Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэсгийг нарны эрчим хүчээр хангаж эхэллээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчийг сургалтын орчинд нэвтрүүлсэн дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна.
Гэр хорооллын бүсэд, төвлөрсөн инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй байрладаг тус сургууль 1000 орчим сурагчтай. Төвлөрсөн дулаан хангамжгүйгээс шалтгаалан дулааны хэрэгцээний тодорхой хэсгийг цахилгаан халаалтаар шийдвэрлэдэг бөгөөд өвлийн улиралд цахилгааны зардалд сард дунджаар 13–15 сая төгрөг зарцуулдаг байна. Иймд сургуулийн эрчим хүчний зардлыг бууруулах, хэрэглээг тогтвортой, үр ашигтай болгох зорилгоор “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлжээ.
Төслийг Австралийн Засгийн газрын хэрэгжүүлдэг Women’s Leadership Program (WLP)-ийн тэтгэлэгт оролцогч Д.Одонтунгалаг, Ж.Энхзул, Д.Оюундарь, Г.Энхтуул, Д.Мэндбаяр нар санаачилсан бөгөөд төслийн санхүүжилтэд Чингэлтэй дүүрэг, Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сан, “Энх Орчлон Хөгжил” ТББ хамтран оролцсон байна. Харин нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалтын ажлыг “Prime Solar” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр гүйцэтгэжээ.
Төслийн хүрээнд 61 дүгээр сургуульд 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуурын хосолсон систем суурилуулсан. Уг систем нь нарны эрчим хүчийг шууд ашиглахаас гадна үйлдвэрлэсэн эрчим хүчийг батарейд хуримтлуулж, шаардлагатай үед хэрэглэх боломжтойгоороо онцлог. Түүнчлэн цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон нэн шаардлагатай хэрэглээг батарейгаар 2–3 цаг хүртэл хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, систем нь зөвхөн зардал бууруулах шийдэл бус, сургуулийн эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх нөөц эх үүсвэрийн үүргийг давхар гүйцэтгэнэ.
Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд нийт 8–9 тэрбум төгрөг зарцуулдаг. Иймд эрчим хүчний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь зөвхөн байгаль орчны асуудал бус, төсвийн үр ашгийг дээшлүүлэх бодит боломж юм. Мөн төслийн хүрээнд жилд ойролцоогоор 17–18 сая төгрөгийн цахилгааны зардал хэмнэж, мөн 65 тонн CO₂-ийн ялгарлыг бууруулах тооцоолол гарчээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул: “Бид өнгөрсөн жил 49 дүгээр сургуулийг нарны сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлсэн бол энэ жил 61 дүгээр сургуулийг тус системд шилжүүллээ. 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн батарей хосолсон систем суурилуулснаар сургуулийн цахилгааны зардлыг бууруулж, дүүрэг болон сургуулийн төсөвт хэмнэлт бий болгох боломж бүрдэж байна. Энэ бол сэргээгдэх эрчим хүчийг боловсролын салбарт нэвтрүүлж, бий болсон хэмнэлтийг цаашид сургалтын орчинд дахин хөрөнгө оруулах бодит жишиг юм. Цаашид бусад сургуулийг мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлэх боломжтой гэж харж байна” гэв.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капур: “Австралийн Засгийн газар, Австралийн Элчин сайдын яамны зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. 2024 оноос Азийн сантай хамтран хэрэгжүүлж эхэлсэн "Эмэгтэйчүүдийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд “Нартай сургууль” төслийг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд хэрэгжүүлэхэд дэмжиж байгаадаа туйлын баяртай байна. Хэрэв төсөл үр дүнтэй хэрэгжвэл цаашид цар хүрээг нь өргөжүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой. Австрали, Монгол Улсын цаг агаар тодорхой хэмжээнд төстэй. Цэлмэг хөх тэнгэр, хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчийг ашиглах нөөц боломж өндөр. Тиймээс энэ төсөл Монгол Улсад тохиромжтой, бодит үр дүн авчрах шийдэл гэж бодож байна” гэсэн юм.
Нарны системээс сургуулийн тухайн үеийн хэрэглээнээс давсан хэмжээний эрчим хүч үйлдвэрлэгдсэн тохиолдолд илүүдэл цахилгааныг төвийн цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлэх боломж бүрдэхээр төлөвлөжээ. Ингэснээр сургууль өөрийн хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангахаас гадна илүүдэл үйлдвэрлэлээс нэмэлт орлого бий болгох боломжтой болно.
.jpg)
Энэ талаар төслийн санаачлагчдын нэг Д.Оюундарь “Тус сургууль нарны панель, батарей болон төвийн цахилгаан сүлжээ хосолсон системд суурилагдсан. Ингэснээр цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон чухал хэрэглээгээ 2–3 цагийн турш батарейгаасаа хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, уг систем нөөц генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан тасарсан үед ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг зөвхөн цахилгааны зардлыг бууруулах бус, эрчим хүчний найдвартай байдлаа хадгалж буй сайн шийдэл” юм.
61 дүгээр сургуульд хэрэгжсэн “Нартай сургууль” төсөл нь цахилгааны зардлыг бууруулж, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулан, цаашид илүүдэл эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэх боломж бүрдүүлсэн тогтвортой, үр ашигтай шийдэл болж байна.
| АВСТРАЛИД ТӨГСӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН “НАРТАЙ СУРГУУЛЬ” СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ |
|
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |