• Өнөөдөр 2024-04-20

Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах нь тодорхой болжээ

2020-10-20,   45949

Банкны хувьцаа эзэмшигчид байсан мөнгөө өөрсдөө хувааж зээлэн, чанаргүй зээлдэгчид болцгоосныг АТГ-аас шалгаж байна

Улс төр, бизнесийн томчууд нийлж, банк дампууруулж, тэнд байршиж байсан төрийн, иргэдийн мөнгийг “залгидаг” бохир технологи Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хэрэгжиж, дуусжээ.

Тодруулбал, тус хоёр банканд төрийн гэх тодотголтой 120 гаруй тэрбум төгрөг хадгалагдаж байсан боловч эзэд нь өөрсдөдөө болон УИХ-ын нэр бүхий гишүүд, бизнесийн томчуудад эргэн төлөлтгүй, хүүгүй, чанаргүй зээл хэлбэрээр “тараагаад” дууссан гэнэ. Улмаар актив буюу эргэлтийн хөрөнгөгүй болж, улсын мөнгийг гаргаж өгч чадахгүйгээр дампуурах шатандаа орсон ажээ. Тиймээс Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал, хувьцаа эзэмшигчид, нягтлан зэрэг удирдах шатны хүмүүсийг АТГ тэргүүтэй холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгааг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дампуурлын ирмэгт ирсэн Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс таван толгой”ХК-ийн 28 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум, “Таван толгой”ХК-ийн 10 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, НДЕГ-ын таван тэрбум, Хөгжлийн банкны нэг тэрбум, Сангийн яамны хоёр тэрбум, Албан журмын даатгагчдын холбооны 1.7 тэрбум, ЖДҮХС-гийн  1.4 тэрбум гээд төрийн өмчит компани, яам, агентлаг, сангийн нийт 120 тэрбум байршиж байсан аж. Гэвч тус хоёр банкны эзэд нь энэ мөнгөнөөс өөртөө, хамаарал бүхий этгээддээ, улс төрийн өндөр албан тушаалтнуудад банкны зээлийн зарим хууль, дүрэм зөрчөөд олгочихсон. Улмаар тэр зээлүүд нь чанаргүй зээл болж, эргэн төлөгдөхгүй байгаа учраас төрийн байгууллагууд хадгалуулсан мөнгөө гаргаж авч чадахгүй гацаанд ороод байгаа нь шалгалтын явцад илэрч эхэлсэн аж. Гэхдээ үүнийг олон нийтээс ихээхэн нууцалж буй бололтой.  

Арилжааны 13 банкнаас хамгийн жижигт тооцогддог буюу банкны зах зээлийн 0.7 хувийг эзэлдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, 1.1 хувийг эзэлдэг Чингис хаан банкыг сонгож, төрийн энэ их мөнгийг байршуулсан байсан нь өнөөх дампууруулах ажиллагааны нэг хэсэг гэж болно.

Банкны хувьцаа эзэмшигч эзэд нь улс төрийн нөлөөлөл, эрх мэдлээ ашиглан төрийн өмчийн компани, яам, сангийн мөнгүүдийг банкандаа байршуулаад, улмаар зээл нэрээр өөрсдөдөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хүүгүй тараагаад эцэст нь дампууруулж орхидог. Тэр нь илэрвэл хохирлоо барагдуулахгүй явсаар торгуулж, эсвэл хэдхэн жил хоригдсон болоод гараад ирдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ЭМДЕГ-ын 136 тэрбум, НДЕГ-ын 104 тэрбум төгрөг гээд төрийн 29 байгууллагын 562.6 тэрбум төгрөгийг хадгалж байгаад дампуурсан “Капитал” банкны хэрэг. Энэ хэрэг өнөө ч эцэслэгдээгүй байгаа. Тэгвэл яг энэ түүх “Чингис хаан” банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд давтагдах бололтой. Тэгвэл Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг хэн хэн эзэмшдэг, хэн нь хэдэн төгрөг зээлсэн,  улс төр, бизнест ямар холбоо сүлбээтэй, “хэний” хүмүүс болохыг судалж үзье.

68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

Төрийн мөнгийг “залгиад” хэзээ мөдгүй дампуурах гэж буй “Чингис хаан” банк нь 2001 онд ОХУ-ын санхүүжилтээр байгуулагдсан. Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай банк гэгддэг. Улмаар 2015 онд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай болж өөрчлөгдсөн. “Чингис хаан” банк нь одоо “Нью стандарт финанс” ХХК-ийн 100 хувь эзэмшилд байдаг. Харин “Нью стандарт финанс”ХХК-ийг Д.Батаа 40 хувь, Ш.Бүтэд 32 хувь, Ц.Баярсайхан 28 хувь эзэмшдэг бөгөөд “Чингис хаан” банкны эзэд гэсэн үг.

Хачирхалтай нь “Чингис хаан” банкны гол чанаргүй зээлдэгчид нь эзэд нь өөрсдөө. Тухайлбал, хамгийн их хувьцаа эзэмшигч Д.Батаа найман тэрбум, Ш.Бүтэд 30 тэрбум, Ц.Баярсайхан 31 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй байна. Тэд нийлээд 68 тэрбум төгрөгийг банкнаасаа буюу төрийн хадгалуулсан мөнгөнөөс зээлээд чанаргүй зээл болгож орхижээ.

Тус банкны үйл ажиллагаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас доголдож, дампуурлын дохио өгч эхэлсэн байдаг. Энэ үеэс харилцагчдынхаа гүйлгээг удаах, хойшлуулах, саатуулах зэргээр байнга хэл аманд өртөж эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сараас хадгаламж эзэмшигч нарынхаа мөнгийг гаргаж өгч чадахгүй хэмжээнд хүрсэн. Тус банканд мөнгөө хадгалуулаад авч чадахгүй хохирсон иргэдийн холбоо хүртэл байгуулагдсан бөгөөд нийт 11 тэрбум төгрөгийн асуудал одоо ч яригдаж буй.  

Түүнчлэн Чингис хаан банкны энэ оны нэгдүгээр улирлын тайланг нь харвал нийт хөрөнгө нь 372.1 тэрбум, өр төлбөр нь 360.8 тэрбум, нийт олгосон зээл нь 254.9 тэрбум төгрөг,  чанаргүй зээл нь 39 тэрбум төгрөг байна. Үүнээс харвал тус банкны актив нь өр төлбөрөө төлж чадахгүй хэмжээнд хүрчихсэн, товчхондоо дампуурч буй юм. Мөн “Чингис хаан” банк анх зургаан салбартай байсан ч таван салбараа татан буулгаж, өдгөө нэр төдий ганц салбар нь л NCF барилгад байрлаж буй.

“Чингис хаан” банкны хамгийн их хувьцаа эзэмшигч буюу 40 хувийг эзэмшдэг Д.Батаа гэгч нь “Стандарт” Батаа нэрээрээ, газрын наймаа, авлига хээл хахуулийн хэргээрээ эртнээс алдартай нэгэн. Тодруулбал, тэрбээр УИХ-ын дарга асан М.Энхболдын хотын фракцын хүн гэгддэг бөгөөд 2004-2010 онд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух газруудыг өөрийн болгож, эзэн суусан. Тухайлбал, 2004 онд М.Энхболдыг хотын дарга байх үед Туул гол дагуу барилга барих 15.6 га газрын зөвшөөрөл авч, улмаар 2010 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяраар газрын зөвшөөрлөө 23.2 га болгон нэмүүлсэн гэдэг. Улмаар Туул голын бургасыг хядаж, үнэтэй тансаг орон сууц барьсан, өдгөө ч барьсаар байгаа. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь Туул голын эрэг дээр сүндэрлэсэн “Хан Хилсс” хотхон бөгөөд түүнийг Д.Батаагийн “Стандарт групп”ХХК-ийн охин компани болох “Могул ибиз”ХХК барьж байгуулсан.

Туул голын бургасыг хядаж, тансаг сууц барих ажлыг эхлүүлсэн Д.Батааг аль ч засгийн үед зогсоох хүн олддоггүй нь улс төр дахь нөлөөлөлтэй нь холбоотой биз. Тухайлбал, тэрбээр М.Энхболдын хүрээлэлд багтахаас гадна Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатарын баз хүргэн. Д.Батаа, Н.Хүрэлбаатарын хамт 2011 онд алдарт “сейф”-ны хэрэг буюу эх сурвалж нь тодорхойгүй 600 сая төгрөгийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Товчхондоо МАН-ын хүн. Тэрбээр одоо өөрийн эзэмшилд байдаг “Чингис хаан” банканд найман тэрбум төгрөгийн зээлтэй. Мөн “Нью стандарт” гэх компанийн нэр дээр долоон тэрбум төгрөгийн зээл бий.

Харин Чингис хаан банкны 32 хувийг эзэмшдэг Ш.Бүтэдийн хувьд гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэртийн охин. Б.Шүхэртийнхэн гэр бүлээрээ “Нүүдэлчин” группыг эзэмшдэг бөгөөд Ш.Бүтэд ТУЗ-ийн даргаар нь ажилладаг. Улс төр дахь нөлөөллийн хувьд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч. Мөн УИХ-ын гишүүн асан, БСШУС-ын сайд асан, АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын хадам эгч. Ё.Отгонбаярын ах Ё.Баярсайхан нь 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багт ажиллаж байжээ. Тиймдээ ч “Эрдэнэт” үйлдвэр мөнгөө Чингис хаан банканд хадгалуулж байсан байж болзошгүй. Олон охин компанитай “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн дарга, “Чингис” хаан банкны хоёр дахь том хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд банкнаасаа 30 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй байна.

Харин 28 хувийг эзэмшдэг Ц.Баярсайханы хувьд тун нууцлаг нэгэн. Тэрбээр “Чингис хаан” банкнаас гадна Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг. Олон компанийн хувьцаа эзэмшдэг Ц.Баярсайханы ард түүний нөхөр Б.Батхүү гэгч нууц ноён байдаг гэх мэдээлэл бий. Б.Батхүү нь улс төрд ихээхэн нөлөөтэй, МАН-ын бага хурлын гишүүн, мөн “Ану сервис”, FMX, Степ голд зэрэг хэд хэдэн компанитай нэр холбогддог гэхээс өөр мэдээлэлгүй нэгэн. Түүнчлэн Дорнод аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Степ голд” ХХК-ийн 16 хувийг худалдаж авсан хэмээн олны анхааралд орж байсан.

Ц.Баярсайхан нь Чингис хаан банканд 31 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд энэ мөнгөөр нөхөр Б.Батхүү нь “Степ голд” ХХК-ийн хувьцаа худалдаж авсан байж болзошгүй гэх хардлага бий.

Түүнчлэн “Чингис хаан” банк төрийн өмчит компани, яам, сангийн мөнгийг хадгалахын тулд эрх мэдэлтнүүдэд авлига өгдөг байсан нь өнгөрсөн онд илэрч байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар 86 сая төгрөгийн авлига өгсөн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдож, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон байдаг. Хэргийг эргэн сануулвал, Ч.Алтанхуяг нь ЭМДЕГ-ын дарга байхдаа Чингис хаан банканд давуу тал бий болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийн тус банканд байршуулж, үүнийхээ хариуд “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржоос 86 сая төгрөг авсан нь тогтоогдсон. Улмаар шүүхээс Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасаж, гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг долоон сая төгрөгөөр торгосон. Харин ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуягийг төрд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торгосон байдаг.

Төрийн мөнгийг банкандаа байршуулахын тулд танил тал, улс төрийн нөлөөгөө ашигладаг, авлига хээл хахууль өгдөг нь энэ мэтээр тогтоогдсон байтал төрийн байгууллагууд мөнгөө татаагүй, байлгасаар байсан. Хэл аманд өртөхөөргүй жижиг банканд төрийн мөнгийг байршуулж, тэр мөнгийг эргэлдүүлсэн ашигнаас нь хувь хүртдэг төрийн эрх мэдэлтнүүд байдгийн нэг жишээ нь энэ болсон.

Ах дүүсийн банк буюу Үндэсний хөрөнгө оруулалтын банк

Дампуурлын ирмэгт ирээд буй Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь анх 2002 онд ОХУ-ын “Менател Санкт-Петербург”АХН банкны Монгол дахь салбар болж байгуулагдсан. Улмаар 2006 онд Монголбанкны 327 тоот тушаалаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк болсон. Өдгөө Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг Асашёрюү Д.Дагвадорж 56.9, түүний төрсөн ах Д.Сумъяабазар 15.9, Б.Баярсайхан 15.9, Ч. Маралмаа 5.3, Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC 5.7 хувь эзэмшдэг. Улсын байгууллагуудын их хэмжээний мөнгийг хадгалж байсан тус банкны гол чанаргүй зээлдэгчид нь мөн л эзэд нь өөрсдөө. Тухайлбал, Асашёрюү Д.Дагвадорж 12 тэрбум, Д. Сумъяабазар найман тэрбум, Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Тэд нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын хэд хэдэн гишүүн болон УИХ, Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдэд их хэмжээний зээл олгосон нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлсэн.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 56.9 хувийг эзэмшдэг Д.Дагвадоржийг монголчууд арлын Японы сумогийн их аварга, Асашёрюү гэдгээс нь бусдаар сайн мэдэхгүй. Харин тэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамгийн том хувьцаа эзэмшигчээс гадна Өвөрхангай аймагт байрлах “Asa land” хэмээх Монголд ганцхан, том жуулчны баазтай, газар тариалангийн компанитай, улсын цирктэй гээд олон бизнестэй нэгэн. Гэхдээ тэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкандаа 12 тэрбум төгрөгийн зээлтэй.

“АСА”аваргын төрсөн ах УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазарын нэг том бизнес нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Тэр 15.9 хувь буюу хоёр дахь том хувьцаа эзэмшигч. Тэрбээр энэ жилийн УИХ, орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдаж оролцсон. Энэ үедээ банкнаасаа найман тэрбум төгрөгийн зээл авсан нь анхаарал татаж буй.  

Д.Сумъяабазартай ижил 15.9 хувийн хувьцаа эзэмшдэг Б.Баярсайханы хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Үндэсний хөгжлийн газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх том албан тушаал хашдаг.  2000-аад оны дунд, сүүлч үед буюу Асашёрюү Д.Дагвадоржийн мандаж байх үед Япон компанид ажиллаж байсан нь одоо ч түүнтэй хамтарч буйн сэжим болдог. Улмаар 2010-2014 онд НАМЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, 2010 оноос МАН-ын Бага хурлын гишүүн болсон. 2016 онд Үндэсний хөгжлийн газрын дарга болмогцоо нэг амины орон сууц, долоон нийтийн орон сууц, 78 сая төгрөгийн жилийн орлого, 520 сая төгрөгийн авлага, 10 гаруй компанийн хувьцаа зэргээрээ хамгийн баян агентлагын захирал нэр зүүж байсан. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 28 тэрбум төгрөгийн тодорхой хувь нь тус банканд байршиж байсан нь түүний ТУЗ-ийн дарга гэх нөлөөлөлтэй холбоотой байж болзошгүй. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 14 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй.

Тус банкны 5.3 хувийг эзэмшдэг Ч.Маралмаагийн хувьд Д.Сумъяабазарын хадам эгч. Өөрөөр хэлбэл, түүний дүү Ч.Мичидмаа нь Д.Сумъяабазарын эхнэр юм. Тэдний аав нь Монголын нэрт сийлбэрч Л.Чунгаамэд бөгөөд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимуудын ширээ, сандал зэргийг сийлж байсан гэдэг. Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC нь мөн тус банкны 5.7 хувь эзэмшдэг. Тус компани нь дөрвөн япон иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна.  

Сонгуулийн жил хоёр банкны дампуурлаар дуусах уу?

Улстөрчид, бизнесийн акулууд үгсэн хуйвалдах замаар банк дампууруулж, тэнд байршиж байсан мөнгийг зээл нэрээр дээрэмдсэн тохиолдол өнгөрсөн 20 гаруй жил хэд хэд гарч байсан. Дурдвал, Анод, Зоос, Хадгаламж, Капитал гээд урт жагсаалт гарч ирнэ. Тухай бүрт нь иргэдийн, улсын өчнөөн тэрбум төгрөг дампууралтай нь хамт салхинд хийсч, алга болж байлаа. Нэг ёсондоо жинхэнэ томчуудын хийдэг, төрийн мөнгийг цөлмөх том хулгай нь банк байгуулаад дампууруулах. Банк дампууруулах боловсон хулгай энэ удаад Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд явагдаж буй нь дээрх баримтуудаар нэгэнт илж болж байна. Төрийн мөнгө гэдэг бол үнэндээ татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялгаас бий болсон мөнгө. Гэвч цөөн хэдэн хүний халаасанд ороод, бизнесийг нь, улс төрийнх нь карьерийг тэтгээд, эцэст нь банк дампуурсан нэр зүүгээд алга болох нь.

2019 онд жижиг банкиуд тэр дундаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк 50.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байхад Монголбанк яагаад юу ч хийсэнгүй вэ, төрийн байгууллагууд яагаад эрсдлээ тооцож мөнгөө татах арга хэмжээ эртнээс авсангүй вэ. Татвар төлөгчдөөс, байгалийн баялгаас төрийн байгууллагуудад цугласан мөнгийг банканд байршуулаад, зээл нэрээр өөрсдөө хувааж аваад, эцэст нь дампуурсан нэр зүүлгээд хаях ашиг сонирхол хаа хаанаа байгаад байгаа юм биш үү.

Түүнчлэн энэ онд УИХ, Орон нутгийн сонгууль дараалан болсон. Дээрх хоёр банкны эзэд нь яагаад МАН-тай нягт холбоотой хүмүүс байна вэ. Эрх баригч МАН-тай хамаагүй байлаа гэхэд яагаад төрийн байгууллагуудын мөнгө энэ хоёр банканд хадгалагдаж байсан бэ. Сонгуулийн жил, банкны дампуурал хоёр давхцах нь жирийн нэг тохиолдол байж болох уу. Арай “Чингис хаан” банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байсан төрийн гэх тодотголтой 120 гаруй тэрбум төгрөг сонгуульд, нэр дэвшигчдийн санхүүжилтэд зарцуулагдаад дууссан юм биш биз. Үүний тулд дээрх хоёр банканд төрийн мөнгийг байршуулсан юм биш биз. Энэ мэт эргэлзээ дагуулсан маш олон асуултад Монголын хууль, хяналтынхан ямар хариулт өгөх бол.  


Улсын 120 гаруй тэрбум төгрөгийг хадгалж байсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах нь тодорхой болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 67
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 15:20:31
    Зочин: Батхүүг танихгүй мэдэхгүй хүн байхгүй шд. ээж Бямбаа гэж авгай Блю скай хотхоны 200 айлын хараал идэж суугаа.Хүү Батхүү нь 60 айлын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж хараал идсээр.Байс гээд авгай хүүхэд дээ агсан тавина.Тэрэлжид 27 настай хүүхэн тэй архидаж хутга барьж дайрсан зодсон.Уулзсан болгоноо хулхидаж нэр нүүр нь дууссан онгироо архичин.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-26 09:53:49
    Зочин: Ий МАНгаруудыг дэмжиж сонгохоо болиочээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 23:24:32
    Зочин: Төрийн энэ их хэмжээний мөнгийг үрэн таран болгочихоод улам л өндөр албан тушаалд очих юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-21 08:50:39
    Зочин: Бүх мөнгийг төлүүлж байж дампууруулаарай дуракуудаа. Арай л шуналтай гэр бүл шүү. Хөрөнгийн нь хураагаад ч болтугай төлүүл. Аса том амралтын газар барьж бгаа гээд хамаг мөнгөө тийш нь оруулсан бх. Харин Японд хамаарал бүхий нэг хүн нь хэдэн жилийн өмнө маш үнэтэй барилга худалдаж аваад бсан тэр юу болсон бэ? Дэлхийгээр нэг шуугиа биздээ. Монголын ард түмнийг арай л ядуу болгож, хэдхэн хүн газрын баялагыг хуу хамж баяжиж бгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-18 02:59:36
    Мунхаг нэгэн: Төр гэж байна уу засгийн хууль эдний хаагуур нь яваад байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-18 02:55:09
    Топорка: Татвөр төлөгчдийн мөнгө ёолохгүй дуусахгүй . Энэ мөнгөнөөс хулгайлж идсэн хүн цадахгүй ханахгүй баригдвал ял үүрэхгүй гайхалтай монгол улс юмдаа төр нэг эргэвэл толгой байтугай болох байх даа.eр нь долгорсүрэн заан хүүхдүүдээ яаж хүмүүжүүлсэн юм бол өсөхийн өлөн гэгч л байна яасан ханадгүй сэтгэл цаддагүй шунал вэ үйлийн үр толгойд нь хүрэхээр лойлгох байх....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-16 17:37:40
    Зочин: Одоо сая их хурлаар хууль батлаад байна хараад байхад өөрсдийгөө хамгаалсан хууль гаргаж байх юм хээл хахуул таслан зогсоох хууль гаргасангүй Манай их хурлын гишүүд ямар доожоогүй мэдлэг муутай юмуу ,эсвэл эх оронч үзэлгүй яаж хэдэн төгрөгтээ болох вэ гэсэн бодол толгойд нь эргэлдэж байдаг юм шиг байх ямарч байсан улс орноо хөгжүүлье , гэсэн бодол ч байхгүй бололтоо ард иргэдээ ч бодохгүй хараад байхад ард иргэдийнхээ амийг ч бас хумхиад санал бодлынч сонсохгүй санаатай юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-16 17:37:38
    Зочин: Одоо сая их хурлаар хууль батлаад байна хараад байхад өөрсдийгөө хамгаалсан хууль гаргаж байх юм хээл хахуул таслан зогсоох хууль гаргасангүй Манай их хурлын гишүүд ямар доожоогүй мэдлэг муутай юмуу ,эсвэл эх оронч үзэлгүй яаж хэдэн төгрөгтээ болох вэ гэсэн бодол толгойд нь эргэлдэж байдаг юм шиг байх ямарч байсан улс орноо хөгжүүлье , гэсэн бодол ч байхгүй бололтоо ард иргэдээ ч бодохгүй хараад байхад ард иргэдийнхээ амийг ч бас хумхиад санал бодлынч сонсохгүй санаатай юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-16 16:44:22
    Дорж : Эрх мэдэлтэй хүмүүст үйлчтлдэг хууль байдаг уу? зөхөн ард иргэдэд үйлчилдэг хууль байдаг юм уу Ард түмнийхээ мөнгийг хувааж идэчхээд банк дампуурлаа. Гэх юм банкны эзэд хүлээх хариуцлага байхгүй юм уу ядахдаа хөрөнгийг нь хураахаас өгсүүлээд хариуцлах хүлээлгэх санкац баймаар юм хууль гаргаад байх юм тэр хуульнууд нь зөвхөн доод тушаалын ажилчид ард иргэдэд л үйлчилэх юм дээд тушаалийн өндөр эрх мэдэлтээ хүмүүст улсын хууль огт үйлчилэхгүй буюу эсвэл нэр төдийл үйлчилдэг юм байна Эрх мэдлээ давуу аштиглаад улс орондоо маш их хохирол учруулсан хүнийг зөвхөн 10%-р торгоод 2-3 жил хориод өнгөрөх жишээтээ манай хууль чинь гууль шиг л хууль байна .Манайх эрх баригчдад ийм зөөлөн хандаад гэмт хэргийг нь өөгшүүлээд байвал манай улс хэзээч хөгжихгүй эрлийзүүдээр төрөө бариулах юм уу зөВлөхөө хиилгэхгүй баймаар байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-16 14:49:00
    зочин: Энэ Долгосүрннгийн хүүхдүүд гэж яасан шуналтай дээрэлхүү өлөн зэлмэн хүмүшс байдгийнбээ.Чг дэв тэнгэр даварч байж алуулдаг шиг новшнууд юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-16 12:50:45
    Бод бод сайн бод: Е.Сайдтай далдын холбоотой гэдэг нь ойлгогдож б.а үүнийг бичиж байгаа хүн нь хоолноосоо салчихгүйн тулд бичээгүй бололтой ер нь бол Хүүк Ми.тэй нэгдсэн юм б.а тиймдээч Хаянхярваа болоод Ми.н хүмүүсийг УИХ.д дэвшүүлж ажил олгоод байгаа нь тодоэхой б.а
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 19:58:11
    Сэр Сэр : Төр гэж байхгүй болсон нь үнэн . Хөлсөө урсгаж ясаа цайтал ажил хийж үзээгүй хүмүүс төр барина ч гэж юу байхав . Ядаж тэдэнд БОЛОВСРОЛ гэх юм алга . Үнэндээ ТОГЛООД дууслаадаа .Одоо ТӨРИЙН ЭРГЭЛТ Л ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 18:46:16
    Зочин: Улаанбаатар хотын дарга уруу улайраад байсны учир тодорч байна. Шархаа нөхөж байна гээд хотыг маань идээд дуусгах нь дээ. Сонгуульд зарцуулагдсан гэдэг нь үнэн байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 12:59:00
    Зочин: За ойлгогдож байна. Яагаад УИХ-н г шүүнээс татгалзав. Давхар дээлтэй өөрөөр хэлбэл УУХҮЯ сайд байхыг хүссэн. Олдохгүй болохоор нь Хотын дарга болжээ. Сонгуульд зарсан том шарх эдгэрэхэд хүнд болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 12:29:06
    Zochin: Ene 2 bankiig songoj munguu xadgaluuldag xvn baisan gexed itgexed berx. Ed dandaa l iim baisan. Xuuli tsaazgui tsoriin gants oron boljee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 10:39:54
    erka: asa mine dee. odoo xulxi ni buuj bga bxdaa. ix ch omgolon yvsan daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 10:09:32
    аа: Бөхчүүд банкны бизнес хийнэ гэж юу байх вэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 07:30:12
    Норолхоо: ТӨР,ТӨР Л ГЭНЭ.. ҮНДСЭНДЭЭ МОНГОЛД ТӨР ГЭХ ЮМ БАЙХГҮЙ! БҮЛЭГ, АРМИ ХУЛГАЙЧИД, ТОЛГОЙЛОГЧ НЬ БАТТУЛГА..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 07:30:05
    Норолхоо: ТӨР,ТӨР Л ГЭНЭ.. ҮНДСЭНДЭЭ МОНГОЛД ТӨР ГЭХ ЮМ БАЙХГҮЙ! БҮЛЭГ, АРМИ ХУЛГАЙЧИД, ТОЛГОЙЛОГЧ НЬ БАТТУЛГА..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-14 23:25:12
    Зочин: Дагвадорж Сумъяабазар муу гөлөгнүүд монголдоо нэр бүхий хүний өөрийн гараар босгосон компанийг барьцаалж үхэн хатан гуйж гадаадын банкнаас банк дампуурах гээд байна гэж уйлж дуулж их хэмжээний мөнгө зээлж авчихаад өгөхгүй хэдэн жилийн нүүр үзэж байна.Одоо мөнгөө авъя гэхээр Ална шүү, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж сүрдүүлдэг юмда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-29 21:45:13
    Хараалч: Ийм муусайн олны хараал идсэн юмнууд хэдэн үеэрээ өвчинд баригдаж аль муугаа үзэж тарчилж зовоосой!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-28 13:47:33
    Дона бугачи: Амиго салеу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-26 01:29:49
    ард түмэн: Үндэсний хөгжлийн газрын дарга Баярсайхан урд нь гэр бүл үймүүлж салгаж байсан Мөнхтуяа гэдэг хүүхэнтэй амрагын харьцаатай. Тэрийгээ хажуудаа аваад суулгацан завхарсан төрийн алба.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-25 23:28:27
    Зочин: Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс зээлгүй байх ёстой гэдэггүй юмуу. Бузар балиар юмнууд төр засгийн толгойд гараад улсаа худалдаад дуусах нь. Хүрэлсүх ёстой 2 нүүртэй хүн юмаа. Шударга ёс тогтооно гээд байсан. Алив дээ. Ээлжээ болохоор бүгд оймсоо гозолзуулах цаг ирнэ дээ. Тэр цаг хурдан ирээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-23 20:11:20
    Тэдний зөв: Эд нарт буруу байхгүй э
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-23 20:11:19
    Тэдний зөв: Эд нарт буруу байхгүй э
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-23 06:20:59
    Иргэн: Энэ засаг төр гэж үнэн?дампуурчээ. Алах ялыг сэргээж 300 хулгайчын толгойг тасдаж бзх хөрнөгийг нь хурааж авбал зохино.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 23:40:15
    ард түмэн: нээх баян юм шиг онгироол бсан Дагвадорж муу хулгайч ард түмний татварын мөнгийг хулгай хийгээд баахан амралт энэ тэр байгуулаад дальжигнаад бсан бна куүшүзаан батбаяр ч гэсэн хулгайч энэ муухай бөхчүүд новш юм бна аа бүх хөрөнгийг нь хурааж ард тшмний татварын мөнгий нь буцааж өгөөд муусайн лаларын хулгайч луйварчингуудыг шоронд нь бүх насаар нь хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 23:22:50
    Болор: Чингис Хаан банкнаас мөнгөө авч чадахгүй бна. Бид банкинд хадаглуулаад бна гэсэн луйвардад өгдөг юм бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 21:41:17
    ард түмэн: нээх баян юм шиг онгироол бсан Дагвадорж муу хулгайч ард түмний татварын мөнгийг хулгай хийгээд баахан амралт энэ тэр байгуулаад дальжигнаад бсан бна куүшүзаан батбаяр ч гэсэн хулгайч энэ муухай бөхчүүд новш юм бна аа бүх хөрөнгийг нь хурааж ард тшмний татварын мөнгий нь буцааж өгөөд муусайн лаларын хулгайч луйварчингуудыг шоронд нь бүх насаар нь хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 21:40:20
    ард түмэн: нээх баян юм шиг онгироол бсан Дагвадорж муу хулгайч ард түмний татварын мөнгийг хулгай хийгээд баахан амралт энэ тэр байгуулаад дальжигнаад бсан бна куүшүзаан батбаяр ч гэсэн хулгайч энэ муухай бөхчүүд новш юм бна аа бүх хөрөнгийг нь хурааж ард тшмний татварын мөнгий нь буцааж өгөөд муусайн лаларын хулгайч луйварчингуудыг шоронд нь бүх насаар нь хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 21:32:53
    Зочин: Чингис хаан банкныхан бол хулгайч нар шүү дээ тэд мөнгөтэй учраас бузар булайг нь цагдаа прокурорууд маш сайн өмгөөлж хамгаалж чаддаг. Банкны гэдэг тодотголтой Шүхэрт гуай та Бүтэд гэдэг охиндоо бусдын эд хөрөнгийг хулгайлдаг бузар арга зааж сургаж дээ хэзээ нэг цагт бурхан та нарыг гэсгээх болноо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 21:32:30
    в: долгорсүрэнгийн хүүхдүүдэд төр ямар өртэй юм хууль бусаар хувьчилж авсан барилга байгууламжаа буцааж аваач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 20:30:41
    Siiz: Harin ch dampuurehgui udaj Bg. Dampuureh nuhtsul ni aali 4 jiliin umnu bii bolson doo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 20:30:32
    Siiz: Harin ch dampuurehgui udaj Bg. Dampuureh nuhtsul ni aali 4 jiliin umnu bii bolson doo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 17:44:32
    ф: хотын дарга болоод шархөа нөхнө ш дээ төлбөрийг иргэд төлнө лалрын мөнгөөр санлаа заранчтдаас болж үйлээ үзэж энэ хэдийг тарвалзуулах юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 15:03:05
    Ц.СОЛЬХҮҮ: БОДОЛ САНАЛ БИЧСЭН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 15:00:16
    Бодол санал: Ард иргэд нь мөнгө санхүүгиийн талаар мэдлэг муу хяналт шалгалтын газрууд нь хулгайчуудтай хуйвалдаж иддэг болохоор яаж татварын мөнгө түмний төлөө бүтэн зориулагдах юм Иймээс нүгэлгүй шуналтай нөхдөас улсын татвар хөрөнгийг яаж хамгаалах арга бопож олохгүй бол эх орон ард иргэд ядуу байсаар улс орон маань хөгжихгүйнээ Улсын сан хөмрөг нэг банкинд нэг дансаар орж гарч байвал ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХЭД АМАР ИДСЭН УУСАН ЭЗДИЙГ ОЛОХОД Хялбар болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 14:00:05
    т: МУУСАЙН ГАХАЙНУУД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 13:58:47
    enkhlen: Yuch medehgui malnuud saikhan hutsaj hudlaaa baahn um bichjeee!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 13:49:44
    Зочин: Эзэнгүй төрийн эмгэнэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 13:23:52
    Нараа: үнэн даварчихсан юмаа хариуцлага тооцохгүй болохоор ингэж байгаа дээ авсан зээл нь тодорхой байхад хөрөнгийн хурааж аваад эргээд төлүүлвэл болно биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 13:15:04
    hi: Баярсайхан мэтийн хүмүүсийг төрд ажилуулдаг яачихсан тарийн алба вэ??? төрийн мөнгөөр амраг саднаа гадаадад томилолтоор дагуулж явж л байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 13:13:56
    Medeelel: Ter Standart groupiin Bata Chinggis deeree yamar ch zeelgui oni umnu bugdiin baragduulsan bnle. (Mglbank)
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 13:02:59
    Irgen: Muu zalitai harahnuud ugaasaa huvaaj idej bgaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 12:13:02
    Orgil: shit
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 11:46:32
    зочин: ЭНЭ БАНКНЫ БАЙГУУЛЛАГААР ХАЛХАВЧИЛСАН АРД ТҮМНИЙ БУЮУ ТӨРИЙН МӨНГИЙГ ЗАЛИЛАНГИЙН АРГААР ИДСЭН БҮЛЭГ МАФЫН ХҮМҮҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МӨН БАЙНА МОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 11:09:34
    Зочин: Сумьяабазар Монгол Банкны ерөнхийлөгч байнсан Золжаргалтай нийлж их юм хийсэн дээ. Тэр нь бодвол сөхөгдөхгүй биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 10:35:04
    Ган: Долгорсүрэн гэж тэ н эг бөх, ш у н а л тай авгайтайгаа нийлээд хэдэн ханаж цаддаггүй, эрг үү, боловсролгүй, биеийн хар хүчнээс өөр юмгүй балиар хөвгүүд өсгөж монголыг хорлож бна даа Үйлийн үрээ эдлээсэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 05:54:51
    Чулуун : Төрийн хяналтын хаагуур явна вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 22:38:55
    Зочин: Муусайн хулгайчууд бүгд далдраасай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 22:32:39
    banker: erguuu buhchuud bank ajilluuldagguimaa. Munguu hadgaluulsan humuus n uursduu maliin mal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 20:47:52
    Зочин: Ёооё энэ хөгжим чинь бүр ядраачлаа.....Чингисээс мөнгөө авч чадахгүй үүлээ үзэж бн хүн амьны хэрэг гаргачихгүй мөнгөө авчих юмсан!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 20:24:25
    Зочин: Нэр цэвэр хүн гэж алгаа бүгд хулгайч нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 18:42:05
    jh: asa bol ******** ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 15:25:06
    Уугий: Авсан зээлийн дүн арай худлаа байна даа. Сумъяа Аса хоёр 80 орчим тэрбумын зээлтэй гэсэн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:43:03
    122: Хүүхдийн мөнгийг болиул гээд байдаг хэдэн нөхөд ийм юман дээр яагаад дуугүй байдаг юм бэ??? өөрсдийнх нь идсэн уусан ил болчих гээд дуугүй байдаг.... Төрд маш их нөөц бололцоо байна.... Шудрага царайлдаг Хүрэлсүхээс эхлээд бүх нөхдүүд илэрсэн бусдыгаа шоронд далд хий араас нь өөрсдөө явцгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:39:47
    Тэнгэрийн хүү: Олон тэрбумын зээлтэй нөхөд төрд өндөр албан тушаал хашиж болохгүй.. Нийгэмийн даатгал, ЭМД - гээд эзэнгүй мөнгийг дураараа идэх юм даа...... Бүх өмч хөрөнгийг нь хураах хэрэгтэй .... өөрсдийг нь насаар нь шоронд хориоч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 07:37:47
    Зочин: Тэнэг бөхчүүл юу ч хийнэээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 22:58:34
    Монгол: УЛС МААНЬ ЭЗЭНГҮЙ БНА. ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ НЭГ ШИРХЭГ Ч БАЙХГУЙ. БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХҮҮГИЙН ХАМТ ТӨЛҮҮЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 21:02:12
    Зояин: Заавал төлүүлэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 20:23:22
    Ард: Бас нэг луйвар явж байгаа биз эрх мэдэлтэй болсон одоо яасан ч болно гж бодож бгаа . Долгорсүрэнгийн хүүхдүүдиыг монголд дийлэхээ байсан шүүдээ тэд ямартай ч сайн хүмүүс биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 20:16:48
    Zochin: Шударга нь дэндсэн улс торчид яагаад дулий сохор мэт байнав бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 18:43:34
    Gh: Etsers n Iim humuusiig songoson Irged uursduu hohirch bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 15:17:28
    аса: Долгорсүрэн хүүхдүүд шуналын туламнууд энэ банк эрт дампуурсан монгол банканд хариуцлага тооц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 13:59:48
    Хосбаяр: Долгорсүрэнгийн хүүхдүүдэд монголчууд ер нь ямар өртэй юм бэ фяздаа. Аса муу онгироо янхан ийм хөгийн лалар байсан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 13:59:16
    Хосбаяр: Долгорсүрэнгийн хүүхдүүдэд монголчууд ер нь ямар өртэй юм бэ фяздаа. Аса муу онгироо янхан ийм хөгийн лалар байсан юм уж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188