Найруулагч Э.Ган-Очирын “Дасгалжуулагч” киноны зохиолд Алтан өд шагнал олгохоор боллоо. Э.Ган-Очир найруулагчийн хувьд утга зохиол, шүүмж судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд найруулагчаар ажилласан анхны бүтээл нь “Дурсаж яваарай” кино. Тус уран бүтээлээрээ Казаны олон улсын кино наадмын шилдэг зохиолч шагнал, мөн Их Британийн олон улсын кино наадмын шилдэг найруулагч шагналыг хүртсэн юм.
Тэгвэл оны өмнө “Дасгалжуулагч” киногоо үзэгчдэд хүргэсэн юм. Харин оны дараа мөн найруулагчаар нь ажилласан “Бужо” олон ангит киноны нээлтээ хийж, VОО кино сангаар дамжуулан үзэгчдэд хүргэсэн билээ.
Тэрбээр ажлын гараагаа NTV телевизээс эхэлж, баримтат киноны чиглэлд түлхүү ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор малчин охины сурагч болсон түүхээр “Солонго” баримтат кино хийхээр ажиллаж байгаа юм. Э.Ган-очир найруулагч манай сайтад өгсөн ярилцлагадаа “Утга зохиол, шүүмж судлаач мэргэжлээр төгссөн минь хүний амьдралыг ойлгох, амьдралын нарийн зүйлийг мэдрэх шалтгаан болдог. Зохиол гэж ямар байх ёстой, тухайн зохиол юуны тухай өгүүлбэл хүний зүрх сэтгэлд хүрдэгийг утга зохиол судлаач мэргэжлээр суралцаж, төгссөнөөрөө ойлгож авсан. Мөн ямар зохиол, бүтээлийг унших ёстойг ялгаж, салгадаг хүн болж төлөвшсөн. Харин баримтат кино бол тухайн агшны үнэн бодит агшныг харуулж чаддаг. Тэгэхээр энэ хоёр зүйлээс суралцсан нь миний давуу тал болж байгаа” гэдгийг онцлон өгүүлж байв.

| Найруулагч Э.Ган-Очир "Дасгалжуулагч" киногоороо Алтан өд шагнал хүртлээ |
|
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |