Ясүнари Кавабата Япон улсаас уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн. Шведийн Академиас уг шагналыг олгохдоо “Япон хүмүүсийн үзэл бодол оюун санааг тодоор нээж чадсан уран бүтээлийн онцгой ур чадвартан” гэж тодорхойлсон байдаг. Эл ганц өгүүлбэр түүнийг хангалттай тодорхойлж чадна. Япончуудын үзэл бодол, уламжлалт зан заншил өгүүллэгийнх нь утга санаа хийгээд амьсгалах агаар нь болж байдаг. Мөнхүү түүний шавь Мишима Юкио багшийнхаа тухай бичсэн “Мөнхийн аялагч” бүтээлдээ “Төгс төгөлдөр хэрнээ дэлхий ертөнцөд онцгойрсон бүтээл гэж юу хэлэх вэ” гэсэн асуултаар уран бүтээлийнх нь чанар чансаа, бичлэгийн хэв маягийг нь онцгойлсон буй. Түүний багадаа амссан зовлон зүдгүүр, туулж өнгөрүүлсэн ганцаардмал шөнүүд зохиолынх нь гол сэдэв болжээ.
Кавабата “Би яруу тансаг бүтээл гэхээс илүүтэйгээр богино түүхүүдийг бичдэг” гэж хэлсэн удаатай. Тэрбээр ерөөс барууны модернист бичлэгийг японы уламжлалт уран зохиолын хэлбэрээр сүлэн баяжлуулсан бөгөөд зохиолын үйл явдлыг нуршиж бичихээс ямагт зайлсхийж байсан юм. З.Фрейд “Ертөнцийг үзэх үзэл гэдэг бол бидний ахуйн бүх асуудлыг ямар нэг дээд саналгаас үндэслэн нэгэн байдлаар шийдвэрлэдэг оюуны бүтээц юм. Уг бүтээцэд нэг ч асуудал хариулагдахгүй үлддэггүй, харин ч бидний сонирхлыг татдаг, тодорхой байртай өгдөг зүйл” гэж үзсэн байдаг. Тиймээс зохиол гэдэг Кавабатагийн хувьд хэн нэгэнд болон өөрт нь тохиолдсон хөгжөөнтэй хийгээд эмгэнэлт түүхүүд байв.

Тэр дотор “Канар бялзуухай”-н тухай захидал бий. Харин түүнийг би хэн нэгнээс сонссон хууч яриа гэж боддог. Уншчихаад төсөөлөх тусам шалтгаан нь улам тодрох шиг... Бүтээлийг уншиж дууссаны дараа ургуулан бодох зүйл чамд үлдэж байвал тухайн зохиолчид нь “Уран зохиолд тавтай морил” гэж далдын зөн совин нь шивнэдэг мэт. Маш богинохон эл өгүүллэгээ тэрээр захидал маягаар зохиомжилж өгсөн нь гойд анхаарал татдаг. Нэгэн бүсгүй эхнэрээ нас барсны дараа урьд нь хайрлаж явсан бүсгүй дээ захидал бичнэ. “Хатагтай: Би бээр амлалтаа зөрчиж танд ахин нэг захидал бичихээс өөр аргагүй боллоо. Таны ноднин илгээсэн канар бялзуухайнуудыг хадгалж чадахаа больсон учраа айлтгамаар байна. Миний хийж чадах ганцхан зүйл бол тэднийг ширтэн суух, тэгж суугаад таныг бодох билээ” хэмээн тус өгүүллэг эхэлдэг. Эхлэл хэсэгт шуудхан зангилаа үүсэж байна.
Өөрт нь бэлэглэсэн бялзуухайнуудыг ширтэж хайрлаж явсан эмэгтэйгээ дурсан санаж, эргэн дурсахуй бүртээ шинээр төрдөг байж. Тиймдээ үүнээс өөр хийж чадах зүйл залууд байсангүй.
Цаашилбал “Нэгэнтээ та надад бичсэн захидалдаа “Та эхнэртэй. Би ч нөхөртэй. Тиймээс уулзаж учрахаа больё. Таныг эхнэргүйсэн бол ч яана гэхсэн. Харин би танд намайг дурсаж байгаасай гээд энэ бялзуухайнуудыг өгч байна. Хар л даа. Бялзуухайнууд хосоороо байгаа биз. Гэхдээ дэлгүүрийн худалдагч эр эмээр нь шүүрээд л торонд хийчихсэнээс цаашгүй. Бялзуухайнуудад харин энэ нь ямар хэрэг болох билээ. Гэлээ ч гэсэн, та эднээр намайг дурсаж яваарай. Дурсгал болгож амьд амьтан өгч байгаа нь жаахан хачин санагдаж мэдэх юм. Гэхдээ бидний дурсамж ч амьд шүү дээ. Нэг л өдөр энэ бялзуухайнууд үхнэ. Тэднийг үхэхэд та бидний дурсамж ч бас хамт үхэг. Сэтгэл түвдэлгүй үхүүлж орхиорой” гэж бичсэн байсан шүү дээ” хэмээдэг.
Үүнээс цааш үйл явдал тодорхой болж эхэлнэ. “Харин одоо энэ бялзуухайнууд хариугүй үхэх гэж буй мэт харагдах боллоо. Тэднийг харж халамжилж байсан хүн нь өөд болсон. Над шиг хайнга, ядруухан зураач энэ туниагүй шувуунуудыг асарч тордож чадахгүй. Би тантай илэн далангүй яримаар байна. Эхнэр маань эднийг асардаг байсан юм. Харин одоо тэр үхсэн. Түүнийг үхсэн болохоор энэ шувууд ч бас үхчих юм шиг санагдах юм. Тэгэхээр хатагтай, таны тухай дурсамжуудыг надад авчирдаг нь үнэндээ бол миний эхнэр байсан юм уу даа?” Зохиолчийн сэтгэлгээний хэлбэр, дүрслэлийн цоо шинэ арга барил, ур чадварын онцлогийг “Харин одоо тэр үхсэн. Түүнийг үхсэн болохоор энэ шувууд ч бас үхчих юм шиг санагдах юм” гэсэн өгүүлбэрээс харж болно. Нөгөөтэйгүүр зураач залуу уг захидлыг бичиж байна. Туурвилзүйн туршлагаас үзвэл ямар дүрээр өгүүллэгийн утга санааг тодотгож өгөхийг зохиолч тун сайн мэддэг байсан хэрэг. Эхнэр нь хайрлаж халамжилж байсан учир тэр шувуунуудаа хараад хатагтайг дурсдаг байж. Тиймдээ канар бялзуухайнууд бус эхнэр нь түүнийг өнгөрсөн бүхнийг ямар нэгэн оюун санааны оролцоогүйгээр бүтээж өгдөг байна.
“Уг нь бялзуухайнуудыг байгальд нь тавьчихъя гэж бодсон ч эхнэрийг маань өөд болсноос хойш тэдний далавч гэнэт цуцсан мэт харагдах болсон. Тэгээд ч тэд тэнгэр гэж юу байдгийг ямар мэдэх биш. Тэдэнд нийлээд явчих сүрэг хотод ч, энүүхэн ойд ч байхгүй шүү дээ. Нэг нь ганцаараа нисээд алга болбол хоёр тусдаа мажийчих амьтад. Тэгээд ч та дэлгүүрийн худалдагч тэднийг эр эмээр нь санамсаргүйгээр шүүрч аваад л торонд хийчихсэн гэж хэлсэн шүү дээ. Ингэж хэлсэн хойно чинь тэднийг амьтны дэлгүүрт буцаагаад зарчих ч хайран байна. Учир нь та тэднийг надад өгсөн шүү дээ. Эхнэр маань тэднийг харж ханддаг байсан болохоор тань руу эргүүлээд илгээчихэж ч түвдэхгүй нь. Тэгээд ч таны аль хэдий нь мартчихсан байж мэдэх энэ шувууд, өөрт тань төвөг удахаас цаашгүй биз” гэсэн өгүүлбэрүүд зохиолын тайлал мэт боловч шинэ зангилаа үүсгэнэ.

Тэд тэнгэр гэж юу байдгийг ч мэдэхгүй. Ерөөс дурсамж оюун ухаанаас ангид тусдаа зүйл байдаг гэдгийг батлах мэт. Мөнхүү зураач залуу энэ үед нэг шийдвэр гаргахаар зориглож буйг уншигчид тааж байгаа болов уу. Эцэст нь тэр ч бас эхнэргүй болж, өөрийг нь харж хандах хүн үгүй болсныг шувуудаар төлүүлэн цаад эмэгтэйд учирлаж байгааг нь амархан ойлгочихож болохоор. Гэтэл өнөөх бүсгүй нь нөхөртэй тул яваад очлоо ч гэсэн, хайр сэтгэлд авсан хосууд бие биесээ ойлгож дөнгөх боловч аж төрөхүйд “төвөг удахаас цаашгүй” хэмээн сэхээрч байна. Японы ихэнх сонгодог зохиолчид хурц үйл явдал бүхий, адал явдал сүлэлдсэн огцом эргэлттэй зарим нь бүр гарах гарцгүй оньсогоор дүүрэн учирлууд, уйтгар төрүүлэм хийсвэрлэлийг бүтээдэг бол Кавабата зөвхөн хүмүүсийн тухай сэтгэл өвтгөм түүхүүдийг хийсвэр болон бодитой зүйлсүүдээр төлөөлүүлэн бичдэг байсан нь харагдана. Тэгээд ч “Тухайн дүрийн зан, төрх хоёр заавал зохицож байх ёстой” гэх “image-structure of behavior” түүнд огт хамаагүй байсныг “Уулсын чимээ” романы Шингогийн дүрч гэрчлэн харуулдаг гэж бодном.
“...Ахиад хэлэхийг минь зөвшөөрнө үү. Эхнэр маань энд байсан болохоор л энэ шувууд өдийг хүртэл амьдарч, таны тухай дурсамжуудаар намайг тэтгэж байсан юм шүү. Тиймээс ч хатагтай минь, би эл шувуудыг эхнэрийнхээ араас илгээмээр байна. Таны тухай миний дурсамжуудыг амьд сэргэг байлгаж байсан нь эхнэрийн минь хийсэн цорын ганц зүйл биш ээ. Би тань шиг эмэгтэйг хайрлаж яаж чадсан юм бол? Арай эхнэр минь надтай үлдсэн болохоор тэр биш байгаа? Тэр амьдралын минь бүхий л шаналал зовиурыг мартуулсан. Эхнэр маань миний амьдралын өөр нэг талыг олж харахаас татгалзсан юм. Чухам тийм болохоор нь л би түүнээс харцаа буруулж, тань шиг эмэгтэйд нүд алдаж чадсан байх” хэмээн өгүүллэгийн зангилаа тайлагдана. Эхнэр нь хажууд нь байсан учир өөр эмэгтэйг хайрлаж, дурсамжуудаа амьд байлгаж чаджээ. Түүнээс торонд хоригдсон, нэгэнтээ үхмэл болж хувирсан хөөрхий бялзуухайнууд үүнд ямар ч оролцоо байхгүй. Тэгээд ч бүх зүйл тодорхой болчихсон. “Тиймээс ч хатагтай минь, би эл шувуудыг эхнэрийнхээ араас илгээмээр байна”.
“Хатагтай, би энэ бялзуухайнуудыг чинь алаад эхнэрийнхээ шарилтай хамт оршуулчихвал та дургүйцэхгүй биз дээ” гэсэн асуултаар захидал төгсөнө. Нэг ёсондоо тэр өөрийгөө хороочихож байгаа хэрэг. Юунд дахин давтан байж ийн хэлэв гэхлээр “эхнэрийн минь шарилын дэргэд намайг оршуулаарай” гэж гэрээслэл үлдээсэн байна. Зураач үүний тулд л захидал бичжээ. Үүнд ямар нэгэн гаж хийсвэрлэл үгүй ч гэлээ Кавабата хүн төрөлхтний оршин буй ахуйгаас ямагт шинэ содон зүйл хайж явдаг зохиолч байсныгаа гэрчлэн харуулж чадсан юм. Тиймдээ түүний шавь алдарт зохиолч Мишима Юкио амиа егүүтгэхээсээ өмнө багшийгаа “Мөнхийн эрэлч” хэмээн нэрийдэж уулга алдсан биз ээ. Кавабата хэзээ ч уламжлалдаа ширүүн хандаж байсангүй. Зохиол бүрт нь их бага хэмжээгээр үндэсний үзэл ч тусгагдсан байдаг. “Цасны орон” хэмээх алдарт романдаа Хоккайдоо арлын цаст уулс, япончуудын энгийн хийгээд өвөрмөц төрхийг буулгасан бол “Мэйжи” бүтээлээрээ үндэсний тоглоомуудын нэг болох “япон даам”-ыг алдаршуулж чадсан юм. Чөтгөрийн хорлол, бурхны сургаалийг аль нь түүний зүрх сэтгэлд илүү байсныг тааж чадахгүй ч гэлээ Кавабата ертөнцийн үнэн дүр төрх ямар вэ гэдгийг харуулж чадсан хүн.
(2).png)
Эмгэнэл бол түүний уран бүтээлд ариун нандин төрхөөр буудаг цорын ганц канар бялзуухай байв. Амьдралын агуу онолч энэ хүний үхлийг олон янзаар тайлбарладаг. Гэвч тэр эцсийн мөчид хэн нэгэн хажууд нь байсан бол “Намайг канар бялзуухайтай минь цуг оршуулаарай” чангаар хэлж чадах цорын ганц Япон зохиолч байсан. Энэ бол дээр задалсан өгүүллэгтэй ямар ч холбоогүй боловч түүний насан туршаа бичсэн, өөрийн онцгой ур чадвараараа баяжуулж чадсан уран зохиолоос холдуулж боломгүй ойлголт билээ.
| ТЭНГЭР ГЭГЧ ЮУ БОЛОХЫГ ҮЛ МЭДНЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |