ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тунхагласан байдаг. Улмаар дэлхийн нийтээр яруу найргийн өдрийг 1999 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж байгаа билээ. Тэгвэл дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Монголын орчин цагийн яруу найргийн сод төлөөлөл болсон зургаан яруу найрагчийн шүлгийг хүргэе.
Өвдөлт шинэ зүйл байхаа больж
заримд нь бууж өгөөд, үс чинь
нэг нэгээрээ унаад л байвал
Чи амьд гэсэн үг.
Дурсамжуудаа шатаан дулаацаж,
яагаад нисэж үзэж болохгүй гэж?
Дурлах ч дээ, арай хүчтэй юм,
мөөг ч юмуу олж идсэн нь дээр.
Жинхэнэ мэдрэмж хүмүүсийн нүдэнд харагддаггүй.
Тиймээс, жингүйдэж явааг чинь
хэн нэг нь харчихна гэж зоволтгүй.
Араасаа хөөлгөж хар хурдаараа зугатах уу...
Амьсгаадна гэдэг дандаа сайхан зүйлийн ард ирдэг.
"Одоо яг гурав тоолоод шүү!
Нэг, хоёр, гурав..."
ойр ойрхон ингэж хэлж байвал
Чи амьд гэсэн үг.
Үхэхээсээ өмнө ахиухан шиг хийж үзэх юмс:
Үнсэлцэх, хайрлах...
Хэрэв чи явах гэж байгаа бол үлдэж буй хүмүүс
тэмүүлэл дүүрэн мөчийг чинь хаанаа ч юм
тэмдэглэн авах болно. Тиймээс,
Чи амьд гэсэн үг.
.jpg)
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!
Уйтгарт цээжнээ навчгүйд итгэ, цэцэггүйд итгэ!
Уйтгарт цээжнээ харанхуйг сэтгэ, харанхуйн тэртээ
Удган эрвээхэй гэрлийн үзүүрт уйтай ниснэм!
Эрвээхэй гэвч далавчаа дэвэх нь уйтгар байдаг
Эрвэгэр нүд, дэрвэгэр сормуус, зургар хөмсөг,
Хасын гэгээ, жүнзтэй дарс, янагийн уруул,
Хайрын шүлэг, гунигт модод, намрын улирал...
Наргүйд итгэ! саргүйд итгэ! уйтгарт цээжнээ
Навчгүйд итгэ! цэцэггүйд итгэ! уйтгарт цээжнээ
Харанхуйг сэтгэ! уйтгарт цээжнээ... харанхуйн чанадаас
Харь эгшиг гэгээн зүгт биегүй алсарнам.
(31).jpg)
Амьдралд эзлэгдэхгүйн тулд
төөрөхгүйн тулд
гэрлээ хумихгүйн тулд
Аяа, бас амьдралд цочирдохгүйн тулд
живэхгүйн тулд
сэтгэлээсээ салчихгүйн тулд
Үргэлж зүрхнээсээ инээхийн тулд
үнэнд ойр явахын тулд
үхтлээ 'амьд' байхын тулд
Өстөндөө хүртэл үүдээ цэлийтэл нээж
өвдөлт бүрийг тэсч гарахын тулд
Би шүлэг бичдэг
Надад заримдаа
үзэн ядалт хэрэг болоход
Надаас заримдаа
хүлцэл, уучлал хулжин одоход
Гэрэлт үгс, цэвэр санаа
нялх мөр бадаг тайтгарал болж
Гэнэтийн багш мэт зүг чиг болдог
Амьдаараа арьсаа өвчүүлэх чоно мэт
шархирч байхдаа ч
Амьдралыг хайрлах итгэлээ
алдахгүйн тулд
Би шүлэг бичдэг
БИ ШҮЛЭГ БИЧДЭГ!
Би шүлэг бичдэг учраас л
Би ариун
Би амьд
Би цэвэр.

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.
Алтан намар.Мөнгөн сар.Хүрэл үүлсийн чөлөөнд
Архичин жүнз, яруу найрагч мэт ширээн дээр
Гүн ухаантан мэт бодлогошироход
Гэрэл мэт нохойн дуу гутрал мэт шөнөөр
Гар чийдэнтэй бүсгүй санаа алдах мэт сонсогдоход
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.
Алтан намар.Мөнгөн сар.Хүрэл үүлсийн чөлөөнд
Амраг охин мэт лонх, гүн ухаантан мэт дарс
Яруу найрагч жүнз, сарны гэрэл мэт
Ширээн дээр зочид мэт үзэгдэж
Сонгодог зураг мэт санагдахад
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.
Алтан намар.Мөнгөн сар.Хүрэл үүлсийн чөлөөнд
Архичин жүнз яруу найрагч мэт шүлэг уншин гуйвахад. Амтлаг болоод тансаг найрагч ширээ мэт нойрсоход.
Архины шил гүн ухаантан мэт бодлогошироход
Муур эвшээлгэх дуунд дэнлүү савчин унтархад
Мэлхий мэт ширээний цагнаас сэрүүлэгний дуу сонсогдоход
Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.

Хором хормоор гэгээ нэмсээр
Хорвоо бүдэг бадаг болоход би дуртай
Удалгүй шаргалтан төөнөх нарны
Улбархан гэгээнд шүлэг бичих дуртай.
Цахилдагны хөх цэцгийг уруулдаа хүргээд
Цаг хугацаатай хамт жимбүүрдэх дуртай
Явган зам борооны усанд угаагдаж тодроод
Яваад л баймаар уужран саруулсахад дуртай
Хором хормоор гэгээ нэмсээр
Хорвоо бүдэг бадаг болоход...
Шүүдэрт норсон улавчаа тайлаад
Шүлэг бичихээр суух даанч дуртай.
.jpg)
Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр.
Энэ хэдэн жилд бодож явсан бүхнээ
Эцсийн удаа цэгцэлж санах өдөр.
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнцхэн санаа минь насанд хүрч байна.
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна.
Энэнээс цааш маргааш гэж байхгүй.
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ!
Энэ л өдрийн тулд амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна.
.jpg)
| ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДРӨӨР УНШИХ ЗУРГААН ШҮЛЭГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |