Оросын аугаа их зохиолч Фёдор Михайлович Достоевский "Карамазовын хөвүүд" романаараа XX зууны хүүрнэл зохиолын дээд түвшнийг манлайлан чиглүүлсэн юм. Энэ романгүйгээр өнөөдрийн утга зохиолын сэтгэлгээний аливаа ололт амжилтын тухай ярих боломжгүй билээ. Анх 1879 онд хэвлэгдсэнээсээ хойш 140 гаруй жилийн туршид "Дэлхийн хамгийн шилдэг роман" гэгдсээр буй энэ бүтээл адал явдлын болоод философийн романуудын төрөл зүйлийг өөр хооронд нь сүлснээрээ үгийн урлагийн гайхамшиг болсон аж.
Тэгвэл уг бүтээлийг орос хэлнээс "Кандид буюу өөдрөг үзэл" номын орчуулагч Ц.Батбуян орчуулж, "Гэмт хэрэг ба ял шийтгэл", "Лолита" зэрэг томоохон бүтээлүүдийн орчуулгын редактор Н.Жавхлан, хариуцлагатай редактороор Ж.Хишигжаргал, Д.Очирмаа нар, зөвлөхөөр Яковлова Зоя Михайловна ажилласнаар “Монсудар” хэвлэлийн газраас хэвлэгдэн гарч уншигчдын гарт очиход бэлэн боллоо.
“Зам бүхэн Ромд хүрнэ” гэсэн үг бий. Үүнтэй нэгэн адил Достоевскийн бүх бүтээлийн зам эцэстээ “Карамазовын хөвүүд” романтай холбогдоно хэмээн зүйрлэж болно. Достоевскийн зохиол бүтээлдээ дэвшүүлэн тавьсан асуудлууд үнэндээ цоо шинэ зүйл биш юм. Харин ч урт настай, нэг ёсондоо хүн төрөлхтний “мөнхийн” гэмээр асуултууд бөгөөд тэрээр бараг бүхий л зохиолдоо уг асуултуудыг авч үзсээр ирсэн байдаг.
Хүний доторх муу муухай бүхэн хаанаас эхтэй байдаг вэ, бид үүнийг ялан дийлж чаддаг уу, бурхан гэж байдаг уу. Хэрэв бурхан байдаг бол орчлон хорвоо дээрх муу муухай бүхнийг тэр яагаад хүлцэн тэвчинэ вэ, хэрэв байдаггүй юм бол хүмүүс бид итгэл найдвараа алдаж, цөхөрчихөлгүйгээр энэ хорвоо дээр яаж амьдрах вэ, бас энэ нийгмээ эмх замбараагүй байдал, анархизмд хүрэлгүйгээр хэрхэн авч явах вэ. Достоевский энэ бүх асуултыг сэтгэл зүйн үүднээс гүн гүнзгий уудлан, уран зохиолын өндөр түвшинд ахин нэгэнтээ авч үзсэнд “Карамазовын хөвүүд” романы онцлог, үнэ цэн оршино.
1878 оны тавдугаар сарын 16-ны өдөр Достоевскийн бага хүү Алёша дөнгөж хоёр нас есөн сартайдаа унаж татах өвчний улмаас нас барсан аж. Достоевский ч залуудаа, үе үе татаж унадаг хуучтай байсан тул энэ өвчин эцгийн талаас удамшсан нь тодорхой. Хамгаас хайртай отгон хүүгийнхээ үхэлд ихэд цочирдон гутарсан тэрээр сэтгэлээ тайтгаруулахын тулд мөргөл залбирал үйлдэхээр Москвагаас баруун урд зүгт орших Калуга тойргийн Оптина хийд рүү найзынхаа хамт явжээ. Достоевский зургаадугаар сарын 25-ны өдөр уг хийдэд талийгч хүүдээ зориулан хурал хуруулсныхаа дараа Амвросий Оптинский хэмээх ламын эгэл бор байшинд нэлээд хуучилсан байдаг.
Энэхүү уулзалт хийгээд ламтантай өрнүүлсэн яриа л нас барсан хүүгийнхээ хойноос эдлэх хязгааргүй гүн зовлон шаналлыг даван туулах хүчийг түүнд өгсөн гэдэг. Зохиолчийн эхнэр Аннагийн дурсан ярьснаар, тэрээр уг аяллаас бараг л төрөл арилжсан мэт өөр хүн болчихсон ирснээ өмнөх дөрөвдүгээр сард эхлүүлээд байсан “Карамазовын хөвүүд” хэмээх шинэ бүтээл дээрээ шуудхан ажиллаж эхэлсэн байна.
Достоевский хамгийн сүүлийн, хамгийн том энэ бүтээлээ хоёр жилийн турш толгой өөд таталгүй бичсэн бөгөөд уг зохиол нь 1879 оны нэгдүгээр сараас эхлэн “Ру́сский ве́стник” сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ. Энэ хооронд Достоевскийн эрүүл мэнд уушгины хүнд өвчний улмаас улам бүр дордсоор байсан ч хамаг хүчээ дайчлан ажилласаар, 1881 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр 59 насандаа амьсгал хураахаасаа өмнө амжиж дуусгасан гэдэг. Хайртай хүүгийнхээ араас харуусах зовлон шаналал, хорвоог орхих цаг ойртсоноо мэдэрсэн ухаарлын хүч нь амьдралынхаа сүүлчийн хоёр жил хагасын хугацаанд туурвисан энэхүү романд нь нэвт шингэж, бүтээлийнх нь чанар чансааг улам өргөсөн нь дамжиггүй.
Нэрт сэтгэл зүйч Зигмуд Фрейд уг романыг “Урьд хожид бичигдээгүй хамгийн аугаа зохиол“ гэж үзсэн бөгөөд үүнтэй санал нэгдэх уншигч, шүүмжлэгчид өнөө хэр ч олон бий.
Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/512/
| Дэлхийн шилдэг роман “Карамазовын хөвүүд” хэвлэгдлээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |