• Өнөөдөр 2025-05-10

"Амьтдын тухай 50 ном" уралдаан зарлажээ

2024-09-27,   472

           Монгол Улс түүхэндээ анх удаа гэрийн тэжээвэр амьтны тухай хууль баталсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл “Номын соёлт ертөнц” төрийн байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс энэхүү хуулийн зорилт болон амьтдын тухай илүү их танин мэдүүлэх зорилгоор “Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлажээ. 
    Амьтдын тухай илүү ихийг мэдэх, тэд бидний амьдрал болон дэлхийн ертөнцийг хичнээн өнгөлөг болгож байгааг ойлгуулахад уг уралдааны гол зорилго оршиж байгаа аж. 
   Уралдааны материлыг ирэх арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авч, 5-нд олон нийтэд дэлгэнэ. Уг уралдаанд баг, хамт олон болон ганцаарчилж оролцох боломжтой бөгөөд нэрлэсэн 50 номоос өөрт таалагдсан зохиолоо сонгон уншиж, бүтээлч тэмдэглэл хийх юм. Ингэхдээ уралдаанд бүтээлээ явуулах, уншсан номоороо 5-10 минутын подкаст хийх шаардлагатай ажээ. Тэргүүн байрыг гурван сая төгрөгийн ном авах эрхийн бичгээр шагнах бол хоёр болон гуравдугаар сарыг 1-2 сая төгрөгийн номын эрхийн бичгээр урамшуулах юм байна.  

"Амьтдын тухай 50 ном" уралдаан зарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188