• Өнөөдөр 2024-04-25

"Баавгай болох сон" киноны уран бүтээлчид "Алтан камер" шагналд өрсөлджээ

2023-05-27,   387

            "Баавгай болох сон" киноны уран бүтээлчид  "Алтан камер" шагналд өрсөлджээ. Тодруулбал, "Алтан Камер" шилдэг анхны бүтээлийн шагналд дэлхийн өнцөг бүрээс ирсэн 22 киноны уран бүтээлчидтэй өрсөлдсөн байна.
 
              Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор сонгогдсон. "Баавгай Болох сон" уран сайхны кино нь П.Золжаргалын зохиолч, найруулагч, продюсерээр ажилласан анхны бүрэн хэмжээний кино бөгөөд мөн зураглаач Д.Давааням, Ко-продюсер С.Батхишиг, продакшн дизайнер Ц.Ариунтөгс, хөгжмийн зохиолч Жоанни Куртет нарын анхны бүрэн хэмжээний кино бүтээл билээ. "World of Location" сэтгүүлд 76 дахь Каннын олон улсын кино наадамд Монгол Улсаас анх удаа "Un Certain Regard" төрөлд нэр дэвшсэн "Баавгай болохсон" киноны тухай нийтлэгдсэн юм.

"Баавгай болох сон" киноны уран бүтээлчид "Алтан камер" шагналд өрсөлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188