• Өнөөдөр 2024-05-05

“ОСКАР-2023”: “Avatar: The Way of Water” кино шилдэг визуал эффектийн шагнал хүртэв

2023-03-13,   270

                    Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл шалгаруулах 95 дахь удаагийн “Оскар-2023” наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын Долби театрт болж байна. “Оскар-2023” кино наадмын шилдэг визуал эффектийн шагналыг “Avatar: The Way of Water” кино хүртлээ. Тус киног 350-460 сая орчим ам.доллароор бүтээсэн бөгөөд одоогоор 2.2 тэрбум ам.долларын ашиг олоод байгаа юм.

Ташрамд дурдахад, “Оскар-2023” шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулж байгаа гаднын агентлагууд “Avatar: The Way of Water” кино шилдэг визуал эффектийн шагнал хүртэхэд гайхаж, алмайрсан зүйлгүй хүлээж авсныг онцолж байна.

 


“ОСКАР-2023”: “Avatar: The Way of Water” кино шилдэг визуал эффектийн шагнал хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188