УИХ-ын гишүүд ердөө хууль санаачлагчид байдаг. Хэн нь иргэдийн амьдралыг ойлгодог, мэддэг байна түүнийхээ хүрээнд зөв, хэрэгжүүлж болохуйц хууль санаачилдаг гэж үздэг. Тиймээс улстөрчид төрд суух цагаасаа буюу санаачилсан анхны хуулиасаа л иргэдэд дүнгээ тавиулчихдаг гэсэн үг. Үнэндээ, УИХ-ын гишүүн байна гэдэг лайв хийхийг, бараа борлуулахыг, чуулганы индэрээс том том ярихыг хэлдэггүй юм. Нийгэмд, иргэийн амьдралд нийцэхүйц ямар хууль хэрэгтэй байна вэ гэдгийг бодлогын хүрээнд, хуулийн хүрээнд шийдэж өгдөг, гарц, гаргалгааг нь олдог улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, мэдлэгтэй, мэдрэмжтэй гишүүд жинхэнэ ард түмнийхээ дунд орж чаддаг. Энэ жилийн сонгуулиар сонгогдсон шинэ, хуучин гишүүдийн үүрэг, хариуцлага төсөөлж байгаагаас нь хэд дахин нэмэгдэж байгаа учир "гишүүн болчихлоо" гэж хөөрцөглөх хэрэггүй. Ард түмний амьдрал ахуй, улс орны байгаа байдал ямар түвшинд байгаа билээ. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд мөрийн хөтөлбөр дэх ажлаа эхнээс нь эхлүүлж, хууль санаачилах дээд байгууллагад ажиллаж байгаа гишүүнийхээ хувьд бодит амьдрал дээр хэрэгжиж болохуйц хууль шиг хууль санаачилах нь чухал байна. Өмнөх жилүүдийнх шиг улстөрчид хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьж, уйваагүй үйлдэл гаргах эрх хэнд ч байхгүй болсон. Энэ парламент харьцангүй залуучуудаар бүрдсэн тул өмнөх жилүүдийнхээс өөрөөр ажиллана гэдэгт иргэд итгэсээр байгаа. Өчигдөр УИХ-ын 126 гишүүн үнэмлэхээ авч, тангараг өргөсөн. Үнэндээ, жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдсон гишүүдэд ард түмэн төдийгүй тойргоос сонгогдсон зарим гишүүд дургүй байгаа нь үнэн. Бусдын нэр нүүр, хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө, санхүүгийгээр гэртээ сууж байгаад гишүүн болчихлоо гэж ад үзэх байдал ажиглагдаж байгаа. Тэглээ гээд жагсаалтынхан кноп дарчихаад чимээгүй суугаад байж болохгүй. Монголын төрд зөв бодол, сэтгэлтэй, шударга хүмүүс орж байж улс хөгжинө гэдэгт ард түмэн итгэж эхэлсэн энэ үед жагсаалтынхан иргэдтэйгээ хэр ойр ажилладаг асуудлыг нь хэрхэн мэддэг вэ гэдгээ харуулах хэрэгтэй. Мөн Хамтарсан Засгийн газар байгуулах тухай яригдаж байгаа гэх. Гэтэл АН-ын зарим гишүүн МАН- ялснаараа дангаараа нийгмийн асуудлыг үүрэх хэрэгтэй. Харин ялагдсан намынхан сөрөг хүчний үүрэг чанартай сайн биелүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байгаа юм. Гишүүн бүр, нам болгон өөрчлөгдөх цаг нь болжээ.
.jpg)
Жагсаалтаар буюу автоматаар төрийн хүн бологсод хэдийгээр салбарынхаа манлайлагч байж болох ч төрийн ордонд кноп дарахаас өөрөөр юу хийж чадах вэ. Улс төрийн туршлагагүй, ойлголтгүй инженер, доктор, багш нар гишүүн болох ёстой, тэдний төлөөлөл хэрэгтэй гэсээр энэ жил намуудын жагсаалтад багтаж гишүүн болцгоосон. Өмнөх жилүүдэд монголчууд улс төрд дуучид, бөхчүүд шиг хэрэггүй хүн алга гэж хамаг бурууг тэд нар руу чихэж байсан. Түүнтэй адил хөл, толгой нь олдохооргүй олон хүн "Шинэ салхи, боловсон хүчин" нэрээр улс төрийн хаалга татаж байгаа нам намын төлөөлөлүүд бий. Яалт ч үгүй ногоон гэрлээр сонгогдох тэдний гарт Монголын хувь заяа холбогдож байгаа нь нөгөөтэйгүүрээ тун эмгэнэлтэй. Тэд үнэндээ дуучид, бөхчүүдээс дээрдэхгүй байх вий гэдэг айдас ард түмний дунд бий. Учир нь, төрд юу хийхээ мэдэхгүй "нялх" гишүүд энэ жил олноор төрж байгаа нь нэг талаараа тийм ч сайн явдал биш байж мэднэ. Зарим нь "МАН-ын жагсаалтад залуучууд багтсан нь сайн хэрэг. Төрд шинэ салхи сэвэлзэх нь, залуучуудыг жагсаалтад багтаасан нь шинэчлэлт, дэвшилт болж чадлаа" гэх мэтээр олон нийтийн сүлжээгээр сэвсээр байгаа. Үнэн хэрэгтээ, тэд төрд юу хийж чадах вэ, ямар байдалтай ажиллах вэ. Хууль хэрхэн санаачилах талаар ойлголтгүй хүмүүс. Эхэндээ бол, нэгдүгээр ангийн хүүхдүүд шиг өрөөгөө ч олохгүй бужигналдана. Зарим нь чуулганы үеэр буруу, зөв ярьж, олны инээд, бухимдлыг барах байх.

Энэ жилийн сонгуулиар 126 гишүүнтэй болсон. 48 гишүүнийг жагсаалтаар, 78-ыг нь тойргоос сонгосон онцлогтой. Тиймээс тойрогт нэр дэвшсэн гишүүдээс гадна жагсаалтад ямар хүмүүс багтаж, гишүүн болсныг илүүтэй сонирхох болсон. Тухайлбал, эрх баригч МАН жагсаалтаар сонгогдох 48 гишүүнээ голдуу залуучуудаар бүрдүүлж, эрдэмтэн судлаачдаар толгойлуулсан байв. Тухайлбал, МАН-ын жагсаалтын эхэнд Архитектор, хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц бичигдсэн бол хоёрт Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан М.Энхцэцэг, “Ондо”-гийн Ч.Анар гээд мэдлэг боловсрол өндөр, нэр цэвэр, улс төрд шинэ хүмүүс төрд гарах нь гарсан. Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа, Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэн, ХЗДХЯ-ны дэд сайд Б.Солонго, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн гэх мэтээр гадаадын томоохон их, дээд сургууль төгссөн чадварлаг залуу мэргэжилтнүүдийг оруулсан гэдгээрээ МАН-ынхан сонгуулийн үеэр оноо аваад байсан. Харин тэднийг залуу гишүүдийн үүргийг хэрхэн гүйцэтгэж, улс төрд, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол гэсэн хүлээлттэй байна.
| ИРГЭДИЙН АМЬДРАЛААР ЛАЙВДАХ ЯАХ ВЭ, АМЬДРАЛТАЙ ХУУЛЬ САНААЧЛААРАЙ, ГИШҮҮД ЭЭ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |