“Фантастик” продакшны жүжигчин Б.Ганчулууны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 2008 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөнөөс хойш тасралтгүй жүжигчин, найруулагч мэргэжлээрээ ажилласан. Баянхонгор аймгийн уугуул тэрбээр аймгийнхаа хүүхдийн “Тэмүүжин” театрт зургаан наснаасаа эхлэн аравдугаар анги төгстөлөө явжээ. Энэ л үеэс эхлэн урлагт дурлаж, арван жилээ төгсөөд СУИС-д шалгалт өгөн тэнцжээ.
Тэрбээр “Шувуудын үүр”, “Тоглоом” драмын жүжиг, “Парисын дарь эхийн сүм”, “Гарал угсаа”, “Маш нууц”, “Том толгойтын романс”, “18 нас би чамд хайртай”, “Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “Параллель ертөнц”, “37-р Точка”, “Зура”, “Цурам ажиллагаа” зэрэг бүтээлийн гол болон туслах дүрд тогложээ. Эдгээрээс бид “Зүрхний хилэн” киноны Базараагийн дүрээр илүүтэй мэдэх билээ. Мөн тэр “Параллель ертөнц” киноны найруулагчаар ажилласан юм. Харин “37-р Точка” киноны Болд бол гэнэн томоогүй, хөгжилтэй. Тэрбээр ихэнхдээ тулхтай, их зүйлийг боддог нуруутай нэгэн бол эл дүрээс арай өөр Б.Ганчулууныг үзэгчид олж харсан. Тэрбээр “Дүрийнхээ онцлогийг гаргах журмаар ажилладаг. Үйл хөдлөлөөс нь тухайн дүрийн зан байдал харагдаж байдаг учраас дүрийнхээ шугамыг алдаж болохгүй” гэсэн байр суурийг баримталдаг байна. Түүний аав нь жолооч, ээж нь багш мэргэжилтэй бөгөөд есөн хүүхэдтэй айлын хамгийн бага хүү нь байна. Ийнхүү өөрийнхөөрөө даруухан мөртлөө өөрт оногдсон дүр, ажлаа хариуцлагатай, итгэл даан сайн гүйцэтгэдэг түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
| ЖҮЖИГЧИН Б.ГАНЧУЛУУНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |