Кино урлагаас “ургаж”, “Шинэ үе” продакшнд “өдөлж”, өдгөө “Фантастик”-ийн ах нартайгаа “жигүүрээ дэлгэж” буй залуу уран бүтээлч Э.Одбаярын урлагт татсан жимээр хамтдаа алхъя. Учир нь тэр уран бүтээлийнхээ замд ороод нэлээд хол алхчихлаа. Нэг ёсондоо ярих юмтай, татсан жимтэй, түүгээр нь явахад өөрийн гэсэн нар, салхи, агаартай нэгэн. Энэ жимд тэр нуруулаг, царайлаг, охидын краш, дурлалт залуугийн дүрийн магнат, “Фантастик”-ийн Од гээд олон ч тодотголтой болжээ. Энэ ч мэдээж байх л зүйл. Харин үүрч гарсан богцоо тэр чухам юугаар дүүргэж, юуг олж яваа гэдгийг онцлохыг хүслээ.

Ээж нь түүнийг урлагийн замд өөрийн жимийг татахад сайн дэмжсэн тухай тэр ярьдаг. Эхлэл хамгийн чухал учир гол сонголтыг хийхэд тусалж, өнөөдрийн Одыг, түүний дүрүүдийг бидэнтэй уулзуулсан ээжид нь баярлалаа. Ингээд багаасаа сонирхолтой, хүсэж мөрөөддөг байсан тэр Кино урлагийн дээд сургуульд урилгаар орсноор үндсэн замдаа орж. Харин өнөөдрийн өөрийг нь бүтээхэд гол ханыг нь босгосон “Шинэ үе” продакшнд тэр гуравдугаар курсээ төгсөх жилээ бүжигчнээр орсноор хошин урлагийн тайзнаа анхлан гарсан байдаг. Энэ үед түүний хүсэл мөрөөдлийг улам ч дүрэлзүүлж, бадраасан хүн Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай байсан гэдэг..jpg)
Энэ тухай “Багшдаа бүтэн дөрвөн жил загнуулсандаа. Хайрладаггүй шавь байсан бол загнаж, зэмлэхгүй л байсан байх. Хайртайдаа л “Энийг гайгүй жүжигчин болгочих юм сан” гэж шахаж, шаарддаг байсан юм шиг санагддаг. Багш минь “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж яваарай” гэж захидаг” гэж ярьсан байдаг. Ингэж тэр эрхэм багшийнхаа үгийг бодож, сургуулиа ч төгсөөгүй уран бүтээлч болохоор зорьж яваа залуу уран бүтээлчийг өлгийдөж авсан “Шинэ үе” продашндаа тэр талархдаг байна. Түүний хошин урлагийн тайзан дээр ах, дүү, цэрэг, дурлалт залуугаар үзэгчидтэй уулзаж урлагт үлдээн алхах өөрийнхөө замын эхлэлийг тавьж, өөрийгөө улам ч боловсруулан бэлдэж, урлагийн хүн ямар байдаг юм байна гэдгийг сурч, судалсан он жилүүд ийн өнгөрчээ.

-ОЛОЛТ-
Замд явахдаа түүний ололт харин юу байв...
Сэтгэл татам, эр зоригтой, дайчин, эрс шийдэмгий дүрийг түүнд оноодог нь Б.Тамир найруулагч. Тэрбээр “Маш нууц” кинонд тоглосноор “Фантасттик” продакшны ах нартайгаа нэгдэж, өөрийг нь онож буулгах найруулагчтайгаа уулзсан нь тэр. Нэг ёсондоо тэр Одыг залуу уран бүтээлчид дотроос “шүүрч”, түүний л гаргаж, тоглож, ажиллаж чадах дүрүүдэд оноож, нөөц бололцоог нь олон талаас нээн харуулж байгаа. Тэр мэдээж бусад найруулагчидтай ажиллах ч гол төлөв нь Б.Тамир. Харин өөрийн дүр төрхийнх нь өгөгдөл дээр авьяасыг нь нэмсэн аятай мөртлөө үзэгчдийн сэтгэлийг татсан дүрийг Одод өгсөн нь аль, аль ч талдаа хожилтой гэмээр. Ер Фантастик түүний хамгийн том ололт. Ах нарынхаа дуулгавартай, түшигтэй ч дүү нь. Түүнд нэг давуу тал байдаг нь үргэлж уран бүтээлч ах, эгч нараасаа үг сонсож, тэднээс суралцаж, өөртөө хэрэгтэй бүхнийг цуглуулж байдаг. Хэнтэй ч эвтэй, аятай, аргатай. Хамт олон гэдэг бол тухайн хүнийг урагшлахад, мөрөөдлөө биелүүлэхэд гол хүмүүс. Тэгвэл Э.Одбаяр жүжигчин өөрийг нь хурцалж, зааж зөвлөж, магад зэмлэж, зүтгүүлэх хамт олноо хэдийнэ олсон. Уран бүтээлч бүр өөр, өөр ололттой байдаг ч түүний хувьд Фантастик бол хамгийн том ололт.
.jpg)
Тэр эндээс л өнөө үүрч яваа дүрүүдээ богцолж эхэлсэн юм даа.
ТҮВДЭН, ТЭГШЭЭ, АНАР, ХҮЛЭГ...
Түүний богцонд “Маш нууц” киноны Түвдэн цэрэг, “Байтагбогд” киноны улсын баатар хилчин Тэгшээ, “Зүрхний хилэн” киноны Гарам, “Параллель ертөнц” киноны хөгжилтэй Анар, “18 нас би чамд хайртай” киноны холимог тулаанч Хүлэг, “Зура” киноны хамгаалалтын ажилтан...гээд олон дүр бий. Түүний үүргэвч гэхдээ талдаа ч ороогүй байна. Дөнгөж доод хэсэг нь биежиж, тэр үүрээд л цааш аялаж явна. Тэр ингэж л өөрийн гэсэн өнгө төрх, зорилго, хүсэл мөрөөдөлтэй дүрийн замаар алхаж, цөмийг нь зорилгод нь хүргэж, ганцаараа амьд гарч, эцсээ хүртэл тэмцсэн. Тэгэхээр түүний тоглосон дүрүүд цөм зорилгодоо хүрсэн. Ганцхан жишээ дурдахад, “Маш нууц” киноны Түвдэнг санаж байгаа биз дээ. Ганцаараа амьд үлддэг. Нэг хүн ч болов амьд үлдээсэй гэж хүсэж байсан үзэгчдийн хүслийг тэр биелүүлж, уснаас гарч ирээд кино төгсдөг. Тэр төгсгөл, эл дүр үзэгчдэд их тод. Зарим үзэгч түүнийг “Энэ чинь өнөө “Маш нууц” киноны амьд үлддэг нөхөр байна” гэж ярих нь ч бий. Үүнээс илүү ялалт, давалт гэж уран бүтээлч хүнд байхгүй л болов уу. Аялал мэдээж дуусаагүй. Одыг өөрөөр харах, цоо шинээр таних, эсвэл ур чадвар, авьяас билгээ улам илүү тодосгох бүхэн түүнийг хүлээж буй. Алхаад л байгаарай, Э.Одбаяр минь. Чи өөрийнхөөрөө жимийг урлагт татаж яваа шүү. Богцоо дүүргээд алхаад л байгаарай.
.jpg)
-ТҮҮНИЙ АЛХДАГ ӨӨР НЭГЭН ЗАМ СПОРТ-
Байнгын кино зураг авалтын талбай, бүтээлээс бүтээлийн хооронд амьдрахдаа түүний алхдаг өөр нэгэн зам бол спорт юм билээ. Ихэнхдээ зураг авалтгүй үедээ фитнесд цагаа өнгөрөөж, бие бялдартаа ихэд анхаардаг тухайгаа ярьдаг. Мэдээж бие бялдараа сайхан хөгжүүлж, гадаад төрх байдлаа өнгөлж гэмээнэ дүр дагаж ирдэг болов уу. Нөгөө талаар бие эрүүл, хүсэл мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүйгээр тэмүүлж, улам ч эрчтэй хүчтэй урагшлах байх. Өөрийгөө үргэлж бэлтгэлтэй байлгаж, найруулагч ямар ч дүр оноосон авахад бэлэн байх түүний гол эрч хүч, магад өөртэйгээ ярьж, зоригжуулж, улам илүү хичээх зоригийг өөртөө өгдөг нь фитнес биз ээ. Энэ ч мөн түүний урлагт үнэнчээр зүтгэх, эзэмшсэн мэргэжилдээ тууштай байх нэгэн түлхүүр.
Энэ хүрээд бичвэрээ дуусгая. Учир нь илүү ихийг, бүр өргөн өгүүлэхийг дараагийн нэгэн өдөрт үлдээе. Тэр үед түүний богц овоо дүүрч, жим нь ч улам тодсож, уртассан байна байх. Үзэгчид түүнээс өшөө олон дүр, тэсрэлт хүлээж байгаа шүү гэдгийг л энэ удаад дуулгах гэсэн юм.
| Э.ОДБАЯРЫН ОЛОЛТ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |