• Өнөөдөр 2024-04-28

"Баавгай болох сон" кино "Batau" кино наадмаас алтан алим хүртлээ

2023-12-22,   297

        Каннын кино наадамд шалгарснаар олон улсын фестивалиудыг өнгөлсөөр буй "Баавгай болохсон" бүтээл дахин нэг номинацын эзэн болжээ. ОХУ-д зохион байгуулагддаг "Batau" олон улсын кино наадмаас "Баавгай болохсон" алтан алим хүртсэн байна. Энэ талаар найруулагч П.Золжаргал нүүр хуудастаа мэдээлжээ.

 Намар "Улаанбаатар" олон улсын кино наадамд нэг танхим дүүрэн монгол үзэгчдэдээ л хүртээл болоод буй "Баавгай болохсон" ихээхэн хүлээлт үүсгээд байна. Кино өвлийн хүйтэнд, Улаанбаатарын гэр хорооллын амьдралд сайн боловсрол эзэмшихийн төлөө чармайж буй хүүгийн тухай өгүүлдэг. Энэ ч утгаар, хамгийн чухал болох Монгол дахь албан ёсны нээлтээ ид хүйтнээр, ирэх нэгдүгээр сарын 12-нд хийнэ гэж кино багийнхан төлөвлөөд байгаа юм.


"Баавгай болох сон" кино "Batau" кино наадмаас алтан алим хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188