Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, уулзалтын эхэнд 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа идэвхтэй ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улс Австралийн Холбооны Улсыг гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш гэж үздэгийг тэмдэглээд, өнгөрсөн хагас зууны хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, уул, уурхай зэрэг салбарт тогтвортой өргөжин хөгжиж ирснийг онцоллоо.

Хоёр улсын бат бөх түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд, сүүлийн жилүүдэд улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянсын 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлов. Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостины айлчлал нь хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх нийтлэг зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон талаар дурдлаа.

Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоог хангасан, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр нөлөөтэй хяналт тавьдаг парламентын тогтолцоог хөгжүүлэхэд Австралийн Холбооны Улсын парламентын сайн туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Австралийн Холбооны Улс технологийн томоохон компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн зохицуулалтаараа олон улсад үлгэр жишээ болж байгааг тэмдэглээд, ялангуяа 16 хүртэлх насны хүүхдийн олон нийтийн сүлжээний хэрэглээг зохицуулах чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагаас суралцах сонирхолтой байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австрали Улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тэмдэглээд, тэдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Тэрбээр Австрали дахь монгол иргэд хоёр улсын ард түмнийг холбосон чухал гүүр болж байгааг тэмдэглэж, тэдний эрх ашиг, сайн сайхан байдлыг хангах асуудалд цаашид ч анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж буйд баяр хүргэв.
Тэрбээр Австрали, Монголын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, улс төрийн харилцаа, харилцан ойлголцол улам бэхжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн 2024 онд Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянс, Австралийн Амбан захирагч Сэм Мостин нарын Монгол Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Элчин сайд Лео Зенг, Австралийн Холбооны Улс боловсрол, хүний нөөцийн хөгжлийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үздэг болохыг онцлоод, Монгол Улсад ажилласан хугацаандаа хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс танилцууллаа. Тухайлбал, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олгох сургалтын тэтгэлгийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлж, Австрали Улсад ажиллах сайн дурын ажилтны тоог өсгөсөн байна. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн эхний үе шат амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэв.
Цаашид хоёр орны иргэд хоорондын харилцаа, парламентын хамтын ажиллагаа, батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд Лео Зенг, хоёр улсын түншлэл, улс төрийн харилцаа, өндөр түвшний яриа хэлэлцээг улам бэхжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхийг тус улсын Сенатын Ерөнхийлөгч урьсныг уламжилж, уг айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ өргөтгөсөн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүний хариуд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, урилгыг таатай хүлээн авч, Улсын Их Хурлын даргын хувиар хийх анхны айлчлалаа тус улсаас эхлүүлэхдээ таатай байгаагаа илэрхийлж, энэхүү айлчлалыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгт Монгол Улсад ажилласан хугацаанд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, тус парламентын бүлгийн гишүүн П.Ганзориг, Б.Пунсалмаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
| УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
П.Наранбаяр : Монгол, казакаар нь талцуулах нь буруу
2026-06-23 14:03:36
Ч.Мөнхзаяа: Шинжилгээ өгч байгаа 100 хүн тутмын найм нь элэгний хорт хавдартай байна
2026-06-23 11:51:45
Д.Мөнхжаргал: “Тайга” фестивалийн зохион байгуулагчид гэрээ байгуулаагүй, албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан
2026-06-23 11:36:33
Германы Кемниц хотод Монголчуудын наадам боллоо
2026-06-23 08:02:22
Элчин сайд Д.Булган, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүнтэй уулзав
2026-06-23 07:43:33
Б.НЭРГҮЙ: 18 НАСТАЙГААСАА “СҮХБААТАР” ОНГОЦЫГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН БИ ГУРВАН ҮЕИЙН КАПИТАН ШҮҮ ДЭЭ
2026-06-23 07:11:26
ШҮЛХИЙ ӨВЧИН АЙЛЫН ХОТНООС ГАРАВ УУ, ХУРГАН ДАРГА НАРЫН ХАЛААСНААС ТАРХАВ УУ, Х.АЛТАНГЭРЭЛ ДАРГА АА
2026-06-23 07:00:00
АРДЫН НАМЫНХАН ТЭРГҮҮНД ЗАЛАРЧ, АРД ТҮМЭН СҮҮЛ МУШГИЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ГАВЬЯАТ БАГШ О.САРАНТУЯА: ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ МИНИЙ АМЬДРАЛ
2026-06-23 07:00:00
АРЛЫН ЖИЖИГ УЛС КАБО ВЕРДЕ ДАШТ-Д ГАЙХАШРУУЛЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ТАТВАР ГЭДЭГ ТАТАЖ УНАГАХ БОДЛОГО БИШ
2026-06-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |