• Өнөөдөр 2024-05-17

Алдартай 26 зохиолчийн хайртай ном

2021-01-13,   1571

Сайн зохиол бичих нууц нь сайн уншигч байх хэмээн зохиолчид хэлдэг. Алдарт 26 зохиолчийн “хайртай” номыг нэрлэж байна. Магадгүй тэдний нэрлэсэн ном таны ч бас дуртай ном болж мэднэ.

  1. Эрнест Хемингуэй

Хемингуэй “Ном шиг үнэнч найз байхгүй” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан төдийгүй өөрийн “найз”-ын  жагсаалтаас нэрлэж байсан билээ. Эдгээр бүтээл Хемингуэйн нэрлэсэн цор ганц жагсаалт биш бөгөөд уг ярилцлагаас жилийн өмнө өгсөн номын жагсаалтаас хэд хэдэн ном хасагдсан байв.

Түүний хайртай номын жагсаалтад: Лев Тостой “Анна Каренина”Густав Флобер “Бовари хатагтай”Лев Толстой “Дайн ба энх”Достоевский “Ах дүү карамазов”,Марк Твен “Хаклберри Финнийн адал явдал”, Томас Манн “Будденброк”, Жэймс Жойс “Дүблинчүүд”, “Йетсийн намтар”, Иван Тургенев “Тамирчны ноорог”, Жорж Мур “Сайн уу, баяртай”, Шервуд Андерсон “Винсбург,Охайо”, Александр Дюма “Хатан хаан Маргот”, Моппасан “Майсон Теллиор”, Стендал “Хар ба цагаан”, Стендал “Парма дахь байшин”.

2. Жоан Дидион

2006 онд “Парис ревьев” сайтад өгсөн ярилцлагадаа “Миний хамгийн дуртай ном Жозеф Конрад “Ялалт”бүтээл байх. Би уг номыг уншихгүйгээр зохиол эхлүүлж чаддаггүй. Энэ номыг унших нь хамгийн сайн эхлэл шиг санагддаг” хэмээн ярьж байжээ.

3. Рей Брэдбери

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Рей Брэдберигийн 2003 онд 83-тайдаа “Барнес болон Нобель”-д өгсөн ярилцлагадаа Бернард Шоугийн “Эсээний түүвэр”-ийг дуртай номоор нэрлэсэн бөгөөд“Уг бүтээлд сүүлийн 100 жилийн хүн төрөлхтний оюун ухааныг багтаасан” хэмээн өргөмжилж байжээ. Мөн Лорен Айшлигийн бүх номХэрман Мелвилл “Моби Дик”, Эдгар Райз Берроуз “Жон Картер”зэрэг бүтээлийг хэлжээ.

4. Жорж Р.Р.Мартин

“Хаан сэнтийний наадгай” номын зохиолч Жорж Мартин нэгэн удаа “Өсвөр насандаа “Толкейн“Бөгжний эзэн” цувралыг уншиж байсан нь одоо ч миний шүтэн биширдэг зохиол. Мөн Эмили Манделийн “11-р станц” зохиолыг огт мартдаггүй хэмээн хэлжээ.

5. Айн Рэнд

Зохиолч Айн Рэнд “Миний уншсан хамгийн шилдэг ном (сонгодог зохиолоос гадна) Самуел Мэрвин “Калумет К” хэмээн 1945 онд бичиж байжээ. 

6. Гиллиан Флинн

“Сураггүй болсон эмэгтэй” номын зохиолч Гиллиан Флинн 2014 онд хамгийн дуртай, “амттай” номуудаас нэрлэжээ. Үүнд Агата Кристиги “Тэнд хэн ч байгаагүй”, Норман Майлер“Зандалчны дуун”зэрэг бүтээл багтсан байна.

7. Владимир Набоков

“Лолита” романы зохиолч Набоков 1950 оны үед Францын телевизэд өгсөн ярилцлагадаа өөрийн дуртай зохиолоо нэрлэжээ. Түүний хамгийн их шимтэн унших дуртай ном болЖэймс Жойс “Үлисс”, Кафка “Хувирал”, Андрей Бэли “Петербург”, Марсел Пруст “Алдагдсан цагийн эрэлд” бүтээлийн нэгдүгээр боть.

8. Жэйн Остин

“Бардамнал ба бахархал” номын зохиолч Жэйн Остин Лорд Байрон “Корсар”, Жанлис “Олимп ба Теофил”, Анн Редклифф “Удалфогийн нууц” зэрэг бүтээлүүдийн уншигч байжээ. Хамгийн дуртай зохиолоор Сэмуэл Ричардсон “Ноён Чарлис Грандисон” бүтээлийг нэрлэж байв.

9. Марк Твен

Марк Твен 1887 онд бичсэн нэгэн захидалдаа залууст санал болгох номын жагсаалт бичсэн бөгөөд үүнд “Мянга нэгэн шөнийн үлгэр”, Томас Малори “Артур хаан”, Томас Карлейль “Францын хувьсгал”зэрэг бүтээлийг нэрлэж байжээ.

10. Мег Волитцер

Тэрбээр өөрийн хайртай номоор Жэйн Гардам“Хуучин буртаг” номыг нэрлэсэн. Энэ тухайгаа “Би нэлээн хожуу уншсан ч үүн шиг ном ахиж уншаагүй. Ийм үзэсгэлэнтэй зохиол уншсан уншигчид азтай” хэмээн 2014 онд ярилцлагадаахэлж байжээ.

11. Эрик Ларсон

Зохиолч Эрик Ларсон бүхий л цагийн шилдэг зохиолоор Дэшил Хэммэт “Мальтын шонхор” номыг нэрлэжээ. Тэрбээр “Би энэ номын бүх зүйлд хайртай. Зохиолын утга, дүрүүд, харилцан яриа зэрэг бүх зүйлд нь дуртай. Кино нь ч мөн сайн хийгдсэн. Хамгийн сүүлийн харилцан яриа нь киноны оргил цэг” хэмээн дурсаж байв.

12. Скотт Фицджеральд

 Аугаа Гэтсби номын зохиолч Скотт Фицджеральд нас барахынхаа өмнөхөн заавал унших 22 номыг нэрлэсэн байна. Үүнд Теодор Дрейзер “Керри эгч”, Эрнист Рэнан “Исүсийн амьдрал”, Хэнрих Ибсэн “Хүүхэлдэйн байшин”, Шервуд Андерсон“Винсбург, Охайо” зэрэг бүтээл багтжээ.

13. Эдвиж Дантика

Тэрбээр Мари Вьө Шоов “Хайр, уур хилэн, галзуурал” бүтээлийг нэрлэсэн юм. Үүнийгээ“Би энэ номыг олон жилийн турш ахин дахин уншсаар л байна. Унших бүрт шинэлэг, нүдийг минь нээж, ахин дахин унших хүсэл төрсөөр л байдаг” хэмээж байв.

14. Сэмуэл Беккет

1969 оны Нобелийн шагналт зохиолч Сэмуэл Беккет “Годог хүлээхүй” бүтээлээрээ олны талархлыг хүлээсэн ч нууцлаг нэгэн хэвээр байсан билээ. Түүний 1941-1956 оны хооронд бичсэн захидлууд нь хэвлэгдэн гарахад л бид түүний нөхөрлөл, унших дадалтай танилцсан юм. Тэрээр захидалдаа  “Жюль Верн “Дэлхийг тойрсон 80 өдөр”, Теодер Фонтане “Эффи Брист” номыг дөрөв дэх удаагаа уншаад өөрийн эрхгүй нулимс унагалаа” хэмээн бичиж байжээ. Түүний хамгийн дуртай ном Салинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт” ном аж.

15. Р.Л.Стайн

Зохиолч Стайн 2012 онд “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа зохиолч Рэй Брэдберигийн “Багваахай цэцгийн дарс” номыг магтсан. Харин энэ бүтээл нь Брэдберигийн хамгийн доогуур үнэлэгдсэн номын нэг билээ. “Мидвестд бага насаа өнгөрөөсөн болохоор энэ ном тэр дурсамжийг маань санагдуулдаг” хэмээн дурсаж байжээ.

16. Эми Тан

“Аз баярын клуб” номын зохиолч Эми Тан өөрийн хамгийн дуртай зохиолоор Хятадын зохиолч Цзин Пин Мэй “Алтан бумбан дахь лишийн цэцэг” зохиолыг онцолсон. Тэрбээр “Би энэ номыг садар ном гэж хэлнэ. Маш олон секс дүрслэл гардаг учир унш, гэхдээ хэнд ч битгий хэл гэж зөвлөнө” хэмээж байжээ.

17. Ж.К.Роулинг

“Харри Поттер” зохиолоор алдаршсан зохиолч Ж.К.Роулинг өөрийн дуртай номоор Жэйн Остин “Эмма” бүтээлийг онцолжээ. Тэрбээр Опратай ярилцахдаа “ВиржиниВүүлф Жэйн Остины талаар сайн зохиолчийн аугаа үйлдэл нь хэзээ ч баригддаггүй хэмээн хэлж байсан. Эммаг уншиж эхлэхэд л түүхэнд нь татагдаж, үйл явдалд нь хөтлөгдөн,номын сүүлчийн хуудсыг хаасан ч зохиолчийн үйлдлийг нь, тэсрэлт болсон зүйлийг нь харж чадахгүй. Учир нь тэнд гял цал зүйл үгүй”хэмээн хэлж байжээ. Мөн үргэлжлүүлэн “Бага ахуйдаа Эдит Несбит “Эрдэнэсийн эрэл хайгуулчид” бүтээлд дуртай байлаа. Освалд бага насны хүүхдэд ёс суртахууныг зааж чаддаг жинхэнэ туульч” хэмээн ярьжээ.

18. Майя Энжелоу

Яруу найрагч, зохиолч Майя Энжелоу Диккинсийн “Хоёр хотын үлгэр” тэргүүтэй өөрийн хайртай номоосоо хуваалцсан билээ. Үүнд Томас Вүүлф “Гэр өөдөө хараач, Сахиусан тэнгэр минь”, Ральф Эллисон “Үл үзэгдэгч хүн”, Мей Олкотт“Бяцхан эмэгтэй” зэрэг ном багтжээ.Майя Энжелоу“Олкоттын номынцагаан арьст охид маш эелдэг төдийгүй би тэдэнтэй хамт амьдарч байлаа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

19.Лидия Дэвис

“Жон Дос Пассос“Дорнын буухиа” зохиол надад эргэлт авчирсан бүтээл юм. Намайг “өсөхөд” тусалсан ном билээ” хэмээн Лидия Дэвис1997 оны нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

20. Хэнри Миллер

Түүний “Миний амьдралд учирсан номууд” номонд “Надад нөлөөлсөн 100 номын жагсаалт” хэмээх хэсэг бий. Үүнд сонгодог зохиолуудаас Эмили Бронте “Салхит өндөрлөг”, Марк Твен “Хаклберри Финнийн адал явдал”, Виктор Хюго“Шоовдор хүмүүс” зэрэг зохиолыг нэрлэжээ.

21. Жон Стэйнбек

“Зүүн зүгийн диваажин” номын зохиолч Стэйнбекийн хайртай номоо хуваалцахдаа Шервуд Андерсон-Винсбург, Охайо, Артур хаан зэрэг номыг дурдсан ба Артур хаан номыг есөн настайдаа бэлгэнд авч байсан нь түүнийг зохиолч болоход нөлөөлсөн хэмээн хэлж байжээ.

22. Шерил Стрэйд

“Зэрлэг” номын зохиолч Шерил Номхон далай руу явахаар болж, түүний ачаанд хоёр ном авч явах л зай үлджээ. Тэрбээр нэг номоорооАндрейн Ричийн шүлгийн номыг сонгосон ба урьд нь уг номыг цээжилтлээ уншсан байжээ. “Энэ ном бол тайтгарал, эртний найз минь бөгөөд үүнийг гар дээрээ тавьснаасаа хойш авч явахдаа хэзээ ч харамсаж байгаагүй” хэмээж байв.

23. Жойс Керол Оутс

2013 онд “Бостон глобе”-д өгсөн ярилцлагадаа Фёдор Достоевскийг дуртай зохиолчдынхоо нэг гэжээ. “Достоевскийн “Гэм зэм” бүтээл надад маш гайхалтай нөлөөлсөн. Орчин үеийн залууст тийм ч их уншигддаг ном биш байх. Өөр нэг ном гэвэл Жэймс Жойс “Үлисс”-ийг нэрлэнэ. Тийм ч амар ном биш ч, хуудас бүр нь гайхамшигтай” хэмээн ярьжээ.

24. Жорж Сондерс

Зохиолч Жорж Сондерсийн хайртай номоороо Тобиас Вульф “Хойд Америкийн алуурчдын цэцэрлэгт”,Майкл Герр “Вьетнамын дурсамж”зэрэг номыг нэрлэжээ.

25. Жуди Блум

2016 онд өгсөн нэгэн ярилцлагадаа зохиолч Жуди Блум өөрийн хайртай номоо хуваалцсан билээ. Тэрбээр Лудвиг Бемельманс “Маделин” хэмээх хүүхдийн сонгодог зохиолыг нэрлэсэн бөгөөд “Анх энэ номыг Элизабетийн номын санд уншихдаа дурлаж билээ. Энэ ном хэзээ ч намайг гайхшируулахаа больдоггүй” хэмээн хайртай номынхоо тухай хуваалцсан байна.

26. Виржини Вүүлф

Виржини Вүүлф “Үлисс”, Жэйн Остины номын шүүмжээрээ алдартай билээ. Вүүлф өөрийн тэмдэглэлдээ “Би Жорж Элиотын “Мидлмарч”-ыг санаснаас ч илүү таашаан уншиж байна” хэмээн бичиж байжээ. Мөн “Уильяам Вордсвортын “Оршил”ном үнэхээр сайн, амттай зохиол” хэмээн найздаа бичсэн захидалдаа дурджээ.

 

 


Алдартай 26 зохиолчийн хайртай ном
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188