Хайр бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв билээ. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн хайрын тухайн АРВАН киног танилцуулж байна.
Ким болон Крикитт Карпентер нарын хайр дурлалын түүхээс сэдэвлэн бүтээсэн "The Vow" буюу "Амлалт" киноны гол дүрүүдэд жүжигчин Чаннинг Татум болон Рэйчел нар тогложээ. Киноны үйл явдал нь залуу хосууд осолд орсноос болж, эмэгтэй нь амьдралынхаа сүүлийн 18 сарын хугацааны дахь ой санамжаа алддаг. Гэвч түүний ой санамжаа алдсан 18 сарын хугацаандаа хайртай залуутайгаа учирсан байсан бөгөөд эмнэлэгт сэрсэн бүсгүй түүний талаар юу ч санадаггүй. Эмэгтэйн ой санамж дахин сэргээгүй ч залуу түүнийг өөрт нь дахин хайртай болох хүртэл бууж өгөлгүй, тэмцэж байгаа тухай гардаг.
"Southside With You " намтар драмын жүжиг нь ерөнхийлөгч асан Барак Обама болон Мишель Обама нарын хайрын түүхийг дүрсэлдэг. Киноны үйл явдал 1989 онд Барак, Мишель хоёрын анхны болзож байсан Чикаго хотод өрнөнө.
Шинжлэх ухаанч Стифен Хоукинг болон философийн ангийн оюутан Жэйн Вайлд нарын хайр сэтгэлийн тухай өгүүлэх уг кинонд булчин сулрах өвчин туссан шинжлэх ухаанч залуугийн хайр сэтгэлийн тухай гардаг аж. Тус кинонг Жэйн Хокингийн 2007 онд бичсэн "Хязгааргүйд аялах нь: Стивентэй хамт миний амьдрал" хэмээх дурсамж номноос сэдэвлэн бүтээжээ.
Энэхүү кинонд "Шизофениа" өвчнөөр өвчилсөн "Нобель"-ийн шагналт, агуу математикч Жон Нэшийн эхнэр Элишиа Лардетай хамтдаа аюулт өвчний эсрэг нүүр тулан тэмцэж тухай буй гардаг. Киноны гол дүрүүдэд жүжигчин Расселл Кроув, Женнифер Коннелли нар тоглосон байна.
"Country" чиглэлээр уран бүтээл туурвидаг байсан гайхалтай авьяаслаг дуучин болох Жонни Кэшийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кинонд арван жилийн турш хүсч, мөрөөдөж явсан бүсгүйтэйгээ учирсан ч дуучин залуу хар тамхинд донтож, хосууд хоорондоо үл ойлголцож буй тухай гардаг байна.
"Би чамд хайртай Филлип Моррис" драмын инээдмийн кино нь 1995 онд шоронд танилцсан Стивен Рассел болон Филлип Моррис нарын амьдралаас сэдэвлэжээ. Рассел 2009 онд The Guardian-д өгсөн ярилцлагадаа "Энэ бол анхны харцаар хүсэл тэмүүлэл байсан" гэж хэлжээ. "Би ийм зүйл болохгүй гэж бодсон. Бид шоронд байсан. Тэр намуухан, гүн өмнөд аялгатай байсан. Би түүнийг гадаа харсан. Хуулийн номын санд ном авах гэж оролдож байсныг нь санаж байна. Тэр намхан ердөө 5 фут 2 харин би 6 фут 2, би түүнд 'Тэвчээрэй, би чамд үүнийг авч өгье' гэж хэлсэн. Тэгээд л бүх зүйл эхэлсэн” хэмээн ярьж байжээ.
Алдартай яруу найрагч Дайлан Томасийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг кинонд гэрлэсэн залууд дурласан яруу найрагч бүсгүйн хайр дурлалынхаа төлөө бууж өгөхгүй тэмцэж байгаа тухай гардаг аж.
Чарльз Дикенс болон Эллен Тернар нарын хайр дурлалыг өгүүлэх уг киноны гол дүрд жүжигчин Ралф Фиеннс болон Фелисити Жонес нар тогложээ. 1857 онд учирсан тэдний учрал 13 жил үргэлжлэх бөгөөд зохиолч Чарльз өвчний улмаас нас барснаар тэдний хайр сэтгэл төгсгөл болж буй тухай гардаг аж.
Энэхүү кино нь 2004 онд Николас Спарксын "Тэмдэглэлийн дэвтэр" романаас сэдэвлэсэн бүтээгдсэн романтик кино юм. Уг кино нь 1940 оны үед үерхсэн хосуудын тухай гарах бөгөөд 91 настай Жек Поттер өдөр бүр өмнө нь бичсэн өдрийн тэмдэглэлээ уншиж, дементиа өвчтэй эхнэр Филлисдээ тусалж байсан бодит түүхээс сэдэвлэсэн кино юм.
"Ид, залбир, хайрла" номын зохиолч Элизабет Гилбертийн дурсамжаас сэдэвлэсэн. Тэрбээр 32 настайдаа гэрлэлтдээ аз жаргалгүй байгаагаа ойлгож, салахыг хүсжээ. Салалтаа эцэслэн шийдвэрлэснийхээ дараа жилээ дэлхийгээр аялахаар шийджээ. Хайр дурлал гэдэг хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл болох тухай өгүүлдэг юм.
| Бодит амьдралаас сэдэвлэсэн хайрын тухай АРВАН кино |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |