Өнөөдөр яруу найрагч Л.Өлзийтөгсийн төрсөн өдөр тохиож байна. Багаасаа л түүнийг уншиж, түүний мэдрэмжээр аялж өссөн уншигчдын хувьд ийм нэгэн найрагч энэ ертөнцөд төрсөн нь л баяр болов уу. Үнэхээр тэр өөр найрагч, өөр ч эмэгтэй. Үүнийг бид олон сайхан бүтээлээс нь мэдэж, мэдэрдэг билээ. Төрсөн он цагтаа сэтгэхүй, мэдрэмжээрээ өөр байж, “Үзэхийн хязгаар”, “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байх урлаг буюу шинэ ном”, "Миний гунигийн түүх", "Ганцаардлын дасгал" “Төсөөллийн ертөнцөд”, “Хотын үлгэрүүд”, "Нүдний шилэнд үлдсэн зургууд","Толинд туссан будда", "Хараацай зогсолт" зэрэг номуудыг төрүүлж, хорьдугаар зуун гэх он цагт шүлэг, зохиолын өөр салхиар салхилсан уран бүтээлч.
Тэгээд өөрөөр сэтгэх, өөр байхын том үлгэр байж, эгэл энгийн оршиж байгаа. Тэр бол яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгс. Уншигч таны, миний, бидний хайртай зохиолч. Зохиол бүтээл, бүтээсэн, туурвиснаараа тэр маргааш руу түрүүлж очихыг хүсдэг нэгэн. Ингээд түүний үл хүрэм, гэхдээ бас хүрч очиж болох зам, жимтэй ертөнцөд уншигч таныг урья. Зарим хүн түүнийг бидэнтэй хамгийн ойр хэрнээ хол хүн хэмээн тодорхойлох нь ч бий. Юутай ч тэр хэн ч байсан өөр нэгэн л гэдгийг гарцаагүй мэдэж байна. Түүнд түмэн их уншигчдынх нь өмнөөс халуун баяр хүргэж, бидний ертөнцөд төрсөнд баярлалаа гэж хэлмээр байна.
.jpeg)
| ЯРУУ НАЙРАГЧ Л.ӨЛЗИЙТӨГС ЭНЭ ӨДӨР МЭНДЭЛЖЭЭ |
|
Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр боллоо
2026-07-17 13:22:12
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Алба хаагчдийн нийгмийн баталгааг хангаж, бүтээмжид тулгуурласан шударга үнэлгээ, хөгжил дэвшлийн тогтолцоог төлөвшүүлнэ
2026-07-17 13:16:22
Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба: Шинжилгээнд явуулсан 64 сорьцны нэгийнх нь хариу эцэслэн гараагүй байна
2026-07-17 13:07:54
Говийн аймгуудын нутгаар +34 хэм хүрч хална
2026-07-17 10:56:27
О.Эмүжин Азийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-07-17 10:44:00
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт болжээ
2026-07-17 10:05:56
Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо
2026-07-17 08:10:50
О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
2026-07-17 07:53:04
Шатарчид Европын цуврал тэмцээнд мордлоо
2026-07-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгс болно
2026-07-17 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 26 хэм дулаан байна
2026-07-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |