“Салхи дуудан жиргэлээ” яруу найргийн номын нээлт энэ сарын 12-ны өдөр болж өндөрлөлөө. Уг ном сэтгүүлч Л.Цэрэнжаргалын яруу найргийн төрлөөр бүтээж байгаа анхны ном бөгөөд тус номын редактораар МЗЭ-ийн Яруу найргийн төвийн тэргүүн Н.Минжинсайхан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш нар ажиллаж, хавтасны зургийг нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч, зураач М.Амархүү зуржээ.
Уншигч танд “Салхи дуудан жиргэлээ” номоос таван шүлэг онцлон хүргэж байна.
ГӨХӨЛДЭЙ ХАЙРХАН
Хайрт аав Л.Лувсанцэрэндээ
Адууны дэл шиг асгарсан модтой хайрхан минь
Аялгуу салхины үзүүр нь зөөлөн юм
Аргалын эвэр шиг дүнхийсэн хадтай хайрхан минь
Аавын минь нөмөр шиг дулаахан юм
Сунаж мөргөсөн түмний минь шүтээн
Суутай өвгөдийн онголсон оргил
Гөхөл сүүлийг нь боосон адууны шүтээнтэй
Гөхөлдэй хайрхан миний аавын уул
Жаргахад нүдэнд харагдаад байдаг уул
Зовоход нүдэнд үзэгдээд байдаг уул
Унтах нойронд нүүж ирдэг уул
Уйлах нүдэнд аргадаж ирдэг уул
Нутгийн минь уул, ээжийн минь уул
Нутгийн минь уул, аавын минь уул
Хүлгээн эцээн очдог бурхдын уул
Хүүгээ цэцэн гэж боддог буурлын уул
Миний Гөхөлдэй хайрхан уул
БОР ЗҮРХ
Дотнын анд Б.Оролзодын гэгээн дурсгалд
Зурсан шүдэнзний галаар
Шүлэг бичсэн анд минь
Зуугуул үүлсийн араншингаар
Оршихуйг тольдсон нөхөр минь
Будан ороолдсон уулсын
Нар аргамжсан сүүдэр минь
Бурхны өгсөн зараалыг
Богиноор хэмжсэн амь минь
Чөдөртэй морины чимээнд
Хамт хононо гэсэн чинь яалаа!
Судартай уулын овоонд
Хамт мөргөнө гэсэн чинь яалаа!
Зээрэн салхи шиг өдрүүдийг
Хамт туулна гэсэн чинь яалаа!
Зовлон ижилхэн хоёр хүүгээ
Нөхөрлүүлнэ гэсэн чинь яалаа!
Үргэлжлэл болсон хүүг чинь
Үсэн бууралтталаа хайрлана
Үргэсэн зээр хараад
Шүлэг найргийг чинь бодно
Томоогүй гэнэн насаа
Хэлхэлдэж өнгөрөөснөө дурсан
Тогоруутай нуурын эрэгт сууна аа, сууна
Аманд тэгэхэд ямар дуу аялагдахыг
Анд минь чи мэдэж л байгаа
Дууг чинь дуулж суухдаа
Хундагыг чинь дүүргээд
Дутуу сэтгэлийн алс руу
Хөнтөрч орхилоо
Баяртай анд минь

ЧИ БИДЭН ХОЁР
Хайрт хань Т.Мягмарсүрэндээ
Гандсан тэрлэг шиг намраар
Ганцхан чамайгаа л хайрлана...
Өнжсөн хун шиг өвлөөр
Ганцхан чамайгаа л хайрлана...
Амаржсан эх шиг хавраар
Ганцхан чамайгаа л хайрлана...
Аяа... он жилүүд гэдэг чинь
Дөрвөн улирал шүү дээ...
Аяа... одоо хийгээд ирээдүй гэдэг чинь
Чи бидэн хоёр шүү дээ...
ГАЙХАМШИГТ НЭГЭН СИМФОНИ
Хатан Туулын мөнгөлөг долгио нь
Харц нь талимаарсан бүсгүйн уран бэлхүүс адил
Хээрийн задгай салхи нь аниргүйн талыг сэрээж
Хэн нэгний нялх инээдийг зураглана
Түрлэг ихтэй их усны дэргэд
Түүний үнэр, инээд содон байсныг би мэднэ
Сүрэглэж нисэх шувуудын дуу шиг
Сөл өвс намуухан гундахыг ч би мэднэ
Гарыг нь атгаад гүүрэн дээгүүр алхахад
Гайхамшигт нэгэн симфонийг голын харгиа тоглоно
Талын салхитай хослох хайрын тэр аялгууг
Түүний инээд гэж бодохоор сэтгэлийн манан арилна
Тэнгэрийн оддыг тоолсоор зүүдний хязгаарт аялахад
Тэвэрт ирэхгүй түүнийг дэмий л баахан бодно
Хөрвөөж хөрвөөж хоносон үүр шөнийн заагаар
Хүний алаг үр зүүдний үүд сэм татна...
ҮЗЭСГЭЛЭН ГОО – ЯРУУ НАЙРАГЧИЙГ
Ямархан энгийн бүсгүйг
Яруу найрагч эгэлгүй хэмээж
Инээмсэглэлийг нь солонго болгож
Итгэлийг нь нар мэт гэрэлтүүлнэ
Ямар ч амтгүй уруулыг
Яруу найрагч л жимс хэмээж
Эгэл даруухан түүнийг мөрөөдөн
Энэ сэтгэлээ тэнгис болгодог
Үгийн хүч яруу найрагчаар амилж
Үнэнийг асааж, худлыг унтраадаг
Үгүй бүхнийг яруу найрагч дүүргэдэг ч
Үзэсгэлэн гоо л яруу найрагчийг сөхрүүлдэг...
Сэтгүүлч Л.Цэрэнжаргал 1985 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. Тэрбээр
Өдгөө сэтгүүлч Л.Цэрэнжаргал “Тоншуул.мн” сайтын ерөнхий эрхлэгч, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, “Хэвлэлийн хүрээлэн”, “Хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
Гэрэл зургийг Б.Чадраабал
| “САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ” номоос онцлох ТАВАН ШҮЛЭГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |