Уран зохиол шүүмжлэгч Г.БАТСУУРЬ /МУБИС/
Өнгөрдөг “Болор цом”-ын үеэр залуу үе гарч ирлээ, сайхан байна гэж нэг талдаа ярьцгаасан бол нөгөө талдаа залуу үе гэж юу юм, бид л шалгарч байх ёстой гэсэн хоёр талцсан маягтай яриа нэлээд гарсан нь 1990-ээд оныг эрхгүй санагдуулав. Учир нь 1990-ээд оны үед манай яруу найрагт цоо шинэ үе төрөн гарч ирэхэд тухайн үед 50 хүрчихсэн байсан хөгшин «гулкаазууд» залуу яруу найрагчдыг ихэд эсэргүүцэн «доош нь хийж» байсан бөгөөд тэр үед харьцангуй залуухан байсан О.Дашбалбар найрагч хүртэл “Яруу найраг дахь зүүний нялхсын өвчин” ч бил үү шүүмж хүртэл бичиж байв даа. Тэгэхэд нь багш (Профессор Д.Галбаатар. МУИС. - Г.Б) “Энэ хэдэн хүүхдийн турсагыг хуулахгүй юмсан” хэмээн өмгөөлөн бичиж байсан билээ. Гэхдээ одоо арай ч тиймдээ тулахгүй байх, өнөөдөр чинь өнгөрсөн зууны 90-ээд он биш, XXI зууны эхний 100 жилийн дөрөвний нэгийг цааш нь харуулчихсан мэдээллийн эрин үе шүү дээ. Амьд хүмүүс байгаа цагт үе хоорондын тэмцэл байх нь мэдээж учир өнөөгийн 50-тай хөгшдийг учиргүй буруутгаад ч яах билээ.
ХХI зууны эхэн үеийн монголын яруу найргийн төлөвшилд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эхнийх нь мэдээж цаг хугацаа, өөрөөр хэлбэл ардчилал төлөвшсөн хойно төрсөн шинэ үеийнхэн насанд хүрч бидний үеийн холимогуудаас тэс өөрөөр сэтгэх болсон нь яруу найргийн шинэчлэлийн түүчээлж байна. Удаах нь уран зохиол, яруу найргийн мэдрэмжээр нэгдсэн чөлөөт хэлбэртэй бүлэг, бүлгэмүүд болон хэвлэлийн газар тойрсон уран бүтээлчид төлөвшиж байна, жишээ нь, “Гүн утга”, “Сүүн бэх” зэрэг бүлгэм болон “Тагтаа” паблишингийнхан өдгөө монголын яруу найргийн өнгийг тодорхойлох болов. Гурав дахь нь дэлхий дахинд гарч байгаа сонгодог бүтээлүүдийг цаг алдалгүй орчуулан монгол уншигчдад хүргэж байгаа нь өөрийн ард түмний соён гэгээрэлд болон үндэстнийхээ уран зохиол, яруу найргийн хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр, үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт юм. Энэхүү ажлыг манлайлж яваа “Тагтаа”, “Непко” зэрэг хэвлэлийн газруудад, залуу орчуулагчдад өнөөгийн уншигчид талархах ёстой. Чухам эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөгөөр л дээр дурдсан олон яруу найргийн номууд гарч, Б.Батзаяа, О.Элбэгтөгс, Б.Алтанхуяг, Ц.Гончиг.., нарын зэрэг шилдэг яруу найрагчдын бүтээлүүдийг уншиж байгаа нь өнөөгийн уншигчдын аз юм. Энэ зуунд төвөөс зугатах хүчний үйлчлэл идэвхжиж, утга зохиолын томоохон төвүүд нурж Хятад, Турк.., мэтийн жижиг (утга зохиолын хувьд – Г.Б.) үндэстний уран зохиол дэлхий нийтийн анхааралд өртөх (ядаж л Нобелийн шагнал авах. – Г.Б.) болсон боловч анхан шатны түвшиндээ төвд тэмүүлэх хүч үйлчилсээр байгаа нь хэвлэлийн газрууд болон нийтлэлч Баабар гуай, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан нарын зэрэг лидерүүдийг тойрсон утга зохиолын хамтлагууд төлөвшиж байгаагаас харж болохоор байна.

Нүүдэлчдийн сэтгэхүй шингээх чадвар маш сайтай учир ямар ч үе гарч ирсэн шингээгээд л өөриймшүүлэн замнадаг онцлогтой тул ямар ч шинэ үеийнхний шинэ санааг нутагшуулдаг. Манай улсын хувьд хот гэдэг цоо шинэхэн зүйл, жинхэнэ утгаараа одоо ч хот байхгүй. Тиймээс ч урбан шүлэг өдгөөгөөс л үндсэндээ төлөвшиж байгаа нь ажиглагдаж эхэллээ. Үнэндээ 90-ээд оныхон шинэчлэгчид байсан ч шүлгүүд нь монгол ардын дуунууд байсан билээ. Гэтэл өнөөгийн яруу найрагч:
«Ялгадсанд живсэн миний хотод
яруу найраг суултуурын ус татах чимээнээс
өөрцгүй байх ёстой.
Уулын горхины хоржигнох чимээ
хэдий сонсголонтой ч
угаадас, баас, шээсийг
тийм юмаар урсгаж дөнгөхгүй ээ...
...Цэвэрлэх байгууламж шиг сэтгэх хэрэгтэй.
Чадал, авьяас чинь хүрч байвал
цэвэр спирт, хлорамины уусмал шиг л
шүлэг бичих учиртай.
Ялгадсанд живсэн миний хотын
яруу найрагч нь шүлгүүдээ
суултуурын ус шиг даралттай шахах ёстой!» (Батзаяа.Б. “Сэтгэцийн асуудлууд”
УБ. 2023. 108) хэмээн бичиж байна.
ХХ зууны сүүл үеийн суут философичид хэмээн тооцогдох болсон Ж.Делез, Ф.Гваттари нарын “Анти-Эдип Капитализм ба шизофрени” (1972) ном гарснаар сэтгэцийн асуудал гэдэг зүйл хотын амьдралд хэвийн бөгөөд байх ёстой гол хүчин хэмээн хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ. Үе бүхэн өөрийн сэтгэцийн өвчнийг дагуулж явдаг нь жам. Тэгвэл өнөөгийн гол сэтгэцийн өвчин юу вэ гэдгийг яруу найрагч Батхүүгийн Батзаяагийн “Сэтгэцийн асуудлууд” номоос үзэж болохоор байна. Түүний, “Сэтгэцийн асуудлууд” номын “Сэтгэцийн асуудлууд” шүлэг:
«Толгойд бодогдоод болохгүй,
өдрийн төгсгөлөөс түүнийг хайна.
Торгоох мөнгөндөө цадахгүй
толгой хоосон амьдрах үнэтэй...» (Батзаяа.Б. “Сэтгэцийн асуудлууд” УБ. 2023. 83) гэж
эхэлнэ. Гэтэл Ж.Делез, Ф.Гваттари нарын философидолтын гол санаа нь “өнөөгийн нийгмийн гол үйлдвэрлэл бол хүслийн үйлдвэрлэл” гэсэн томьёолол. Жишээ нь, хамгийн сүүлийн загварын “iPhone 14 Pro Max”-тай хүнд дараагийн шинэ загварын авъя гэсэн хүсэл төрүүлэх л хамгийн чухал болохоос дараагийн загвар нь өмнөхөөсөө сайн байх уу, муу байх уу юугаараа илүү байх вэ гэдэг нь огт чухал биш болсон тийм нийгэм, тийм л сэтгэцийн өвчтэй хүмүүс, утга учиргүй шинэд тэмүүлэх, илүүд шунах эцэс төгсгөлгүй хүслийн боол болсон сэтгэцийн өвчтөнүүдээр өнөөгийн нийгэм дүүрсэн. Энэхүү утга учиргүй хүсэл шуналын үнэн төрх нь өнөөгийн УЛААНБААТАР. Түүнийг нь яруу найрагч “Хотын дарга” шүлэгтээ:
«...Социализм, хувьчлал, зах зээлийг бид үзсэн ч
солиорол гэж юу байдгийг тэр л мэднэ.
Хайрын тухай үгс хайрыг хөнөөж болно.
Хамгийн хэрэгтэй зүйл чинь чамайг хорлож мэднэ.
Түүнд нэр төр гэж үгүй, ёс суртахуун гэж үгүй.
Ойлгож итгэх аргагүй тэр муу биеэ үнэлэгчийг бид
одоогоор мөнгө хэмээн дуудаж,
араас нь үхэлдэж байна.
Хотыг тэр л даргалж байна.» (Батзаяа.Б. “Сэтгэцийн асуудлууд” УБ. 2023. 47)
хэмээн бичсэн байгаа бөгөөд өөрөөр хэлбэл мөнөөхөн утга учиргүй хүсэл, оройгүй шунал л өнөөгийн хотыг ийм баас шээсний уурхай, түгжрэл стрессийн үйлдвэрлэл, цементэн ширэнгийн цуурай болгосныг дээрх мэтээр хэлжээ. Нэг нь нэг байшин барина, нөгөөх нь илүүг барих гэнэ, бүүр нөгөөх нь бүүр илүү өндрийг барих гэнэ, ийм хүслийн үйлдвэрлэл, шуналын өрсөлдөөн. Түүнийг нь мөнгө буюу өнөөгийн хүслийн үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн л ноёлж буйг ийн бичсэн бий.

Б.Батзаяагийн шүлгүүдээс асар их хайр, өгүүлшгүй их үзэн ядалт, үе дамжсан өс хийгээд гэгээнтний ариун энэрхүй мэдрэгддэг. Б.Батзаяа бол Д.Галсансүхийн дараах галзуу илэрхийлэл, Л.Өлзийтөгсийн дараах эмзэг мэдрэмж юм.
“Ахад” /Д.Галсансүхэд/
«...Доромжлол мэт ахтайдаа гэмтэн мэт гөлөлзнөм.
Дотогш залгих нулимс гэвч дорд дүүгийнх байнам.
Хилэн мэт атирах хөмсгийг тань хүсэмжлэн
хэнхэг тэнэгс дунд дүү нь хөмсөггүй мэт гөлийнөм.
Цөвүүн цаг ирэхэд нөмөр ахтайдаа
цөхөх мохох бүхэн рүү сохор мэт шунганам.
Тавьтаргүй, овилгогүй нь та ч; танаас хэцүү нь би ч
таныг Та гэдэгт итгэсэндээ өөрийгөө дарнам!» (Батзаяа.Б.“Сэтгэцийн асуудлууд” УБ. 2023. 57) гэсэн мөрүүдийг чухам л Д.Галсансүхэд зориулж яг л Б.Батзаяа бичнэ биз ээ. Харин түүний мэдрэмжийг: «...Гунигтай шүү, эндхийн хавар цаг.
Хэдхэн загас, хэдхэн шувуу тэсэж үлдсэн хотод
Шөнөжин өцийж суух өөрийгөө харахаар л
өлийсөн хэдэн цэцэг бодогдох юм.
Хорь ч юм уу, гучин жилийн дараа
өөрийгөө цэцэг болсноор бодохоор л
инээд хүрээд хоолойд шороо амтагдах шиг...
...Бичиж суухдаа л энэ шүлгийг
битгий дуусчихаасай гэж хүсэж байна,
чи ч тэгж уншаарай.
Аманд шороо амтагдсан өдрүүд – үнэндээ
хичнээн ирсэн ч ажрахгүй шигээ
ахин дахин миний харж буй зүйл бол
харанхуйг шүүрч авах гар чинь л байна.» (Батзаяа.Б. “Сэтгэцийн
асуудлууд” УБ. 2023. 149) зэрэг өвөрмөц илэрхийллүүдээс нь харж болно.
ХХI зууны эхэн үеийн монголын шинэ яруу найргийг өөрийн шүлгүүдээрээ бүрэн төлөөлөхүйц яруу найрагч бол Батхүүгийн Батзаяа мөн. Ингэж бичлээ гээд намайг сэтгэцийн асуудалтай л гэнэ биз, харин сэтгэцийн асуудалтай байх нь сайн юм уу, эсвэл сэтгэцийн асуудалгүй байх нь сайн юм уу?
Сэтгэцийн асуудалтай хэн байна?
Сэтгэцийн асуудалгүй хэн байна?
2023-12-27
| ШҮҮМЖ: ДОРОМЖЛОЛ МЭТ ЯРУУ... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |