Зохиолч Жү Нам Жу “1982 оны Ким Жи Ён” бүтээлдээ эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог агаад тэд эрслэн туучиж гарахдаа энэ насныхаа ямархан хүсэл мөрөөдөл, хувь тавиланг золин өөртөө юуг, хэрхэн үрслүүлдэг талаарх асуудлыг хөндөн гаргажээ. Мэдээж тэрхүү асуудал нь олонх эмэгтэйчүүд болоод нийгмийн эрх тэгш бусаас үүдэн гарна. Хүйсийн эрх тэгш, төгс төгөлдөр нийгэм бүтээх нь хүн төрөлхтний хувьд үргэлж боломжгүй байсаар ирсэн. Гэвч хүмүүсийн оюун санаа, үйл хөдлөлд энэ талаарх мэдлэг олгогдсоноор шат бүрд өөрчлөлт гарах найдвар бий. Гэхдээ зохиолд хүйсийн тэгш эрхийн тухайд бус угаас хүнд өгөгдсөн дээш, доош хэмтэй тэрхүү тэгш бус эрхийг нийгэмд хэрхэн нэг шугам дээр бий болгож болохыг эрмэлзсэн давхар санааг агуулсан шиг сэтгэгдэнэ.
“1982 оны Ким Жи Ён” бол тэрхүү найдвар болоод илтэд үзэгдсээр байвч бусдын төдийлөн анзаардаггүй, гүн рүү нь яргаж ойлгохоос ямагт зайлсхийдэг үнэнийг өчсөн ном. Зарим түүхэн баримт, тухайн үеийн статистак тоон мэдээлэл зэргийг зохиолын зөрчилт хэсгүүдэд шигтгэн оруулсан нь баримтат бүтээл уншиж байх шиг мэдрэмжийг зурсхийлгэнэ. Гэвч Виржиниа Вүүлф 1929 онд “Өөрийн гэсэн өрөө” номоороо эмэгтэйчүүдэд тулгамддаг олон чухал асуудлыг хөндөж, тэдний эрхийн тухай дуугарч чадсан шиг эл бүтээлд ч мөн Ким Жи Ёноор жишээлэн “жендерийн ялгаварлан гадуурхалт”-ын эсрэг хүчирхэг дуу хоолойг бусдад хүргэсэн аж.

Нийгэм хийгээд бидний соёл, уламжлалын нөлөөнд хэт автах үзлийн нөгөө талд орхигдсон сэтгэхүй, түүнээс улбаалан үүсэх зөрчил дунд хүлцэнгүйгээр нам гүм тарчлах хүний сэтгэлзүйг жирийн нэгэн солонгос бүсгүйн аж төрөхүй, дотоод тэмцэл, аргагүйдэлд түшиглэн илэрхийлжээ. Тиймдээ ч энэ бол ерөөс эмэгтэй хүн, эм хүйсээр жишээлэн гаргасан ч нөгөө талд хүний эрхийн төлөөх үнэний илчлэл юм.
“... Жи Ёны сэтгэл цасаар дүүрэх мэт мэдрэмж төржээ: дүүрэн боловч цэнгэг агаартай, хүйтэн хэр нь тухтай”.
Жи Ёны насанд хүрсэн эхний жилүүд буюу удаахь найз залуугийн хамт төгсөлтийн баяраа тэмдэглэж ахуйд номын дэлгүүрээс гарч ирэхэд нь цас бударч байдаг. Найз залуу нь Жи Ёны ажил амжилттай байж, зүрх сэтгэл, бие махбодыг нь туйлдуулам зүйл бүү тохиогоосой хэмээн будрах цасанд хүслээ шивнэх ахуйд Жи Ёны сэтгэлд цасаар дүүрэх шиг мэдрэмж төржээ. Гэвч энэ нь ажил дээр амжилт гаргаж чадсан шиг тав тухыг авчрах ч түүний хайр сэтгэлд хүйтнийг илүүтэй мэдрүүлсэн юм. Ерөөс “сэтгэл цасаар дүүрэх” гэх өгүүлбэр дээр зогсозномоор санагдаж ахуй. Сэтгэл цасаар дүүрэх мэдрэмж зохиолын гол дүрийн цаашдын хувь заяа, заримдаа залгиж орхисон үгсээс үүдсэн шаналал зэргийг илтгээд байх шиг санагдана. Мэдээж цэвэр тунгалагийг, гэрэлтсэн догдлолыг сэтгэлд урин дуудавч нөгөө талаас энэ нь хайруу хүйтэн, эвгүйцэм нойтон дусал ар нуруу даган гулсах мэдрэмжтэй хамт авчирна. Яг л түүний амьдралын аз жаргал, хүсэл мөрөөдөл, бяцхан охин хийгээд тэмүүлэн хүрч чадалгүй, өөрийгөө зольж орхисон ээдрээт зөрчил зэргийг давхар илтгэж буйтай адил билээ.

Түүний эгч Үн Ёны сонголт, өсвөр настайгаа золгож асан өдрүүдийн нэгэнд эгчтэйгээ хамт очиж үзэхийг хүссэн газруудаа тэмдэглэсэн газрын зургийг ээж нь удаан гэгч ширтэж зогссон мөчүүд бий. Ээж нь газрын зургийг ийн ширтэж зогссоныхоо дараа том охиныхоо сонголтод шууд халдаж, өөрийн хүслээр амьдралыг нь шийдэх эрсхэн үг хэлсэндээ уучлал гуйдаг. Гэвч тэрхүү уучлалт нь чин сэтгэлийнх байлаа ч эцэст нь охин ээжийнхээ хүслийн замаар алхаж одно. Зөрчлөөс үүдэж дүрийн сэтгэлзүйд ээжийнх нь уучлал хүчтэй нөлөөлжээ. Харин ээж нь газрын зураг харж ахуйдаа охидынхоо хүслийг гүнзгий мэдэрсэн хэрэг. Гэтэл бүх зүйл тэдний дотоод эсрэг байр суурь эзэлж Үн Ён ээжийн заасан замналаар буюу нэгэн ёсондоо зохиолын үндсэн шугамын замаар алхан одно. Харин энд түүний талаар бус дүү нь болох Ким Жи Ёны тухайд илүүтэй өгүүлэгдэнэ. Учир нь энэхүү урьтал нөхцлийг үүсгэснээр гол дүрийг зохиолын зөрчилт талбар луу аажмаар түлхэн оруулж буй хэрэг.
Өгүүлэн буй зохиол заримдаа ерөөс дан гагц баримтаас бүрэлдсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин үүнээсээ дүрүүд болоод тэдгээрийн хооронд алгуурхан үүсэх зөрчил, эцсийн ээдрээ тийш зохиолыг чиглүүлнэ. Ерөөс 2015 оны намраас дараа жил хүртэлх хугацаанд Жи Ёны тухай хүний амьдралын дөрвөн мөчлөгт хуваан эргэн дурсах байдлаар өгүүлнэ. Нөхөр нь болох Дэ Хюн эхнэрийнхээ сэтгэлзүйн өөрчлөлт, үе үе гаргах болсон жигтэй араншинг анзаарч сэтгэлзүйчид ханддаг. Үүнээс үүдэлтэйгээр “би” хүүрнэгч нь Жи Ёны амьдрал, эхэнд илэрсэн уг зөрчилт талбар луу уншигчийг хөтөлнө.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн эрх, тэдний байр суурь нийгэм болоод гэр бүлийн хоорондын харилцаанд хэрхэн зөрчилдөж буй хэсгүүд дээр сонин нийтлэлийн болон судалгааны баримтуудыг шигтгэж өгсөн нь зохиолыг илүү бодитой хийгээд тэгш эрхийн үзэл санаа руу чиглүүлнэ. Гэвч энэ нь уг бүтээлийн үйл явдал, гол дүрийн цаашдын нөхцөлд төдийлөн ач холбогдол өгөхгүй ч уншигчдыг мэдээллээр хангаж өгнө. Үүгээрээ ч баримтат зохиол уншиж ахуй шиг сэтгэгдэл төрүүлэх юм.
Илүү уран сайханжуулсан хэлбэр нь Жи Ёны ээж өөрийн гэсэн итгэлтэй хөршүүдийнхээ дунд “хувийн хөрөнгийн хамтын сан” байгуулдаг билээ. Үүнд төрөл төрөгсөд болон хамаатан саднаа огт оролцуулдаггүй. Уг шалтгаанаа ийн өгүүлнэ.
“...Хол амьдардаг ураг садан гэдэг хамгийн найдаж болохгүй хүмүүс. Мөнгөө алдаад харамсаж суухыг би л лав хүсэхгүй байна”.
Ийнхүү уг хамтын сан нь өгөөжээ өгснөөр тэдний гэр бүл шинэ байранд нүүн орж эгч болоод Жи Ён нар тусдаа өрөөтэй болж чаддаг. Анх удаа тэр өөрийн тусдаа өрөө, хичээлийн ширээ сандал, номын тавиур, гудас, хөнжил зэрэгтэй болсноос гадна эсрэг талын ханандаа томоос том газрын зураг хадуулж авчээ.

“...Үүнийг харж байна уу? Энэ бол Сөүл. Ердөө цэг төдийхөн байгаа биз? Цэг. Бид бүгдээрээ энэ өчүүхэн уйтан цэг дотор амьдардаг. Ээж нь та хоёрыгоо цөмийг үзэж чадах эсэхийг мэдэхгүй ч нэг юмыг л ойлгоосой гэж хүсэж байна. Хорвоо дэлхий уудам шүү!”
Жи Ёны ажил болоод сургуулийн мэргэжил сургалтанд ээж нь хөндлөнгөөс хэт их оролцоогүйн шалтгаан үүнд буй болов уу. Мэдээж түүнээс өмнөх эгчийнх нь хувь тавиланг давтуулахыг хүсээгүй байх шалтгаан ч нэмэгдэнэ. Гэвч анхнаасаа бүтээл тэр л уйтан цэг дотроос гарч, уудам хорвоод зочлох эрхийн тасалбарыг Жи Ёнд олгохгүй байдлаар бичигдчихсэн юм. Түүний хүсэл мөрөөдөл ямагт амьдралын шийдвэрт зам дээр өөрийг тохиолж, хүссэн ч эс хүссэн ч огтын тэмүүлээгүй замаар сажлахаас өөр аргагүйд хүргэнэ. Гэхдээ үүнийг дан ганц нийгэмтэй холбож ойлгох нь өрөөсгөл байж мэднэ. Учир нь Жи Ён аливаа хүндхэн асуудал тулгарахад дотроо хав дараад байлгүйгээр хүчирхэг нэгнийг өндийлгөх хэрэгтэй байсан ч юм бил үү. Тэгвэл тэр зохиолын эцэст...
Тэгвэл зохиолын эцэст... Ахиад л өөр бодомж ургаж дээрх өгүүлбэрт тэрсэлмээр болно. Магадгүй энэ бүхэн, гэрлэлт агаад жирэмслэлтийн дараах өдөр хоногуудын гүнээс тэмтчин явсан Жи Ёны өөрийн доторх эрэл, ядаад түүний сураг чимээг ч үл дуулнам. Тэрхүү сэтгэлзүйгээс урган гарсан зохиол эхлэлтэйгээ холбогдож, гол дүрийн чухам хэрхэсний хариултыг уншигчдад цухалзуулах шиг болно. Гэвч угтаа бэлэн гүйцэд тайлж өгөхгүй. Тэгчихвэл уран зохиол байхаа больчихно шүү дээ.
Ерөөс энэ бол зүгээр л нэг солонгос эмэгтэйн түүх. Амжилттай яваа бизнесмэн, аль эсвээс доод давхрагаас өндийж гялалзсан од, сэтгэл шимшрүүлэх үйл явдлыг туучиж гарсан эр зоригтны түүх бус юм. Тиймдээ ч хэн бүхэнд хамаатай, уншигч бүрийн сонголтод нийцэх билээ. Нөгөөтээгүүр нийгмийн сэдэв ч нэмэгдэнэ. Бид хамтын нийгэмд амьдардаг учраас, тэдгээрийн өөрсдийн таашаалдаа зориулан бий болгосон хувь хүн хэрхэн, юу болж хувирдаг болохыг эл зохиолоос харж болно.
Б.АЛТАНХУЯГ
| ЦАСААР ДҮҮРЭХ СЭТГЭЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |