Ямар ч бэрхшээлээс инээдтэй талыг олоод харчихдаг, найрсаг хөгжилтэй байх нь олон асуудлын шийдэл болдогийг Та мэдэх үү? Миний хувьд өөрийгөө дажгүй хошин шогийн мэдрэмжтэй, бичсэн нийтлэл, постоороо хүмүүсийг тачигнатал инээлгэдэггүй юм аа гэхэд тэрүүхэн тэнд нь нуг нуг хийлгээд, дараа нь “нээрээ юу билээ” гэж бодуулж чаддаг гэж үнэлдэг байлаа. Гэвч үүнийгээ “зэвсэгийн эрдэм” гэж огт бодож байгаагүй, ахуй амьдралдаа ажил хэрэгчээр ашиглаж явсан удаа ч бараг байхгүй. Гэтэл иймэрхүү зан чанарыг бизнес гэж хараад, хэрхэн хөгжүүлж, юунд ашиглах стратегийг онол, судалгаатай нь ном болгон гаргасан байх юм. Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Женнифер Аакер, Наоми Багдонас нарын “Хошигнол: чухал бизнес” ном монгол хэлнээ орчуулагджээ.
Номын гол агуулга бол “Хошигнол бидэнд хүн гэдгийг маань мэдрүүлж, бэрхшээлийг сөрөх хүч хайрладаг. Тиймээс амьтнаас ялгаж өгдөг энэ чанараа өнгөлж, өөртөө хэрэгтэйгээр ашиглацгаая” гэсэн санаа...
.jpg)
Зохиогчид эхлээд энэ тухай хичээл орохын тулд судалгаа хийж, шогийн мэдрэмжтэй хүмүүсийг ажиглаж, харьцуулж туршиж явсаар өөрсдөө тун сайн комедианууд болжээ. Тэгээд хошигнол ажил, амины харилцаанд хэрхэн “ажилладагийг” үндэс суурьтай өгүүлсэн байна. Сонирхоод үзтэл авууштай, мэдүүштэй өнцгүүд ч нэлээн байх. Шогийн мэдрэмж ажил бизнес ямар хэрэгтэй юм гэж үү? Хэрэгтэй шүү дээ, эгзэгийг нь тааруулж хэрэглэж чадвал хөөцөлдөж яваа ажил чинь амархан бүтнэ, яаж ч хичээгээд эвлэж өгөхгүй байсан яриа хэлцээ амь ороод л ирнэ. Бас ямар ч хүнд байдлаас өөрийгөө эвтэйхэн аваад гарчихна. Олны анхааралд хэзээ өртөхөө, овоо хараанаас хэдийд нь мултрахаа ч зохицуулдаг болчихно. Ерөнхийдөө массыг, нөхцөл байдлыг удирдана гэсэн үг. Ажилтнууд инээж байхдаа үүрэг даалгаврыг сайн ойлгож, хөрөнгө оруулагчид инээх үедээ илүү найрсаг шийдвэр гаргадаг гэх нь ч бий.
Гэхдээ үүнийг эзэмшихийн тулд та заавал алиа марзан яриа хөөрөөтэй, олон онигоо мэддэг, эсвэл хэзээ ч хаана ч шог яриа хүүрнэчихдэг цоглог чанга дуутай, нүүрэмгий байх албагүй. Царай зүс барагтай, байр суурь доохнуур, тэр ч байтугай халаас нимгэн байсан ч хошигнолын ид шидийг удирдан манлайлахад ч, үлгэрлэн чиглүүлэхэд ч хэрэглэх боломжтой. Номд дурдсанаар, амжилттай ажилладаг гүйцэтгэх захирлуудын 98 хувь нь хошин шогийн мэдрэмжтэй ажилтан хайдаг, тэдний 84 хувь нь хошигнохдоо гаргууд хүнээс бүтээмжтэй гүйцэтгэл гардаг гэдэгт итгэдэг аж. Ийм чадвар төрөлхийн байх нь ч бий, аз болоход өөртөө шинээр бий болгож, хөгжүүлж болдог ч нь бий. Бас төрөлхийн шогийн мэдрэмжтэй байлаа ч тордож, өнгөлөхгүй бол хөдөлдөггүй булчин шиг хөшиж, хатингиршдаг байна.
.jpg)
Юуг ч өнгө будаг, үйл хөдлөл оруулж, хөгжилтэй болгон ярьж, бусдыг инээлгэж чаддаг төрөлх өгөгдөлтэй хүмүүсийг энэ удаадаа орхиё. Учир нь тэд энэхүү давуу байдлаа яаж бизнес болгохоо зөнгөөрөө ойлгочихсон байгаа. Тэгвэл жирийн л нэг, юмортой үгүйгээ ч мэддэггүй, инээх юм таарвал хааяа мушийчихдаг, заримдаа хүмүүс яагаад инээгээд байгааг ойлгодоггүй, сонирхдог ч үгүй, ер нь инээд наргианд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй хүмүүс яавал зохилтой вэ?
Юуны өмнө нүдээ аниад бод доо, хэзээ хамгийн сүүлд үнэн сэтгэлээсээ инээсэн бэ? Инээдийг чинь хүргэсэн тэр зүйл юу байв... Хэнтэй байхдаа яг өөрийнхөөрөө чөлөөтэй байж, хэн чамайг үе үе инээлгэдэг вэ? Эдгээрт хариулснаар Та өөрийнхөө ямархуу төрлийн шогийн үелзэлтэй хүн гэдгээ тандчихаж болно.
Хэн нэгэн бусдын бүтэлгүйтэл, алдаан дээр дөрөөлж дооглож гоочлох үед инээд чинь хүрч байвал, уучлаарай,та хүний эрхийн мэдрэмжээ жаахан хөгжүүлэх хэрэгтэй. Хальтирч унаж байгаа хүн инээдтэй харагдвал хүн чанараа бага зэрэг өнгөл. Хөнжил гудас, бүсэлхийнээс доошхи яриа Таныг хөгжөөж байвал бүдүүлэг зан давамгайлах гээд л байна шүү, анхаарна биз! Нийгмийн сүүдэртэй тал, засаг төрийн болж бүтэхгүйг шүүмжилсэн, эсвэл хүмүүсийн дүр төрх, нас хүйс, гарал угсааг элэглэхэд та инээж байвал стресстэй л байна даа... гэх мэтээр ер олигтой юм хэлэхгүй нь дээ, яанаа.
Гэхдээ санаа зоволтгүй ээ, хэн ч чамайг инээдээр чинь шүүж, дүгнэх эрхгүй. Зүгээр л чи хошигнолыг тухайн нөхцөл байдалдаа тохируулаад хэрэглэхдээ бага зэрэг эмпати, бага зэрэг эмо, бас яг өөрийнхөөрөө “үнэн” л байчих. Хэт хичээж хүчилсэн юм угаасаа хэзээ л бүтэлтэй болдог байлаа даа. Номын жишээнд нэрд гарсан олон комедиан туршлагаасаа хуваалцсан байна билээ. “Цугласан хүмүүс өөрсдийгөө онцгой гэж хэлүүлэх дуртай байдаг, тэднийг энэ танхимд цаг гаргаж ирсэнд нь хүндлээд ямар нэг онцолчихмоор юм хурдхан олж хараад, тухайн агшиндаа гялс сэтгээд хэлэхэд л тэд дуртай нь аргагүй инээлддэг” гэсэн байсан.
Өөрөөр хэлбэл хошигнохдоо багахан шиг хошгируулалт шингээчихэд болохоор байгаа биз. Үнэндээ тухайн мөчид Та өөрөө нээх чухал биш, нөгөө хүнийхээ нөхцөл байдлыг мэдэрч, дэм өгөхийг л эмпати гээд байгаа юм. Тэгэхээр хошигнох сэдлээ хүний төлөө, бусдын төлөө гэх сэтгэлээс гаргаж ирэх болчихоод байна л даа. Бас хаана ч, хэнтэй ч ярьж болох хэдэн соёлтой онигоо цээжилчихэд гэмгүй, түүнийгээ нөхцөл байдалд тааруулаад ярьж чадвал чулуу... Хүний сэтгэл зүй их сонин, амьтны талаар яривал ямаагаар, хүнсний ногоотой холбоотой хошигнох бол байцаагаар жишээ авахад л өөрийн эрхгүй инээдэг гэсэн шүү. Тэгэхээр иймэрхүү түлхүүр үгнүүдийг мэддэг байх нь чухал...
Ерөнхийдөө инээх шалтаг хаана байна, тийшээ татагддаг хүмүүс гол төлөв сайхан сэтгэлтэй, уяхан хүмүүс байдаг гэх юм. Дөрвөн настай хүүхэд өдөрт дунджаар 400 удаа инээдэг бол 40 гарсан эр 2 сар гаруйн хугацаанд арайхийн 200 удаа инээдэг гэсэн шүү. Бид том болох тусмаа чухал царайлж, инээгээд л өнгөрүүлчих юмыг хүндрүүлж, ноцтой загнаж, сүүлдээ биднийг юу ч инээлгэж дөнгөхгүй болгодог. Тэгээд л чухал хүлээж авсан зүйлээ бодож эргэцүүлж, учир жанцанг нь олох гэсээр байтал тархинд инээд боловсрох ёстой 2-4 секунд чинь хийсээд өгнө шүү дээ. Нэгэнтээ инээх цэг өнгөрчихсөн учир хямсгар дүгнэлт, байдаг л нэг цэцэрхэл амнаас гарна.
Тэгэхээр, их инээх тусмаа шогийн мэдрэмж хөгжиж, бусдыг ч инээлгэх чадвар суудаг гэдэг нь маргаангүй юм. (Аальгүйтэж, шалтгаангүй хөхрөхийг хэлээгүй болно) Мэдээж хэрэг орчин нөхцлөө, цаг үеэ, хамт байгаа хүмүүсээ мэдэрч хошигнолынхоо агуулга, хэлбэрийг тааруулах ёстой. Ганцхан гишгэдэл алдахад л та бүдүүлэг, соёлгүй, эсвэл “ядсан” нэгэн болж хувирах эрсдэлтэй. Тэгэхээр шогийн мэдрэмжтэй байхын тулд хүнлэгээс гадна хурц ухаан хэрэг болох нь.
.jpg)
Өөр нэг тайлбар ёсоор, шогийн мэдрэмжид үг сонголт маш чухал. Судалгаанаас харахад, үгийн сонголт нь хүний сэтгэл зүй, зан авирт их нөлөөтэй аж. Сапир-Ворфын таамаглал гэгддэг энэ дүгнэлт нь, бид ертөнцийн аливаа юмс, үзэгдлийг үгээр дамжуулж оюун ухаандаа буулган, дараа нь хэлбэр дүрсийг төсөөлдөг гэсэн санаа... Тэгэхээр үгийн хүчийг юутай ч зүйрлэх аргагүй юм. Мэдээжийн юм шиг боловч, үгийн баялгаа сайжруулахын тулд уншихаас өөр ямар ч шалгарсан арга байхгүй. Уншсанаа цөөн өгүүлбэрээр ч болов тэмдэглээд байвал таны тархин дахь “словарь” давхар хөгжөөд л явдаг гэнэ. За тэгээд, ажигч гярхай байдал хамгийн чухал. Сайн анзаараад сонсвол, комедианууд шинэ юм зохиох гэхээсээ бидний дунд байж л байдаг араншин, үйл хөдлөл, зан чанарыг яриад байгаа биз... Монголчилбол “шарсан мах андахгүй” гярхай, “сав хоосон буцаадаггүй” цэцэн байх нь л дээ. Бид мэддэг хэрнээ тоодоггүй зүйлсээ бусдын ярианаас сонсохоор өөрийн эрхгүй инээдтэй санагддаг нь аанай л хүний тархины зүй тогтолтой холбоотой талаар номонд тайлбарлажээ.
За тэгээд, хүмүүсийн дундаас хэрхэн хошигнол “түүж авч”, хураасан ургацаа амархан ойлгогдохоор боловсруулах талаар хэд хэдэн аргачлал, “шипи” өгсөнийг номоос уншина биз ээ. Хэтрүүлэг ашиглах, тодорхой байх, аналоги хэрэглэх, хүчтэй сэтгэл хөдлөл илэрхийлэх, бүгдийн мэддэг жишээ авах, үндэстний онцлог, соёлын ялгааг судлах гэх мэтээр олон л зүйл байна, орчуулга нь их эвтэйхэн, урсаж уншигдаж байна лээ. Товчхондоо, шаналж байхдаа ч инээж чаддаг хүнд асар их сэтгэлийн тэнхээ, дотоод хүч нуугддаг. Тийм ааш зантай, дадал зуршилтай хүн ямар ч бэрхшээлийг хөнгөнөөр хүлээж авч, давж гарах дөт замыг олж хэрэгжүүлдэг ажээ. Инээж хөхрөхөө хүртэл бусдаар заалгах ч гэж дээ... гэж бодож байвал үгүй шүү.. Над шиг хөнгөхөн, хөгжилтэй, заримдаа далжгар, сайнаар хэлбэл хоржоонч, саараар хэлбэл өөнтөгч хүн хүртэл хошигнолыг ингэж ажил хэрэгч нүдээр харж байсангүй. Бас хошигнож байна гээд хэн нэгнийг гомдоочихвол тусгүй хэрэг болно. Бүх зүйл хэм хэмжээтэй байдгийн адилаар хошин шогийг зөв ашиглаж чадвал ажлын байраа илүү найрсаг, үр бүтээмжтэй болгохын сацуу нийгэмд сайн сайхныг түгээж, урам зоригийг ч бадраах шидтэйг уг номонд олон талаас нь шинжлэх ухаанчаар нотолсон байна.
Б.АЛТАНХУЯГ
| ХҮН БҮРТ ХҮРЧ ЧАДАХ ХОШИГНОЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |