч чадсан бол" гэхэд жаахан бодолхийлснээ “Би хоёр багшаасаа юуг нь ч авч чадаагүй гэж боддог. Энэ гайхалтай хүмүүс миний багш нар байгаа нь том хувь заяа" гэлээ. Монголын хөгжмийн урлагийн ёстой чиг хоёр том уулын дэргэдээс өөрийн өнгө аяс, багш нарынхаа захиас, сургаалиар сүндэрлэн байгаа Б.Бямбабаяр гэх авьяасын их уул билээ, тэр. Түүнийг бүтээж, ийм нэг эгэл даруухан мөртлөө авьяасын их уурхай болсон хүмүүнийг бий болгоход түшиж, тулж, өргөж яваа хүмүүс бол яах аргагүй тэд мөн. Тэрбээр Төрийн хошой шагналт Ц.Чинзориг багшаасаа найрал дуу бичих арга барилыг нь судалсан гэнэ. Энэ тухай Б.Батжаргал хөгжим судлаач "Найрал дууны нарийн дэг зохицлыг олно гэдэг авьяас шаардана. Ц.Чинзориг хөгжмийн зохиолч бол их гайхамшигтай найрал дуу бичдэг байсан. Тэр чадварыг нь Б.Бямбабаяр Ц.Чинзориг багшаасаа авсан байдаг" гэсэн. Тэр агуу хүмүүнээс олон зүйлийг өөртөө шингээж, түүгээр замчилж яваа болов уу.
.jpg)
Бүтээсэн дуу хөгжим, түүний онцлог, энэ их авьяас билиг хаанаас эхлэлтэй, хэн үргэлжлүүлэн хөглөж яваа тухай дээр өгүүллээ. Энэ бүхэн цөм Б.Бямбабаяр гэх их авьяас билэгтнийг бүрдүүлж, бүтээж байгаа билээ.
Яах аргагүй зан зангаа мэдэж, дотно нөхөрлөсөн уран бүтээлийн найзуудыг нь дурсах байхын аргагүй. Монголчуудын хайртай дуучин, олноо "солгой" гэж алдаршсан Монгол Улсын Гавьяат Жүжигчин Н.Төмөрхуяг бол түүний сайн найз. Тэрбээр "Н.Төмөрхуяг бол хүн найзлаад байхаар сайхан ааштай хүн биш шүү дээ. Их ярвагар, шарвагар хүн. Гэхдээ биднийг уран бүтээл л жигтэйхэн салахын аргагүй нөхөрлүүлсэн. Мөн "Сүүдэр цармын цэцэг" дуугаараа алдартай С.Мөнхбат хөгжмийн зохиолч миний сайн найз байлаа. Үнэхээр төгөлдөр авьяастай хүн байсан. Бид ёстой үй зайгүй хамт байдаг байсан. Найзыгаа өнгөрснөөс хойш хоёр, гурван жил их хэцүү байлаа. Хүн бол аав, ээжийгээ хорвоогийн жамаар алдахад бүдгэрээд гайгүй болдог. Харин найзыгаа алдахад их хэцүү юм билээ. Загас уснаас гарч байгаа мэт л байдаг юм билээ. Хорвоо тэгээд хатуудаа, муухай хатуу шүү дээ" гэж гунигтайхан өгүүлнэ.
(1).jpg)
Б.Бямбабаяр хөгжмийн зохиолч өнөө мөдгүй тоглолтоо үзэгчдэдээ хүргэхээр зэхэж, хөнгөн гунигтай сууна. Учир нь урлаг гэх далайд завьны хоёр сэлүүр шиг хамт нөхөрлөсөн дотны найзууд нь эзгүй тоглолт. Тэр хэдий олонтойгоо бужигнаж суугаа ч насны оройд найзуудаараа дутаж, ганцаардаж байгаа нь мэдрэгдсэн юм.
| ХӨГ АЯЛГУУ БҮТЭЭГЧ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |