• Өнөөдөр 2024-04-19

Эрдэмтэн, зохиолч Т.Султан Ардын уран зохиолч цол хүртлээ

2022-11-25,   493

       Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд одон медаль гардуулж байгаа билээ. Энэ үеэр эрдэмтэн, зохиолч Т.Султанд Ардын уран зохиолч цол хүртээлээ.
 
      Тэрбээр улс, эх орондоо 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон арван өгүүллэг, тууж, роман, жүжиг, кино зохиол туурвиж, казах түмний утга зохиолыг олон улсад сурталчлан таниулахад авьяас билгээ зориулсны сацуу, “Монголын нууц товчоо”, “Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой” зэрэг монголын түүхийн тулгуур эх сурвалжууд, “Монгол ардын зүйр цэцэн үг”, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг тус тус казах хэлнээ хөрвүүлсэн юм. Мөн “Коран судар”, “Ислам шашны тухай үндсэн мэдэгдэхүүн”, Абай Кунанбаевын “Сургаалууд” зэрэг бүтээлийг монгол хэлнээ тус тус орчуулж, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
 

Эрдэмтэн, зохиолч Т.Султан Ардын уран зохиолч цол хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 13:24:57
    ЗОЧИН: Одон медаль тараадгаараа улс хөгждөг бол хөгжөхөөр боллоо. Хойд Солонгос манай хоёр л төмөр тарааж ард иргэдээ хуурах юм даа...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188