Туркийн алдарт зохиолч Сабахаттин Алигийн монголд анхлан орчуулагдсан роман бол “Арьсан хүрэмтэй Мадонна” юм. Тус роман Мариа Пүдер болон турк эр Раиф эфэнди хоёрын хайр сэтгэлийн гашуун дурсамжийг өгүүлдэг. Гэвч энэ нь мэдээж “үнэн” юм. Үнэн хэзээд гашуун байдаг.
***
Зохиолын гол дүрийн эмгэнэл нь маш их шаналан, харууслын үр дүнд бүтээгдсэн бөгөөд ямар нэгэн залруулах боломж харин огт байсангүй. Эл романы хүүрнэгч Расым нэг өрөөнд хамтран ажиллаж буй найз Раиф эфэндигийн үйл хөдлөл, зожиг байдлыг хачирхаж басхүү эгдүүцэх хэдий ч сэтгэлийнх нь гүндэх нууцыг мэдрэхээр чармайна. Романы эхлэл болох тус өгүүлэмж нь гадагш чиглэлтэй бөгөөд Раиф эфэнди нөгчисний хойно Расымын гарт түүний тэмдэглэлийн дэвтэр орж ирнэ. Яг эндээс л гадагшаа чиглэлтэй хүүрнэл дотогш чиглэсэн үйл явдлуудаар тодорхойлогдож эхэлдэг билээ.
Тиймээс ч судлаачид “Арьсан хүрэмтэй Мадонна”-г “зохиолын доторх зохиол” буюу “frame nerrative” хэлбэртэй роман гэж тодорхойлдог байна.

Мариа Пүдер бол “Арьсан хүрэмтэй Мадонна” зургийн эзэн. Тэр Раиф эфэндиг хайрладаггүй мэт боловч гүн гүнзгийгээр хэрхэн хайрлаж буйг зохиолд тэмдэглэл хөтлөх маягаар буулгана. Харин Раиф эфэнди бол ахуйн дарамтанд хүлүүлсэн, хэн нэгэнтэй харилцаж сэтгэлээ бүрэн дүүрэн нээдэггүй, ажилдаа махруу хэр нь хамгийн муу цалин авдаг герман хэлний орчуулагч. Үүнээс өмнө тэрээр харь нутагт ч мөн бүхнээс хол амьдарч ирсэн. Гагцхүү Берлинд өнгөрүүлсэн хоёр жилийн доторх үйл явдал түүнийг өөрчилж чадсан хэдий ч энэ нь насан туршийн харуусал болж хоцордог.
Харин цаашид үйл явдал урлагийн гоо сайхнаас эхлээд хүмүүсийн хоорондын нарийн төвөгтэй харилцаа, хайр сэтгэлийн гашуун үнэн, үл ойлголцлоос хэтийдсэн зүрх сэтгэлийн өнчрөлийн талаар элдэв чимэггүйгээр хүүрнэн өгүүлэх болно.
“...Чин сэтгэлээсээ хайрласан хүн энэ хайраа хэзээ ч өмлчөх гэж оролдохгүй, бусдаас ч тэгж шаардахгүй. Хайрыг хэдий чинээ түгээнэ, төдий чинээ дурласан цор ганц хүнээ шүтнэ. Хайр, тарах тусмаа нимгэрч багасдаг эд биш.” |Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”|
Хүний сэтгэл хязгааргүй ч гэсэн хайр бол нимгэрдэг, жижигхэн болчихдог эд биш ажээ. Хэчнээн олон гоо сайхныг харж, хайрлан дурлавч, сэтгэл зүрхний угт чин үнэнээр шүтэгдэн орших тэр л хүний дүр төрх хэвээр байна.
...Миний хүссэн дурлал өөр! Дурлал бол, бүх учир шалтгаан, эрүүл ухаанд автдаггүй, үгээр дүрслэх аргагүй, мөн чанарыг нь тодорхойлох аргагүй тийм л зүйл. Хайрлах, талтай байх хоёр ялгаатай шиг хүсэх, бүх бие сэтгэлээрээ, байгаа бүхнээрээ хүсэх ч бас ялгаатай... Хайр дурлал гэдэг, минийхээр бол, сэтгэл зүрхээрээ хүсэх!|Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”|
Хүн төрөлхтний урлаг соёл, уран зохиолын мөнхийн сэдвийг Али энэ үгсээр л тод томруун дүрсэлжээ. Илүү олон зүйлийг нуршиж, зохиолд адал явдал оруулан хэлбэржүүлж үйл явдлыг шугамыг огт өөрчилсөнгүй. Тарааж хаясан шоонууд нь ямагт нэг шугамд буудаг хөгшин илбэчин шиг л зохиол дундуур хөврөх эдгээр үгс уншигчийн сэтгэлийг хөдөлгөнө. Үнэхээр “Дурлал бол, бүх учир шалтгаан, эрүүл ухаанд автдаггүй, үгээр дүрслэх аргагүй, мөн чанарыг нь тодорхойлох аргагүй тийм л зүйл” гэсэн өгүүлбэр Мариа Пүдер болон Раиф эфэнди хоёрын харилцааг бүрнээ төлөөлж чадах ч гэсэн он жилийн уртад алга бололгүй үлдсэн дурсамж хийгээд өчүүхэн төдий үзэн ядах сэтгэл нь хөгшин орчуулагчийг амьд байлгаж байв.

Гэтэл өөрт нь Мариа Пүдер хэчнээн хайртай болохыг, энэ яваа насандаа ганцхан удаа хараад өөрийн төрсөн охиноо зөн совингоороо мэдэрч, түүний дараа л гэнэтхэн амьдрах тэнхэл үлдээгүйг ухаарах сэтгэл зүйл төлөвийг бид хэдэн мянган үгсээр илэрхийлж барахсан билээ. Хэн бүрээс нуун далдалж явсан бүхнээ нэг бүрээр нь тоочин бичиж үлдээхээр гэнэт шийдсэн нь өөрийн хайрыг өмчлөх гэж оролдоогүйн баталгаа ч юм шиг...
“Тийм ээ... Тийм! Мэдээж би чамд хайртай. Хязгааргүй их хайртай... Өөрөөр байж болно гэж үү?.. Мэдээж, хайртай... Гарцаагүй хайртай. Чи юунд ингэж гайхаад байгаа юм бэ? Хайргүй гэж чи бодож чадлаа гэж үү дээ? Чиний ч надад ямар их хайртайг би мэднэ... Би ч яг адилхан чамд хайртай...” |Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”|
Нөгөөтэйгүүр тус роман нь хоёр өөр үндэстний хүмүүсийн хайр сэтгэл, дэлхийн нэгдүгээр дайны дараах цаг үеийн байдлыг нарийн зураглаж үзүүлснээрээ онцлогтой. Тийм ч учраас Сабахаттин Алид цэвэр тунгалаг болоод ээдрээтэй, төгсгөл нь харууслаар дүүрэн үнэн ариун, үүрдийн хайр сэтгэлийн тухай түүх хэрэг болсон нь ойлгомжтой билээ.
***
Турк орны тухай ярихад эхэнд нь Истанбул, дараа нь Орхан Памук л хамгийн түрүүнд бодолд харвадаг. Харин одоо бол хэн нэгэн Турк орны тухай ярьж эхэлвэл “Арьсан хүрэмтэй Мадонна”, дараа нь Берлин бодогдох биз ээ. Хаа нэгтээ гээж орхимгүй, зүрх сэтгэлийн угт өчүүхэн шижим дээр тогтсон хэр нь хэзээ ч тасарч унахгүй зүүгдсээр л байдаг хөндүүр дурсамж хүн бүрийн дотор байдаг даа. Үүний тухай дэлгэж бичвэл асар том тойрог үүснэ. Бас хөнгөн уйтгар, сэтгэл урагдам зовнил дагалдах нь мэдээж. “Арьсан хүрэмтэй Мадонна” бол яг тийм роман. Харин Мариа Пүдер бол “хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” билээ.
| ДӨРӨВДҮГЭЭР САРЫН МАГТУУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |