• Өнөөдөр 2024-04-25

Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркесын төрсөн өдөр тохиож байна

2022-03-06,   424

Хүн төрөлхтний утга зохиолд сод үзэгдэл болсон сод хүмүүн Габриэль Гарсиа Маркесын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний бүтээлүүдтэй Монголчууд танилцаад 20-гаруй жил болжээ. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаа Габриэль Гарсиа Маркесын төрсөн өдрийг онцлон хүргэж байна.

 
Маркес нь Колумби Улсын Аракатака хэмээх жижиг хотхонд Габриэля Элихио Гарсиа, Луиза Сантьяга Маркес Игуаран нарын гэрт 1927 онд төржээ. Маркесийг эхээс мэндэлсний дараахан аав нь эм зүйч болсон. 1929 оны нэгдүгээр сард түүний эцэг, эх нь Сукре хот руу нүүж, Маркес эмээ Транкилина Игуаран Котес, өвөө хурандаа Николас Рикардо Маркес Мехиа нар дээр Аркатака хотдоо үлджээ. Эмээ, өвөө нар нь ирээдүйн зохиолчийг ардын домог, хэл шинжлэлийн онцлог шинж чанаруудтай танилцуулжээ. Маркесыг есөн настай байхад өвөө нь нас барж, эцэг эх дээрээ очсон байна. Тэр үед аав нь эмийн сан ажиллуулж байжээ.
Габриэль Гарсиа Маркес 1940 онд 13 настайдаа тэтгэлэг авч, Богота хотоос хойд зүгт 30 км-т орших Сипакира хотын Иезуит коллежид суралцаж эхэлжээ. 1946 онд эцэг эхийнхээ шахалтаар Үндэсний их сургуулийн хуулийн ангид элсэн орсон бөгөөд энэ үеэр ирээдүйн эхнэр, эм зүйчийн охин Мерседес Барча Пардотой танилцсан байна.
Габриэль Гарсиа Маркесын  монгол хэлнээ хөрвүүлэгдсэн зохиолуудыг дурдвал, "Зуун жилийн ганцаардал"  орчуулагч Г.Акимын монгол хэлнээ гайхалтай уран тансгаар орчуулсан нь уншихад дэндүү урамтай, Мөн Тахлын үеийн дурлал”, "Мартагдсан хурандаа" тууж “Цайлган Ирендира", Гунигт янхануудаа дурсахуй, “Зарлагдсан үхлийн товчоон” зэрэг тууж, өгүүллэгүүдийг монгол уншигчд илүүтэй мэдэх билээ.  

Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркесын төрсөн өдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188