• Өнөөдөр 2025-05-10

Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн гурван боть номын нээлт энэ сарын 31-нд болно

2024-05-28,   334

               Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлэг, найраглал, тууж, захидлаас бүрдсэн гурван боть номын нээлт энэ сарын 31-нд болно. Үндэсний номын сангийн шинэ байранд 11:40 цагаас энэхүү цуврал бүтээлийн нээлтийг хийх байна.

              Ш.Дулмаа 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1954 онд МУИС, 1958 онд ЗХУ-ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН-ын дээд сургууль төгссөн. Тэрбээр "Үүрийн цолмон", "Өглөө" "Халхын сайхан эрчүүд", "Мөнгөн хонх", "Мөнгөн чавхдас", "Нарны алтан тоос", "Хайрлахын заяатай орчлон",  "Галын тэнгэр", "Хайрын мянган бодол", "Цэнхэр гараг", "Хайрын эгшиглэн", "Хунгийн нулимс, “Алтан урсгал", "Дурсан хайлах уянга” зэрэг яруу найрагч, тууж, өгүүллэгийн  20 гаруй номоо уншигчдадаа хүргэсэн юм. Мөн “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй”  "Алтан зул" дууны шүлгийг бичсэн билээ.


Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн гурван боть номын нээлт энэ сарын 31-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188