Дэлхийн хамгийн дулаан, тааламжтай, зун цаг ирж байна. Эл улирал цаанаа л сэтгэл гэгэлзэж, борооны үнэр сэтгэл сэргээх шиг цаанаа л увдистай. Тэгвэл зуны улирлыг угтан унших, зуны мэдрэмжийг танд өгөх долоон шүлгийг хүргэж байна.
1. Улаанбаатарт бороо орж байна
Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод л
Улаанбаатарт бороо орж байна
Хэн ч чамайг орлож чадахгүй
Улаанбаатарт бороо орж байна
Үнэрийг чинь хайж өөрийгөө үнэрлээд л
Улаанбаатарт бороо орж байна
Үсээ самнаагүй, зүсээ тольдоогүй өдрүүд
Улаанбаатарт бороо орж байна
Харчихмаар юу ч алга, гэр хоосон
Улаанбаатарт бороо орж байна
Хаа эрт орж л байсан бороо
Улаанбаатарт одоо ч орж байна
Чамгүйгээр бороо орж,
Чамгүйгээр би амьсгалж, цохилж байна
Итгэмээргүй юм, үнэмшмээргүй юм.
Энд, чиний эзгүйд бороо орж байна.
Л. Өлзийтөгс

2. БОРООТОЙ ӨГЛӨӨ
Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна
Бороо яах вэ дээ . Нөгөө л бороо шүү дээ
Босъе доо...Хөнжилдөө гал ноцтол
Бодлоо гээд , дэргэд чи ирэх биш
Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ
Намрын бороо цаанаа л нэг гунигтай
Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ
Намсан намссаар дасал болчих нь гунигтай
Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч
Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна
Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун
Сайхан л зүүд болохоос , ямар дурдатгал биш
Босъе доо ...
Г.Аюурзана
3. Уучлаарай хайр минь
Уучлаарай хайр минь,
Цор ганц солонгын туяат минь
Урд шөнө би бороонд,
Чамд хадгалсан уруулаа өгчихлөө
Чиний минь хүрэх гээд,
Хүрч чадаагүй байсан хацрын минь гэгээг
Чийгт борооны дусал,
Үүлсийн бүрэнхийтэй цуг
Шөнөжин сүүдэрлэж хонолоо...
Гав ганцхан минь, чамайг би яг өнөөдөр л
Гарт минь гав гинжээ зүүж, зүрхтэйгээ холбоно гэж
Тэсэн ядаж, би нүцгэн моддын дор
Тэнгэрийн нулимстай цуг чамайг харуулдан зогссон
Гэтэл тэр бороо надад ухаангүй дурлачихаад
Гэнэн инээмсэглэл, чиний зүрхний тамгыг надаас арилгаж
Энгэрт минь, чиний хамгийн дуртай
Өөрийнхөө үнэрийг шингээхэд нь ч
Ингээд л борооны үнэртэй болчихвол,
Чамайгаа яг ирнэ дээ гэж би бодсон...
Үүр цайтал, чамайг хүлээн би бороонд үнсүүлээгүй
Үсний ширхэг бүрт минь тэр нэр өгсөн ч
Дуслаараа титэм хэлхэж зүүлгэсэн ч
Духан дээрээ үнсүүлээгүй, гэзгээ би задгайлаагүй...
Үнэнч салхи л надад чамайг
Өөр бүсгүйн цээжинд
Солонгын өнгөөрөө
Үнсэлтийнхээ хээг
Зураглан буйг чинь л хэлмэгц
Өглөө болоход л би борооны гэргий болчихсон
Өглөө болмогц л би борооны гэргий болчихсон.
Э.Бүжинлхам(1).gif)
4. Бороо далимдуулж зөндөө уйлсан
Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл...
Ц.Дэлгэрмаа

5. Хөрж байна, сэтгэл минь!
Хөрж байна, сэтгэл минь! Хөндий байна, Хүмүүсээс...
Хөх өвсөнд ойртож, тэнгэрт шадарлан суумаар байна
Болох, болохгүй юмсыг мөнх аглагт магтмаар байна
Борооны дараа татсан тэр солонго руу гүймээр байна
Сэтгэлээ аваад эндээс эргэж харалгүй явмаар байна
Биеэ тэнд нь орхиод оддын дайд руу нүүмээр байна
Анх үнссэн бүсгүйн уруулын амтыг зүүдэлмээр байна
Алтан, мөнгөн жүнзийг сул харшуулж тулгамаар байна
Хүйтэн сэтгэлээс нэрсэн өнгөлөг дарсанд согтмоор байна
Нойтон уруулын завсар шүлэг хавчуулж шивнэмээр байна
Шивнэж байгаа шүлгийнхээ төгсгөл шад нь болмоор байна
Шингэх нарны туяа шиг тэнгэрийн хаяанд л баймаар байна
Яруу найрагч М.Уянсүх.gif)
6. Тавдугаар сарын бороо
Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно
Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ
Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай
Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ
Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч
Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна
Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж
Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо!
А.Эрдэнэ-Очир
.gif)
7. Дурлалын түүх
I
Арван долоотойдоо томоождог хэн л байлаа!
Аяган дахь нимбэгний шүүс. Зургадугаар сар. Үдэш.
Чих дөжрөм кафе. Чарлах хурц гэрэл.
Чи сэлүүхэн хоосон гудамжийг зүглэнэ.
Цэцгэнд умбаж, цэцгээр анхилах гудамжнаа
Цээж тэнүүн амьсгалахад нойр, залхуу хүрнэ.
Урсгал сэрүүн салхи бас хаа нэгтээгээс
Усам үзэм, шар айрагны үнэрийг авчирна.
II
Дээр саглайх мөчрүүдийн завсар чөлөөнд
Тэнгэрийн хөх бөс намирахыг үзэв үү?
Тэрүүхэнд нэг тийм чичирхийлэгч, бяцхан,
Тийм цав цагаахан од хатгасныг ажив уу?
Зургадугаар сар! Арван долоон нас!
Зугаатай ийм шөнө дарснаас илүү согтооно.
Уруулын чинь буланд нэг хөнгөхөн үнсэлт
Ухаангүй хөлчүү хулгана шиг гуйвна, дайвна.
III
Дөч дэх дурлал чинь дөнгөж сая аз хайрлав…
Төдхөн дэнлүүний гэрэлд урьдын бүсгүйг мартуулам,
Торгон алчуур намируулсан тийм гоо охин
Түргэн зуур аавынхаа хамтаар өнгөрлөө.
Хамаг архи нь гарсан намайг олж үзээд,
Хаашдаа араас нь дагаж зүрхлэхгүйг мэдээд,
Тохуурангуй инээмсэглэв… Биширч бахадсан аялгуу
Догдолж чичирхийлсэн уруул дээр чинь царцав.
IV
Ахиад л чи дурлажээ. Хоёр сарын туршид
Аялгуут сонетуудад гоо охин умбав.
Дурлалыг чинь шоолоод найз нөхөд хөндийрч,
Дуусдгийн даваан дээр… Түүнээс захидал ирэв.
Тийм үдэш… Ахиад л шуугиан, хурц гэрэл…
Тэр кафед ороод нимбэгний шүүсээ захиалав…
Анхилуун гудамжинд мансуурагчдаас хэн л ер нь
Арван долоотойдоо томоождог билээ дээ
Артюр Рэмбо

| Зуныг угтах ДОЛООН ШҮЛЭГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |