Өдгөө тэрбээр “Андра” академийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлтгэж байна. Ирэх жил тус академи 10 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ирээдүйд загвар хувь хүний хөгжил хосолсон томоохон сургуультай болох зорилго тавин ажиллаж байгаа аж.
-Сайн байна уу. Таны үүсгэн байгуулсан “Андра” академи Монголын загварын салбарт томоохон байр суурь эзэлж, бэлтгэсэн шавь нар тань тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна шүү дээ. Академийнхаа ирээдүйн төлөвлөгөөний тухай яриач?
-Манай “Андра” академи элсэгчдэдээ загвар, гоо зүйн талаар хичээл заахаас гадна хувь хүний хөгжил дээр нь маш сайн ажилладаг. Бид шавь нарыгаа эмх цэгцтэй, найдвартай, хариуцлагатай иргэн болгохыг зорьдог. Хүн хэчнээн гоо үзэсгэлэнтэй, ухаантай байсан ч хариуцлагагүй бол хэн ч биш. Тиймээс шавь нартаа “Гурван сая хүний дунд амжилттай амьдрах бол амархан. Харин долоон тэрбум хүний дунд хэн нэгэн болохын тулд хариуцлага хэрэгтэй” гэж хэлдэг. Хэн ч хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлж чадвал үзэсгэлэнтэй, гоё сайхан болж чадна. Хамгийн чухал нь өөрийнхөө мөн чанарыг таньсан, үнэ цэнтэй монгол хүн болж төлөвших нь л амьдралд хэрэгтэй юм даа.
-Загварын салбараас өөр ямар ажил эрхэлж байна вэ?
-Одоогийн байдлаар үндсэн дөрвөн ажил хийж байна. Эхнийх нь мэдээж “Андра” академидаа багшилж, загварын салбарын шинэ үеэ бэлтгэж байгаа. Миний үндсэн мэргэжил маркетингийн менежер учир байгууллагуудад маркетингийн зөвлөгөө өгдөг. Мөн олон улсын хувь хүний мэргэжлийн сургагч багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс гадна “Business network international” гэх олон улсын бизнесийн байгууллагын Монгол дахь анхны албан ёсны салбарынх нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаад, чадварлаг залуучуудтай нэгдээд явж байгаа. Үүний дээр нийгэм рүүгээ чиглэсэн сайн дурын ажлуудыг байнга хийж байна даа.
-Цаг төлөвлөлтөө хэрхэн гаргадаг вэ?
-Би бүх ажлаа цаг, минутаар нь төлөвлөдөг. Түгжрэлийн цагийг хүртэл тооцож төлөвлөдөг. Хүн ер нь төлөвлөж чаддаг, төлөвлөсөн ажлаа яг цагтаа амжуулж чаддаг байхад амжилттай амьдарч чадна гэж боддог. Би “Хүүхэд байхдаа алдаж болно. Оюутан болоод хагас алд, ажлын талбарт гараад харин алдах эрхгүй” гэсэн зарчим баримталдаг.
-Өнөөдрийн Х.Бадамгэрэлийг ээж тань бүтээсэн байх. Ээжийнхээ талаар яриач?
-Манай ээж амбицтай, өөртөө арчаатай, хүчирхэг эмэгтэй байдаг. Ээж маань намайг өсгөхдөө хэзээ ч “Чи сайн эзэгтэй байх ёстой шүү” гэж өсгөөгүй. Харин “Чи маш хүчтэй сэтгэл зүйтэй, хэнээс ч хараат бус, бие даасан, бусдад эерэгээр нөлөөлдөг эмэгтэй байгаарай” гэж заасан. Мөн “Чи юм хийхгүй байж болно. Гэхдээ хийе гэвэл чаддаг эмэгтэй бай” гэж сургасан. Намайг хэзээ ч гэрийн ажлаар хязгаарлаагүй, илүү өргөн цар хүрээтэй амьдрахыг заасан даа.
-Та ямар хүүхэд байсан бэ. Бага насныхаа тухай яриач?
-Би гурван эрэгтэй дүүтэй айлын ганц охин. Гэхдээ хэзээ ч гэрийнхээ бүх ажлыг ганцаараа хийж байгаагүй. Бага байхын бүх зүйлийг төлөвлөдөг, зохион байгуулдаг байсан. Хичээл тарах, ээж, аавын гэртээ ирэх цагийг тооцоод, гэрийнхээ ажлыг дүү нартайгаа хуваагаад хийчихдэг байлаа. Тэр маань надад зохион байгуулагч чадварыг суулгаж өгсөн гэж боддог.
-Гурван эрэгтэй дүүтэй, айлын ганц охин байх ямар байдаг вэ. Эршүүд зантай байсан уу?
-Мэдээж эршүүд зан чанартай өссөн байх. Гэхдээ эршүүд байна гэдэг нь эрэгтэй хувцас өмсөөд л, сүр сар гэж үсэрч харайгаад л байдаг байсан гэсэн үг биш л дээ. Харин илүү зарчимч, хурдан шийдвэр гаргадаг, илүү алсын хараатай гэх өнцгөөс нь харж болно оо.
 (19)(1).jpg)
-Таны дэргэд үргэлж хамт байж дэмждэг хүн нь мэдээж таны нөхөр байх. Ханийнхаа тухай ярьж болох уу?
-Би маш их хүсэл тэмүүлэл дүүрэн, үргэлж шинэ зүйл туршиж, хийж бүтээх дуртай эмэгтэй. Тэр зан чанарыг нөхөр маань үргэлж ойлгож, дэмжиж байдагт нь талархаж явдаг. Бид найз нөхөд, хамтрагчид шиг нэгнийхээ ажил, алсын харааг тодорхой ярилцаж, хамтдаа урагшилдаг. Манай нөхрийн хувьд эмэгтэй хүн өөртөй нь яг ижил түвшинд байж, нийгэмд манлайлж чадна гэж боддог хүн л дээ. Тэр зан чанар нь надад таалагддаг. Нэг ёсондоо үхэн үхтэл миний дэргэд байх үнэнч найз, хамтрагч, дэмжигч минь юм.
-Энэ хүртэл явахад шантрах тохиол гарч байв уу?
-Мэдээж маш их байсан. Гэхдээ тэр бодол маань удаан хугацаанд өрнөдөгггүй. Би ер нь гуниглаж суудаг төрлийн хүн биш л дээ. Хэцүү зүйл тохиолдвол энэ асуудлаас хэрхэн гарах вэ, яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг тал дээр ажилладаг. Гуниглаад л суугаад байвал хүн амжилт гаргах цагаасаа л хороож байна гэсэн үг шүү дээ.
| Х.БАДАМГЭРЭЛ: Би мөрөөдлөө хангалттай биелүүлж чадсан, одоо шавь нараа дэлхийн түвшинд хүргэмээр байна |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |