• Өнөөдөр 2024-04-28

“ХАРХОРУМ” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-12-13,   256

                        Анхдугаар “Хархорум” олон улсын кино наадамд нийт есөн орны 14 кино нэр дэвшсэн бөгөөд  арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа. 
             
       Кино наадмын “Шилдэг уран сайхны кино” төрөлд нийт 10 кино нэр дэвшсэнээс найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино шалгарав. Мөн кино наадмын “Шилдэг баримтат кино” төрөлд нийт дөрвөн кино нэр дэвшсэнээс найруулагч Жордан Брайон, Моника Вилламизар нарын уран бүтээл болох “Transition” баримтат кино, “Шилдэг хүний эрхийн кино” төрөлд “The Animal Kingdom” кино тус тус хүртлээ. 
 
         Түүнчлэн “Хархорум” олон улсын кино наадмын зүгээс олон улсын кино наадмуудын жишгээр уран бүтээлчдийг алдаршуулах зорилгоор “FILM ICON AWARD” номинацийг “Гүрү медиа” компанийн продюсер Цэрэнпилийн Ариунаад  гардууллаа.
 
         “Хархорум” олон улсын кино наадамд бүтээлээ ирүүлсэн, наадмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон уран бүтээлчид, хамтрагч, дэмжигч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. 

“ХАРХОРУМ” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188