• Өнөөдөр 2025-12-25

"ЦАСАН ОХИНЫ НУУЦ"-ЫН ЭРЭЛД

          Энэ бол таны, бяцхан үрсийн оролцоотой бүтэх тийм ид шидтэй үлгэр. Хүүхдийн зурагт номын зохиолч А.Даваасүрэнгийн “Цасан охины нууц” хэмээх бүтээл нь домог хэрхэн үүсэж, тэдгээр нь бусдын аж төрөхүйтэй ямар шугамаар харгалдаж байдаг талаарх өргөн цар хүрээтэй сэдвийг ч хөнджээ. 
Үүнээс гадна номын гол дүр нь монгол өвлийн өвгөн агаад мөнөөх дүрийг тодотгох бусад орны өвлийн өвгөний дүрүүд ч гарна. Хамгийн гол нь өвлийн өвгөний туслах бүтэлгүй ч гэмээр Бөхөнгийн адал явдлыг сайхан сэтгэлт охины сэтгэл уярам түүхээр үргэлжлүүлэн сүлжиж, зохиолынхоо өгүүлэмжийг чадмаг гэгч сүлжээ. 
Зохиолын үйл явдал нь эх оронд минь идэр ес айлчилдаг тэр өдрөөс эхлэх агаад Өвлийн өвгөний туслах бөхөн бөн бөн шогшуулсаар хүүхэд бүрийг захидлыг цуглуулж явахдаа сайхан сэтгэлт нэгэн охинтой таарснаар хүн бүрийн сэтгэлд шинэ жилийн баярын оройн шидэт үлгэрийг амилуулах түүх эхэлдэг. 

"ЦАСАН ОХИНЫ НУУЦ"-ЫН ЭРЭЛД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188