• Өнөөдөр 2024-04-30

НОМЫН БАЯР: "Марчаахай" анимейшны зохиолч Б.Батцэцэгийн санал болгох таван ном

2022-09-17,   614

      Энэ сарын 16-18-ны хооронд номын баяр болох гэж байгаатай холбоотойгоор "Марчаахай" хүүхдийн анимейшн студийн зохиолч Б.Батцэцэг дараах таван номыг санал болгож байна.

 
   - "KUMON"
   Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан "KUMON" дасгал ажлын цуврал номыг санал болгож байна. Эцэг эхчүүд хүүхдээ онц сураасай гэж их хүсдэг шүү дээ. Тэгвэл энэхүү KUMON арга зүй нь сурлага ахиулаад зогсохгүй хүүхдийн хандлага, төлөвшилд маш чухал нөлөө үзүүлдэг.
 
 -"МОНГОЛ ХҮМҮҮС" ЦУВРАЛ-
 
     Монгол хүн, бахархал, омогшил гэж их ярих дуртай. Гэхдээ яагаад бахархах ёстой юм, яагаад омогшоод байдаг юм, монгол хүн ямар байдаг юм гэх мэт уг үндсийг нь асуухаар ул суурьтай хариулах хүн тун ховор. Тиймээс энэ бүхнийг цогцоор нь хүүхдэдээ ойлгуулъя гэвэл суурь ойлголтыг өгөх “Монгол хүмүүс” цувралыг санал болгоё. 
 
-"ЭНЭ БОЛ УЛААНБААТАР"
 
    Хотод бид уур бухимдалтай, нэг нэгнээ үл хүндэтгэсэн, дээрэнгүй бүдүүлэг хүмүүстэй таараад толгой сэгсрээд л өнгөрдөг шүү дээ. Тэгвэл “Энэ бол Улаанбаатар” номыг хүүхэдтэйгээ хамт уншиж ярилцвал хотод биеэ хэрхэн авч явах, хотын соёл гэж юу болох тухай мэдэж авна. Мөн Улаанбаатар хотын онцлог газруудтай танилцах болно. 
 
-ИЛИАДА, ОДИССЕЙ-
 
Уран зохиолын номд шимтсэн хүн бүрийг Эртний Грекийн уран зохиолын ноён оргил болох “Илиада”, “Одиссей” их хөлгөн туульсыг уншаад үзээрэй гэж зөвлөе.
 
-АМЬТНЫ ФЕРМ БА 1984-
 
   Монголын нийгэм ахуй өнөөдөр ямар байгааг та бүхэн гадарлаж байгаа биз ээ. Тиймээс бид улс төр, нийгмийн ойлголттой байхгүй л бол гэнэн, юу ч мэдэхгүй чигээрээ тархиа угаалгасаар дуусчих гээд байгаа тул хэрсүү, ухаалаг иргэн байхын тулд “Амьтны ферм” болон “1984” номыг уншаарай гэж хүсье. Эдгээр ном маш энгийн атлаа ёж хошин бичиглэлтэй тул таныг уйдаахгүй гэж амлая. 

НОМЫН БАЯР: "Марчаахай" анимейшны зохиолч Б.Батцэцэгийн санал болгох таван ном
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188