• Өнөөдөр 2024-03-19

БҮТЭЭХ АГШИН": Усан будгийн мастер зураач С.Мөнхбаатарын "Намар"-ыг бүтээж буй агшин

2020-10-22,   2588

            Бид энэ удаагийн “Бүтээх агшин” булангийнхаа зочноор Монголын усан будгийн нийгэмлэгийн гишүүн, усан будгийн мастер зураач Хэрсүүд овогт Сүрэнцэцэгийн Мөнхбаатарын “Намар” бүтээл хэрхэн төрж буйг хүргэж байна. 

            Тэрбээр Монгол Улсдаа төдийгүй дэлхийн шилдэг усан будгийн мастер зураач билээ. Тэрбээр олон улсын зэрэглэл өндөр усан будгийн бүтээлийн уралдаанд удаа дараа тэргүүлж, олон удаа шагналт байрт шалгарч байсан бөгөөд өдгөө Монголын өмнөө барьдаг усан будгийн чадварлаг зураач юм. С.Мөнхбаатар нь Завхан аймгийн Улиастай хотод 1984 онд төрсөн, 2001-2005 онд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль, 2005-2007 онд МУБИС-ийн ДУТС-д “Урлаг судлал”-ын магистр, 2005 оноос Олон Улсын Улаанбаатарын их сургуульд ахлах багшаар ажиллаж байна. Тэрбээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан юм.

Зураач С.Мөнхбаатар нь 2013 онд “Усан будаг натюрморт”, энэ онд “Усан будаг судалбар”, “Усан будаг хөрөг” зэрэг номоо хэвлүүлээд байна.

Холбоо барих: 
И-мэйл хаяг :  [email protected]
Fасеbook хаяг : Munkhuu Gugu

 


БҮТЭЭХ АГШИН": Усан будгийн мастер зураач С.Мөнхбаатарын "Намар"-ыг бүтээж буй агшин
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 22:03:43
    бадам: үзэсгэлэн гаргахаар заавал үзнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 22:01:45
    бадам: үзэсгэлэн гархаар завал үзнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 13:32:34
    Одпүрэв: Хөдөлмөрч найздаа эрүүл энхийг хүсье ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 11:32:00
    Khuder: Найзаараа бахархаж явдаг шүү. Уран бүтээл бүтээнэ гэдэг дан ганц авъяасын хэрэг огт биш. Цаана нь асар их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл, зориг зүрх, тэнхээ тэгээд энэ бүхнийг тээсэн “цаг хугацаа” байдаг гэж бодож явдаг шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188