-ГЭГЭЭН ХАЙР ДУРЛАЛ-
Хайрын өмнө бүх зүйл хүчин мөхөстдөг. Хайр бол баян, хоосон, муухай, сайхан юуг ч үл харгалзан оршдог зүйл гэдгийг "Баян боол" кино бидэнд үзүүлж байна. Дамиран хэдийгээр баян айлын эрх танхи хүү ч гэлээ сайхан сэтгэлтэй, бусдыг хайрлаж ойлгох, зүрх сэтгэлтэй хүн гэдгийг киноны үйл явдлаар илрүүлдэг. Ингэж илэрхийлэхдээ гэгээн хайр дурлалыг гол нуруугаа болгосон нь үзэгчдийн сэтгэлийг хамгийн их татсан. Жинхнээсээ хайрлаж, дурласан хүнээс өөрөөс нь хайр, үйлдэл ундарч байдгийг тод харуулсан.

-КИНОНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ШИЙДЭЛ-
Киноны үйл явдлыг давхар киноны зураг авч байгаагаар өрнүүлсэн нь хамгийн сонирхолтой шийдэл байлаа. Учир нь, үзэгчид бэлэн болсон уран бүтээлийг л үздэг болохоос кино, уран бүтээлийн ар тал хэрхэн өрнөж, зургийн талбайд уран бүтээлчдийн амьдрал хэрхэн өрнөдгийг тэр бүр мэдэхгүй. Тэгвэл үзэгчдэд кино гэдэг нүсэр их ажил, хөдөлмөр, бэлтгэл сургуулилт гэдгийг мэдрүүлснээрээ онцлог уран бүтээл болсон. Тэр дундаа найруулагч, жүжигчид хэрхэн эрсдэл, зориг гаргаж ажилладгийг мөн давхар харуулснаараа сонирхолтой содон байлаа.

-ЧИМЭГ ДҮРҮҮД-
Кино бүрд л гол дүр, үйл явдлаа амт оруулсан чимэг дүр байдаг. Гэхдээ "Баян боол" киноны чимэг дүрүүд яг оносон байна лээ. Тухайлбал, залуу жүжигчин Х.Баярмаагийн тоглосон Сүнжид ахайтаны дүр цаанаа нэг үзэгчдийг татсан хоржоонтой мөртлөө хувь уран бүтээлчээс чамгүй ур чадвар шаардсан дүр байна лээ. Харин залуу жүжигчин Г.Эзэнмөнхийн тоглосон тайжийн хүүгийн дүр өөрт нь тун зохицсон байв. За тэгээд Жери буюу Т.Бадамжав, МУСТА, жүжигчин Д.Түвшинтөр нарын дүр ч мөн нэг тийм сонирхолтой, хөгжилтэйгээр киногоо чимж байсан. Харин Г.Нарансолонго, Б.Батмэнд, МУГЖ, Ш.Доржсүрэнгийн дүрүүд арай жаахан тулхтайгаар сүлж байгаа нь уран бүтээлийг бүр ч амттай, чамбай болгожээ.
.jpg)
-КИНО БАГ БҮРЭЛДЭХҮҮН-
Эмоци продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, мөн өөр залуу уран бүтээлчид нэмж оролцсон мөртлөө цөм өөр, өөрийн гэсэн дүртэй байсан нь сонирхол татсан. Тухайн хүрээнд рольгүй нэг ч хүн байхгүй бөгөөд морь хөтөлж яваа нэгэн ч дүр байгаа нь үзэхэд уйдамгүй байсан. Нэг тийм эрт цагийн хүрээнд очсон мэт л сэтгэгдлийг төрүүлж байсан. Боол хүртэл дүр гэдгийг эл кино үзэгчдэд үйл явдал, дүрийнхээ тоглолтоор үзүүлж, олон хүний гар, сэтгэл нийлсэн бүтээл гэдэг нь харагдаж байв.

-ЭРТ БА ОДОО ЦАГ-
Киног үзээд үнэхээр л Дамирантай хамт цаг хугацаагаар аялж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Орчин цагт цэнгүүний газар байж байснаа гэнэт эрт цагийн хүрээ рүү шилжсэн нь мөн л кино бүрд давтагдаад байдаггүй сонин шийдэл. Хэрэв кинонд гарч байсан бол зүүд юм уу бодлоор л гарахаар. Харин "Баян боол" кинонд хоёр цаг үеийг бодитоор үзүүлж байгаа нь үзэгчдийг давхар цаг хугацаагаар аялуулж байх шиг санагдсан. Гэхдээ бид аль ч цагт байсан нэгнээ хайрлах зүрх сэтгэлээ гээхгүйгээр оршиж чаддаг гэсэн бат бөх санааг бүтээлдээ суулгасан нь үзэгчдэд өгч байгаа хамгийн үнэт санаа байлаа.

| "БАЯН БООЛ" КИНОНООС ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |