Зохиолчийнх нь тухай тус хэвлэлийн газраас “Мисүзү хүүхдийн дотоод ертөнцийн баялгийг хэзээ ч басамжлан бодоогүй цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Тэр шүлгээрээ зүрх сэтгэлд нь үргэлж хадаатай явдаг ч, томчуудаас бэргээд асууж чаддаггүй хүүхдүүдийн олон асуултыг асууж, хариултыг нь аанай л хүүхдийн гоц ухаанаар нээн өгүүлж чадсан юм. Тиймдээ ч түүний шүлгүүд хүүхдүүдэд найз, эцэг эхчүүдэд нээлт болдог билээ.
Ерөөс түүний шүлгүүд амьдралд даруу бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хэн бүхэнд сануулан, бүгдийн сэтгэлийг булаах шидтэй. Цэл залуу 26 насандаа хорвоог орхисон тэр бээр Фусае гэдэг ганц охинтой байв. Ийм богинохон наслахдаа асар хүнд амьдралын дундаас ч сайн сайхныг нь олж харж, хайрлахын хүчийг бидэнд үзүүлсэн билээ. Түүний шүлгүүд зуун жилийн дараа ч хүмүүсийн зүрхэнд хонх шиг жингэнэж, шүүдэр шиг бөнжгөнөн, багваахай шиг дэлгэрч, шувуухай шиг жиргэсээр байна. Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн, гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр тоймлож, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь Мисүзүгийн шид гэлтэй” гэсэн мэдээллийг хүргэжээ.
Тус номыг Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалан орчуулсан бөгөөд монгол тайлбарынх нь зохиолчоор Б.Дэлгэрмаа, номын зураачаар С.Энх-Од ажиллажээ. Харин номын ерөнхий редактороор Ц.Дэлгэрмаа, уран сайхны редактороор М.Батбаяр ажиллажээ.
| ШИНЭ НОМ: ЦУУРАЙ ЮМ УУ, ЧИ? |
|
Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр боллоо
2026-07-17 13:22:12
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Алба хаагчдийн нийгмийн баталгааг хангаж, бүтээмжид тулгуурласан шударга үнэлгээ, хөгжил дэвшлийн тогтолцоог төлөвшүүлнэ
2026-07-17 13:16:22
Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба: Шинжилгээнд явуулсан 64 сорьцны нэгийнх нь хариу эцэслэн гараагүй байна
2026-07-17 13:07:54
Говийн аймгуудын нутгаар +34 хэм хүрч хална
2026-07-17 10:56:27
О.Эмүжин Азийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-07-17 10:44:00
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт болжээ
2026-07-17 10:05:56
Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо
2026-07-17 08:10:50
О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
2026-07-17 07:53:04
Шатарчид Европын цуврал тэмцээнд мордлоо
2026-07-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгс болно
2026-07-17 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 26 хэм дулаан байна
2026-07-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |