• Өнөөдөр 2024-05-07

Ш.Сүрэнжавын "Нар шингэдэггүй юм" номын нээлт өчигдөр боллоо

2024-03-22,   185

                   Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын түүвэр шүлгийн "Нар Шингэдэггүй юм" ном Mongol Art Gallery-д  өчигдөр нээлтээ хийлээ. 

            Номын нээлтэд, Ш.Сүрэнжав агсны зээ, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Төмөртогоо, Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга П.Нямлхагва, гүйцэтгэх захирал О.Энхжавхлан нарын зочид болон бусад салбарын төлөөлөл оролцлоо. Нээлтийн үеэр их найрагчийн төрсөн дүү, түүхэн зургийн их мастер, Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн шилмэл бүтээлүүдийг олон нийтэд танилцуулсан байна.


Ш.Сүрэнжавын "Нар шингэдэггүй юм" номын нээлт өчигдөр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188