• Өнөөдөр 2024-04-23

"Tagtaa Prize-2022" утга зохиолын уралдааны шилдгүүд тодорчээ

2022-06-21,   413

Тагтаа утга зохиолын шагнал гардуулах ёслол өчигдөр буюу зургадугаар сарын 20-ний өдөр зохион байгуулагдажээ. Уг ёслолоор уралдаан ирсэн бүтээлүүдээ шалгаруулж, шилдгүүдээ тодруулсан байна. Тагтаа утга зохиолын арга хэмээжээ дөрөв дэх удаагаа олгогдож буй бөгөөд "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын уралдаант хэсэгт энэ жил 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс орчуулга болон хүүрнэл зохиолын төрөлд тус бүр гурван залуу уран бүтээлч, яруу найргийн төрөлд шилдэг зургаан шүлэгчийг нэрлэж цахим орчинд зарласан билээ. Түүнчлэн энэ сарын 20-нд шилдгүүдээ зарласан бөгөөд гурван төрөлд тус бүр нэг уран бүтээлч шалгарсан юм.

ШИЛДГҮҮД:
Батдоржийн Тэргэл: Яруу найраг
Намхайнямбын Уранжаргал: Хүүрнэл зохиол
Эрдэнэ-Очирын Цогзолмаа: Орчуулга

"Tagtaa Prize-2022" утга зохиолын уралдааны шилдгүүд тодорчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188