П.Батхуягийн нэрэмжит "тайз, дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж бичлэг"-ийн улсын VIII уралдааныг зарлажээ. Уралдаанд мэргэжлийн багш, судлаач, шүүмжлэгч, уран бүтээлч, урлаг утга зохиолын чиглэлээр бакалаврын болон ахисан түвшинд суралцагчид оролцох боломжтой байна. Оролцогчид сүүлийн хоёр жилийн хугацаанд олны хүртээл болсон бүтээлээрээ оролцох бөгөөд шинжлэх ухааны онолын үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж, дүгнэсэн байх шаардлагатай юм. Уралдааны бүтээлийг 2024 оны хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 20-ны 18:00 цаг хүртэл авах байна.
| П.БАТХУЯГИЙН НЭРЭМЖИТ "ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛИЙН УРАН САЙХНЫ ШҮҮМЖ БИЧЛЭГ"-ИЙН УРАЛДААН БОЛНО |
|