• Өнөөдөр 2024-04-28

"Хүний эрхийг киногоор хүүрнэхүй" сургалтыг зохион байгууллаа

2023-12-11,   271

       “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Хүний эрхийг киногоор хүүрнэхүй” сургалт “Чингис хаан” үндэсний музейд арванхоёрдугаар сарын 9-нд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг нээж Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал үг хэлж 2022-2023 оны үйл ажиллагааг танилцуулав. 
 
         “Хүний эрхийг киногоор хүүрнэхүй” сургалтаар хүний эрхийн асуудлыг кино бүтээлд хэрхэн тусган харуулах, түүнтэй холбоотой ямар эрсдэл учирч болох, тэдгээрийг хэрхэн даван туулах, сонирхолтой бодит жишээ, түүхийг хэрхэн сайн зохиол болгох талаар олон улсын кино наадмын шүүгч, хүний эрхийн мэргэжилтнүүд лекц орж, дадлага ажил хийж, санаа солилцлоо. Мөн цаашид хүний эрхийн асуудлаар кино хийхээр зорьж буй уран бүтээлчдэд хүний эрхийн болон мэргэжлийн харилцаа холбоогоор туслах боломжийг бүрдүүлэхэд анхаарах юм.             

         Энэхүү сургалтад кино наадмын зочид болох Оскарын хоёр удаагийн шагналт МАЛКОЛЬМ КЛАРК “Баримтат киноны сэдэв сонголт, судалгаа” сэдвээр, Солонгосын алдарт найруулагч ЧУНГ ЖИ ЁН “Нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн сэдвээр уран сайхны кино бүтээхэд тулгардаг бэрхшээл, түүнд мэдлэг, мэдээлэлтэй хандах нь” сэдвээр, продюсер ХАН И “Баримтат кинонд хүний эрхийг тусгахдаа анхаарах зүйлүүд, ажиллах зарчим” сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

        Сургалтын илтгэгч багш нараар НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл, СУИС-ийн хүндэт профессор, сэтгүүлч, зохиолч, хүний эрхийн зүтгэлтэн Х.Наранжаргал, Хүний эрхийн хуульч, судлаач Л.Галбаатар, Хуульч, судлаач Г.Амаржаргал нар илтгэл танилцуулав. Үүнээс гадна “Миний охин сүүлийнх нь байг” хүүхдийн эрхийн баримтат киног сургалтын үеэр үзүүлж сонирхуулсан юм. “Хүний эрхийг киногоор хүүрнэхүй” сургалтад кино урлагийн салбарын 40 гаруй уран бүтээлч, оюутан залуус хамрагдлаа.
 

"Хүний эрхийг киногоор хүүрнэхүй" сургалтыг зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188