Англи-Энэтхэгийн зохиолч Салман Рушдигийн "Флоренцийн шидэт гүнж" роман орчуулагч Ц.Цэнгэлийн орчуулгаар уншигчдын хүртээл болохоор болжээ. "Флоренцийн шидэт гүнж" роман анх 2008 онд хэвлэгдэж, Америкаас эхлэн дэлхийн хүртээл болсон Салман Рушдигийн ес дэх роман. Уг романд Флоренцийн шидтэн, ид шид, нууцлаг эмэгтэйн түүх, эр хүний ертөнц болон түүний хувь заяаны талаар өгүүлэх аж.

Салман Рушди 1947 оны нэгдүгээр сарын 19-нд одоогийн Энэтхэгийн Мумбай хотод чинээлэг бизнесмэний ганц хүү болон мэндэлсэн. Тэрбээр Кэмбрижийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгсөж, анхны номоо 1975 онд хэвлүүлснээс хойш 1981 онд "Шөнө дундын хүүхдүүд" романаа олны хүртээл болгосноос хойш олон улсын байлдан дагуулсан байдаг. Зохиолч Салман Рушди "Шөнө дундын хүүхдүүд" романаа утга зохиолын хамгийн хүндтэй шагналуудын нэг болох Бүүкерийн шагналыг хүртсэн юм.
Тэгвэл зохиолч Салман Рушдигийн ес дэх роман "Флоренцийн шидэт гүнж"-ийн орчуулагч нь Ц.Цэнгэл. Орчуулагч Ц.Цэнгэл өмнө нь Мишима Юкиогийн "Алтан асрын сүм", "Нобелийн шагналт өгүүллэгүүд"(Альбер Камюгийн "Үнэнч биш эхнэр", Сартрын "Хана"), Абэ Кобогийн "Элсний хүүхэн", Уильям Фолкнерийн "Галт голомт", Владимир Набаковын "Утга зохиолын лекцүүд", Самуэл Бэккэтийн "Годоог хүлээх зуур" жүжиг тэргүүт дэлхийн сонгодог зохиол, жүжгүүдийн хөрвүүлэн уншигчдын хүртээл болгосон нэгэн билээ.
Орчуулагч Ц.Цэнгэл "Флоренцийн шидэт гүнж"-ийг орчуулж байгаа нь. Гэрэл зургийг Э.Энхцолмон| ШИНЭ НОМ: Салман Рушдигийн “Флоренцийн шидэт гүнж” |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |