УИХ-д ХҮН нам ганцхан суудалтай. Гэхдээ ганц суудлынхаа хэргийг хамгийн сайн гаргаж байгаа нам гэж болно. Учир нь, Их хуралд суудалтай болмогцоо “ах” намынхаа “бөөрөнд” наалдаж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд овоо тодроод байгаа. Цүнхэндээ тамга, тэмдгээ хав дарчихаад сонгуулиар гарч ирдэг намуудыг бодвол Их хуралд суудалтай. Дээр нь нийслэлийн ИТХ-д хэдэн суудал авсан гээд улс төрд оролцоотой гуравдагч хүчин гэгдэж байна. Ногоон автобусны дуулианыг олны анхааралд авчирч, шийдвэр гаргах хэмжээнд хүргэсэн гээд сонгууль ойртохтой зэрэгцээд ард түмний хараанд өртөх ажлаа тэд хийгээд эхэлсэн. Тиймдээ ч “АН-ын үнэлэмж буурч, ХҮН-ынхан олны анхааралд өртөж эхэлсэн” гэх пи арыг сэм сэвсээр суугаа.
Гэхдээ ХҮН гуравдагч хүчин болж гарахад МАН-ын дэмжлэг үнэмлэхүй байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэддэг. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай нам болж шат ахисан тэд ирэх жилийн сонгуулиар чадвал суудлынхаа тоог нэмэхийн тулд МАН-ын даалгасан ажлыг дуулгавартай биелүүлж байгаа нь үнэний ортой. Хамгийн тод жишээ дурдахад, УИХ-ын гишүүн Т.Доржхандаар Ардын намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргуулж, хоёр жил шахам дуншсаны эцэст олны анхааралд оруулсан. Т.Доржханд гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Ардын намын гишүүдээс ч илүү идэвх, санаачилгатай 21 аймгаар тойрч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталдах ажлыг гардаж хийсэн гэхэд болно. Гал дуудан байж ганц өөрчлөлт оруулсан сонгуулийн холимог тогтолцоо нь хуучин Ардчилсан намд ашигтай байсан ч энэ удаад ХҮН рүү эргүүлэх боломжтой гэж эрх баригчид тооцоолсон. Мөн “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй” гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасаар байгаад Х.Доржханд ялалт байгуулж байлаа.
Нэмээд Нүүрсний сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай хоршиж хийсэн гээд эрх баригч намынхны арын ачааг сайн үүрэлцэж буй. Уг нь тэд энэ парламентад Ардчилсан намтай хамт эрх баригчдаас хариуцлага нэхэх сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх байв. Гэтэл эрх баригч намынхнаас биш, Ардчилсан намаас хариуцлага нэхэх ажлуудыг цэвэрхэн хэрнээ шуурхай гүйтгэсэн. Энэ бүхний эцэст ирэх сонгуулиар ХҮН нам суудлынхаа тоог Их хуралд нэмэхийн тулд Ардчилсан намын сонгогчдын саналыг хуваах кампанит ажилд дайчлагдана гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ХҮН намынхан хоёр гараа өргөн дэмжиж, хөлийнхөө улыг өвдтөл гүйсний цаад шалтгаан нь ирэх сонгуулиар суудлынхаа тоог нэмж, байр сууриа бататгах л байв. Гол нь тэд эрх баригч намынханд тал засаад ч болов улс төрд тэсэж үлдэх арга барилаар өдийг хүрч байна.
МАН-ынхан 30 жил улс төрд хоёрдогч хүчин байж, Засгийн эрхийг барьж, хамтарсан Засгийн газар байгуулах хүртлээ томорсон Ардчилсан намыг өнөөдөр амьгүй болтол нь гартаа оруулсан. Тиймээс л ХҮН намынхан улс төр удаан оршин тогтнохын тулд МАН-ын “бөөрөнд” наалдахаас өөр аргагүй байдалд байна.
Х.Доржханд намынхаа боловсон хүчинг нийслэл рүү саяхнаас төвлөрүүлж эхэлсэн байдаг. Тодруулбал, Их хуралд суудлаа нэмэхийн хажуугаар нийслэлийн ИТХ-д суух төлөөлөгчдийнхөө тоог нэмэх гэж ийн муу нэр зүүгээд ч болов уршлах тактикаар ажиллаж буй. Энэ сургаар нийслэлийн ИТХ дахь төлөөллүүд нь ирэх сонгуулийг алгаа үрэн хүлээж байгаа гэх. Монголчуудын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатараас тэр намын улс төрийн гараагаа үргэлжлүүлэх тооцоололтой байгаа нь энэ. Гэхдээ түүнд ийм эрхийг МАН яг олгох уу гэдэг л байна.
| ИХ ХУРАЛД АН-ЫН САНАЛЫГ ХУВААЖ, НИЙСЛЭЛД СУУДЛЫНХАА ТООГ НЭМЭХ ХҮН НАМЫН СОНГУУЛЬ |
|
П.Мөрөн “Rally-3” ангилалд тэргүүн байр эзэллээ
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |