-Тавлаг сайхан зусаж байна уу?
-Зуслан тавлаг байна. Та бүхэн сайхан зусаж байна уу. Ардын цэнгэл наадамдаа бэлдэж, хүлгээ сойхоор зэхэж сууна.
-“Наран мандах нутаг” дууг амандаа аялдаггүй хүн гэж ховор байх. Дуу бүтсэн түүхээс хуваалцаач?
-Энэ шүлэг маань бичигдээд хэдэн жил болсны дараа ая дан орсон. Нэг өдөр манай Сүхбаатар аймгийн хөгжмийн зохиолч, хөгжмийн багш Ш.Батсайхан гэж эрхэм надтай таараад “Чиний тэр шүлэгт чинь их аятайхан ая оруулсан. Гэхдээ шүлгийг чинь жаахан хайрцагламаар байна. Дэндүү их тарчихсан болохоор дахилт нь л дуу болчхоод байгаа юм. Тэгэхээр бадгуудыг нь чамаар цэгцлүүлэхгүй бол болохгүй байна” гэсэн юм. Анхных нь шүлэг бол
“Мандах наран зүгт нутаг минь байдаг юм
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг
Мал нь тогтуухан хүн нь аядуухан
Мандах наран зүгт нутаг минь байдаг
Томоос том наран дор тоонот минь байдаг
Тогоруу шувуу зогдроо намируулаад алхалж явдаг
Торгон зэрэглээ нь толгод дамжаад гүйж л байдаг
Тогоотой сүүгээ ижий минь самраад хүлээж л суудаг
Барагдахгүй энэ талыг туулна гэж
Байдсан гүүний унага нь босоо төрдөг юм
Харагдахгүй бүхний нууцад нэвтэрнэ гэж
Хан эцгийн үрс билгийн мэлмийтэй төрдөг юм
Ургах наран зүг нутаг минь байдаг юм
Уртын дуу шиг тал цэнхэртэж байдаг юм” гэдэг мөртүүд байсан юм. Дахилт нь таараад байсан учир гарцаагүй шүлгээ танаж, мөр бадгийг нь цэгцэлсэн. Ингэж л өнөөдөр дуулагдаж буй “Наран мандах нутаг” дууны үг бүтсэн. Өөрөөр хэлбэл, үгийг хөгжмийн зохиолчийн аянд тааруулж дахин хийсэн ийм л учиртай. Улмаар дуугаа хэнээр дуулуулах талаар ярилцаж эхэлсэн. Тэр үед Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт дагалдан дуучнаар хөдөөний нэг бор охин ирсэн байсан. Хөгжмийн зохиолч маань тэр охиноор дуулуулахаар давтуулсан байсан болохоор нь сонсоод үзтэл их эвтэйхэн дуулсан байсан. Тэр бол одоогийн дуучин Д.Осгонбаяр. Энэ дуу анх төрсөн цагаасаа “морь таньдаг хүн” гэдэг шиг дууны уран бүтээлчдийн дунд “Их аятайхан дуу болж, энэ дуу явна шүү” гэж яригдаж байсан
-Алтан Дарьганга, Сүхбаатар аймгийг тодруулсан маш олон дуу байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс таны энэ дуугаар Сүхбаатар аймгийн төсөөлөх болсон гэхэд хилсдэхгүй. Дуугаа анх сонсоод яаж хүлээж авсан бэ?
-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Одоо ч энэ дуугаар нутгийг минь төсөөлж буй хүмүүсийн ярьж, хэлэхийг сонсоход сайхан санагддаг. Зөвхөн сүхбаатарчууд дуулаад зогсохгүй монголчууд тэр чигтээ мөн гадаад дотоодод дуулагдаж байгаа нь бахархмаар санагддаг. Хэдэн жилийн өмнө СГЗ дуучин Батболд дүү маань над руу залгаад “Ах аа би Ховд аймгийн Мөнххайрхан сумаас ярьж байна. Далайн түвшнээс дээш хамгийн өндөрт байдаг Монголын хоёрхон сумын нэг байгаа юм. Энд Урианхай түмэн амьдарч байна. “Олонтой явсан аав” дууг хоёр бадаг дуулаад гуравдахаас нь уйлцгааж байна. Дуу маань энд хүрч ээ” хэмээн ярьж байсан. Батболд тухайн нутгийн хүмүүстэй хуучилж суухдаа “Энэ дууны үгийг бичсэн хүн чинь “Наран мандах нутаг” дууг бас зохиосон шүү дээ” гэж хэлэхэд бүгдээрээ дуулж байсан гэдэг. Дуу бол хил хязгаарт үл хоригдох жигүүртэй байдаг гэж би боддог. Хэдэн жилийн өмнө Бельгийн вант Улсад нэг телевизийн баг очиж ажилласан гэнэ лээ. Тэгээд тэнд байдаг монголчуудтай орой хүлээн авалтад орсон чинь тэр чигээрээ “Наран мандах нутаг”-ийг дуулсан юм билээ. Тэнд явсан найз маань “Манай найз Амартайван гэдэг яруу найрагчийн үг байгаа юм” гэж хэлэхэд “Бидний мэндийг дамжуулаарай” гээд надад бэлэг өгч явуулсан байсан. “Будант Европид нар мандахад наран мандах зүг нутаг минь байдаг юм шүү хэмээн дуулж бид сэтгэлээ дэвтээж, нутгаа санасан санаашрал аа аргадаж явдаг шүү” гэж хэлсэн байдаг.
-“Хаврын зэрэглээндээ өндөлзөнө дөө Зотол хан уул минь
Хатгин хошууны ахан дүүс зовлон жаргал нэгтэй дээ” гэж та шүлэглэсэн. “Олонтой явсан аав” дууны шүлгийг бичихдээ та их эмтэрч байв уу?
-Би 2003 оны арванхоёрдугаар сарын 09-нд аавыгаа тэнгэрийн оронд үдэж байсан. Аавыгаа нутаглуулчхаад хэсэг газрын толгойд зогсож байхдаа сэтгэлдээ “Амьдад нь хүү нь аавыгаа асарч, өргөж чадлынхаа хэрээр баярлуулж явсныг та минь мэдэж байгаа. Одоо та минь үрдээ босож ирэхгүй болохоор хүү нь аавдаа дуун суварга босгон доо” гэж дотроо шивнэж байсан юм. Тэр хавар нь Өвөрхангай аймаг Арвайхээр дууны клипийг хийх болоод би Сүхбаатар аймгаас явж таарсан юм. Шуудангийн автобусанд миний хажууд суудалд нэг бүсгүй суусан юм. Тэр эмэгтэй бас аавыгаа алдчихаад хоногийг нь хураагаад буцаж байгаа таарсан. Тэр эмэгтэй яриан дундаа “Өглөө босоод л аавынхаа гэрт нь гүйгээд ороход сууж байх юм шиг санагдаад, үгүйрсэн гэдэгт нь хэд хоног итгэж өгөөгүй шүү дээ” гэж хэлсэн нь надад “тас” гээд л ороод ирсэн. Тэгээд явах замдаа “Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ итгэж чадахгүй юм даа
Хониндоо унадаг номхон хээр нь ижил дундаа л явна даа
Хонгорын голын усан минь урсдагаараа урсаад л байна даа
Хоймор эзгүй аав минь ухаан санаанд ургаад л байна даа
Дэндүү олонтой аавыг минь дээлтэй өвгөд нь дурсаад байна даа
Дэнж бүрхсэн адуундаа дэлтэй морьд нь үүрсээд байна даа” гэдэг мөртэй болоод автобуснаас буулаа. Маргааш өглөө нь хотоос Өвөрхангай руу явахдаа Ардын жүжигчин А.Энхтайванд нөгөө хэдэн мөртөө хэллээ. Тэгсэн Элсэн тасархайд түр үдэлж хоол идэх зуур А.Энхтайван “За чи нөгөөдхөө аль” гэж байна. Би санаанд ч орсонгүй “Юу тэр билээ” гэхэд “Яагаа вэ нөгөө хотоос ирж байх замдаа уншиж өгсөн шүлгээ аль. Чиний толгой, цээжинд байгаа үгэнд би яаж ая зохиох юм. Дуу хиймээр байна. Бичээд өг наадхаа” гэж байна. Тэгэхээр нь өмнөх мөртүүд дээрээ “Хаврын зэрэглээндээ өндөлзөнө дөө Зотол хан уул минь
Хатгин хошууны ахан дүүс зовлон жаргал нэгтэй дээ
Харгилтайн голын усан минь харгилж даргиж урсаад байна
Ханхайж завилсан аав минь халуун сэтгэлээс гарахгүй байна
Хурмастын үүл нь хуйлраад байн хурын улирал дөхлөө дөө
Хувьхан заяаны ерөөлтэй үр нь хошуу нутгаа л дуулна даа
Хулстайн голын усан минь хурдалж түргэлж урсаад байна
Хуучилж суудаг аав минь хуурын эгшигт ургаад байна даа” гээд бичээд өглөө. Эхний бадаг гарчихсан байсан болохоор нутгийнхаа гурван голын нэрийг оруулаад бичиж байгаа нь тэр. Тэгээд маргааш нь зураг авалт гэсээр ядарсан хүмүүс буудалдаа орж ирээд хэвтэж байтал А.Энхтайван өвдгөө алгадаад л энэ дууг аялсан. Тэгээд над руу хараад “Болж байна уу” гэж байна. Би ямар дуу хөгжим мэдэх биш болох байлгүй дээ гээд л өнгөрсөн. Ерөнхийдөө Сүхбаатар аймгаас хөдлөхөд санаа сэтгэлд тээгдэж очоод Өвөрхангай аймагт төрсөн дуу гэж болно. Энэ дуу гарсны дараа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУСГЗ Д.Цоодол нэвтрүүлэгч надтай уулзаж, баяр хүргэсэн. Тэгэхдээ “Хөвсгөл аймгийн Галт, Шинэ идэр, Их-Уул, Идэрийн гол дагасан Хатгинчуудыг хойд хил мануулахаар суурьшуулсан юм. Тэр хүмүүс маань энэ дууг их дуулдаг болсон шүү” гэж хэлж байсан удаатай. Аугаа их хүмүүн Цэндийн Дамдинсүрэн абугай
“Халх Монголын малчин
Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна...” гэж Хатгин овгийг тунхагласан байдаг.
Овог угсаа, яс үндэс ярих хориотой байсан цаг үед зоригтой дуугарсан хүн шүү дээ. Би түүнээс хойш 50 гаруй жилийн дараа өөрийн дуундаа нэг сэргээж дурдсан төдий.
-Энэ дуугаараа “Морин хуур” наадмын тэргүүн байр хүртсэн байх аа?
-“Олонтой явсан аав” дуугаа 2004 оны хавар дуусгаад ирэх оных нь нэгдүгээр сард МҮЭСТО-нд болсон “Морин хуур” наадмын шалгаруулалтад оролцуулсан юм. Тэгээд хөгжмийн зохиолч маань “Чи яасан хэнэггүй хүн бэ. Наана чинь Гала тоглолт болох гээд байна. Хурдан ир” гэж дуудлаа. Ингээд 2005 онд “Олонтой явсан аав” дуу маань “Морин хуур” наадмын шилдэг дуугаар шалгарлаа. Тайзан дээр гараад шагнал авч байх зуур “Би аавдаа хэлсэн дээ хүрлээ дээ. Миний аав тэнгэрээс хүүгээ хараад баярлаж байгаа байх даа” гэсэн бодол төрж, нулимс гарч байлаа. Бүх ачийг нь хариулж чадна гэж юу байх вэ, гэхдээ олон, олон хүүхдийн аавдаа өргөх сэтгэлийг өргөл болсон дуу бүтээсэн дээ одоо ч баярлаж явдаг даа.

| С.АМАРТАЙВАН: Дуу бол хил хязгаарт үл хоригдох жигүүртэй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |