Францын яруу найрагч, символист дүрслэлийн эцэг гэгддэг Артур Рэмбо энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 10 нас хүрэхдээ хэдийнээ ямар шүлэг унших, ямрыг нь уншихгүй байх вэ гэдгээ мэддэг болсон байсан гэдэг. 15-тайгаасаа эхлэн шүлгүүдээ сонин хэвлэлд нийтэлж, 19 насандаа цорын ганц ном болох “Там дундуур” найраглалаа гаргасан юм. 17 насандаа өөрийн ихэнх шилдэг шүлгүүдээ бичсэн түүнийг утга зохиолд символизмыг авчирсан гэдэг билээ. Тэрбээр 1891 онд 37 насандаа хорт хавдрын улмаас өөд болсон юм.
Манай оронд түүний уран бүтээлээс орчуулж, уншигчдад танилцуулсан тохиолдол цөөн. Эргэлт.мн сайт уншигч та бүхэнд СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын орчуулсан “Хулгайлагдсан зүрх”, “Дурлал” шүлгийг хүргэж байна.

Хулгайлагдсан зүрх
Зүрх минь уйтгараа шүлс мэт нулимна,
Зүгээр энд тайван суух арга алга.
Хөлөг онгоцны хаалганууд савчиж,
Халуун тогоо бургилах сонстоод,
Хөөр наргиан, эх адаггүй шуугианаас
Хөөрхий зүрх минь залхаж уйтгарлана.
Зүрх ингэж уйтгараа нулимчаад байхад
Зүгээр энэ тавцан дээр тайван суух аргагүй.
Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд
Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.
Тэдний ер бусын, ойворгон төрх
Тийм утгагүй, уйтгарт зураг мэт.
Халгих давалгаа минь, дүүгийн ёсоор
Халтартсан зүрхийг минь угааж хайрла аа!
Цэргүүдийн ер бусын хөхиүн инээд
Цэвэр зүрхийг минь буртаглаж гүйцэв.
Тамхины утаанд мансуурсан үедээ
Тасалданги цохилох энэ зүрхийг
Хулгайд алдчихваас яавал зохилтой,
Хөөрхий тэр алдагдсан зүрх
Хэл дарвигнуулсан халуун чинжүүнээс ч
Хэмгүй гашууныг амталнам биш үү?
Тамхины утаанд мансуурсан зүрх
Тасалданги цохилохыг одоо яалтай? /Орчуулагч Г.Аюурзана/
Дурлал
Аяндаа ирдэг буурь суурь гэдгийг
Арван долоон насанд заадаггүй юм.
Цэцэглэж ногоорсон далдуу модны доор суухад
Цэнгэлийн диваажинд зүүрмэглэх мэт болоод
Цэцэгс хийгээд дарсны үнэрээр сэвэх нь
Цэлэмгэр салхи хүртэл халамцсаных шүү.
Үдшийн тэнгэр, яралзах одод
Үзтэл моддын мөчрөн жаазанд гялалзаж
Эгшин бүрийг эгнэгт ширтэх нь
Эндээс анир чимээ гэдэг үргэсэн гэлтэй.
Зургаан сар, Арван долоон нас
Зуны үдэш дарс хундагалах шиг...
Бүсгүйн уруул дээр бяцхан амьтан тодорч
Бүүр түүрхэн үнсээч намайг гэж
Үг хэлээ олж ядах шиг
Үүрэглэн сэрэхэд орь ганцаар би.
Янаг гэдэг үлгэр мэт...
Яруухан үдшээр дэнгийн гэрэлд
Шаа торго шиг сайхан охин зөрөхөд
Шөнө гэдэг эцгийнх нь сүүдэр мэт санагдана.
Зөрж өнгөрсөн охины хойноос
Зүрхэлж дагах зориг алга.
Учирч цэнгэхсэн гэж бодохоос
Уруул дээр минь цэцэг дэлгэрэх адил аа.
Яруу захидлыг үзэсгэлэнт охин бичиж
Янагийн үгсээр чамайг ерөөвч
Цаг ирэхэд нөхөд чинь элэглэж
Цадиггүй охины зугаа болсноо мэдвэл
Тэр л үдэш архины гуанз руу очоорой
Тэнд чамайг шилмэл дарс шилэн жүнз хүлээнэ.
Аяндаа ирдэг буурь суурь гэдгийг
Арван долоон насанд заадаггүй юм. /Орчуулагч Л.Энх-Амгалан/
.jpg)
| Одоогоос 166 жилийн өмнө Артур Рембо мэндэлжээ |
|
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
Х.Энхмандах хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2026-05-24 10:50:03
А.Алтанзул боксын залуучуудын улсын аварга болов
2026-05-24 09:47:49
Унгар Улсын дахь “Гүем” Монгол сургуулийн үсэглэлийн баяр боллоо
2026-05-24 09:40:13
2026-05-24 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-24 07:00:00
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-24 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-05-24 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-05-24 07:00:00
Ш.МӨНХИЙН-ОД : МИНИЙ ДҮҮ ЭНХИЙН-ОД ЮУ ХИЙХЭЭ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ТАМИРЧИН
2026-05-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |