ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай онлайнаар зөвлөгөөн хийсэн байна.Тэрээр ялалтын баярын 75 жилийн ойн цэргийн парадыг ирэх зургадугаар сарын 24-нд товлосон талаар мэдэгджээ. "ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад хотуудад Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг тушааж байна. Цэргийн парад ирэх зургадугаар сарын 24-нд болно. 1945 оны энэ өдөр ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Улаан талбайгаар Ленинградыг хамгаалж, Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид алхсан тэр өдөр бид Ялалтын баярыг хийх болно" хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүн мэдэгджээ. "Жагсаалын бэлтгэл ажлыг явуулахдаа аюулгүй байдлыг хангахын тулд хатуу шаардлага тавихыг үүрэг болгож байна. Жагсаалд оролцогчдын хувьд эрсдлийг байж болох хамгийн бага хэмжээнд байлгах ёстой" гэв. Гэхдээ цэргийн парад үзэгчтэй зохион байгуулах эсэх талаар ОХУ-ын Төрийн тэргүүн дурдаагүй байна. Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагддаг том арга хэмжээний нэг бол "Үхэшгүй мөнхийн хороо" хүндэтгэлийн жагсаал юм. Тус хүндэтгэлийн жагсаалыг долдугаар сарын 26-нд хийхээр товлов. Энэ өдөр бол Тэнгисийн цэргийн флотын өдөр юм. Иймээс энэ өдөр мөн адил тэнгисийн цэргийн флотын парад зохион байгуулна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар хэлэхдээ "Хэрвээ аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй болсон тохиолдолд "Үхэшгүй мөнхийн хороо" хүндэтгэлийн жагсаалыг өөр өдрүүдэд шилжүүлэн зохион байгуулах боломжтой. Гэхдээ бид бүх төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь биелүүлж чадна гэж найдаж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC
| Ялалтын баярын 75 жилийн ойн цэргийн парадыг 6-р сарын 24-нд товложээ |
|
Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС”
2026-01-19 15:27:28
БАГАБАНДИЙН БАЯРМААГИЙН ГЭР БҮЛЭЭС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ
2026-01-19 12:37:01
С.БАЯРСҮРЭН: МӨСӨН ХУУРЫГ ХАРАХ ТӨДИЙ БУС ХУУРДАХ, ЭГШИГЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР УРЛАСАН УЧРААС УР ЧАДВАРАА БҮРЭН ДАЙЧЛАХЫГ ХИЧЭЭСЭН
2026-01-19 10:58:49
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-01-19 10:53:14
ЦАС, АМЬДРАЛЫН ЗУДАН ДУНДУУР-II
2026-01-19 10:50:07
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2026-01-19 10:48:01
Г.ТУЯА: ААВ МИНЬ ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН СУРАГЧДЫН НЭГ, ЭЭЖ МИНЬ Б.ЛОСОЛ САЙДЫН ЭХНЭР ГЭДГЭЭРЭЭ ХЭЛМЭГДЭЖ, ЦААЗЫН ДЭЭД ЯЛ СОНССОН ХҮНД АМЬДРАЛ ХҮҮХДҮҮДИЙГ НЬ Ч ТОЙРООГҮЙ
2026-01-19 10:47:12
“ХАМАГ МОНГОЛ”, "ХУБИЛАЙ ХААН" багууд ээлжит ялалтаа авлаа
2026-01-19 09:52:57
ОХУ-ын “Красноярск лиг -2026”-аас “Гүрү Дорж” клуб 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-01-19 09:34:51
Э.Содномплжээ “Japan National Para Powerlifting Invitational Championships-2026”-аас алтан медаль хүрэв
2026-01-19 09:02:08
2026-01-19 07:00:00
“Женко” клубийн хүүхдүүд ОХУ-ын тэмцээнээс медаль хүртжээ
2026-01-18 10:51:39
Кураш бөхийн улсын аваргад “Тэргүүн хүчтэн” клуб амжилттай оролцов
2026-01-18 10:25:12
Ц.Солонго Тайландын тэмцээнд V байрт шалгарлаа
2026-01-18 10:05:24
Э.Халиунболд “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчин шагнал цом хүртэв
2026-01-18 10:00:18
Японы Улсын аваргаас А.Амартайван алт, Д.Жигмэд мөнгөн медаль хүртлээ
2026-01-18 09:51:51
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |