Монгол Улсын анхны пост панк хэмээн уншигч олонд хэдий нь алдаршсан зохиолч С.Анудар “4 биш 4” гэх ганц номтой. Тэрбээр ардчилал гараад удаагүй Монголд хөлөө олж чадалгүй явсан нийгэмдээ жинхэнэ утгаараа “Соёлын довтолгоо” хийсэн бөгөөд уншигч олонд ч сэтгэлгээний цохилт өгч чадсан гэгддэг. 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн түүнийг өнөөгийн уншигчид философилог бичвэр, этгээд хачин найруулгын арга барил, сонгодог авангард шинжүүдээр нь сайн мэднэ. Түүний рок хөгжмийн үзэл санааг утга зохиолтой нэгтгэн нийлүүлсэнд хэн бүхэн талархдаг биз ээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд түүний бүтээсэн “4 биш 4” номыг эрж, сураглах уншигч, сонирхогчид олширсон.
Харин өнгөрсөн жил түүний 46 жилийн ойг тохиолдуулан зохиолч С.Анударын нэрэмжит “Тэг” наадмын эцсийн дүн гарахтай зэрэгцээд “4 биш 4” ном нь дахин хэвлэгдсэн билээ. Уг үйл явдал нь утга зохиолд элэгтэй уншигч бүрийн баяр болсон гэхэд хилсдэхгүй. 4 биш 4 номын талаар зохиолч С.Анударын эгч С.Гэрэл “Дүүгийн минь номыг асууж, сураглах залуус олширч улмаар дахин хэвлэхээр болсон. Үүнд ч би маш их баяртай байгаа. 4 биш 4 номыг АНУ-ын нэгэн иргэн англи хэл дээр орчуулж хэвлэхэд бэлэн болгосон байсан. Харин коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдсон. Энэ талаар одоохондоо мэдээлэл хүлээж аваагүй байгаа ч энэ сард АНУ-д нээлтээ хийх ёстой.
Мөн би дүүгийнхээ номыг франц хэл рүү хөрвүүлж байгаа. Үнэндээ энэ номын философи утга санааг хадгалж бичихэд их хэцүү. Дүүгийн маань бичиж үлдээсэн, энэ номон дээрх өгүүллэгүүдээс өөр бичвэрүүд нь мөн хадгалагдаж байгаа. С.Анударын бичгийн хэвийг тайлж, уншихад ярвигтай, хэцүү ажил” гэв. Дөрвөн өгүүллэг бүхий номоор түүнийг утга зохиолд хайртай хүмүүсийн сэтгэлгээнд томоохон цохилт өгч чадсан гэж уншигчид дурсах нь олонтаа. Зохиолч С.Анударын “4 биш 4” номд багтсан бүтээлээс зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын эрхлэн хэвлүүлсэн “Монголын сонгомол өгүүллэг” номд “Бүх юм” өгүүллэг, “Монголын уран зохиолын дээжис 108” ботийн 104 дүгээр ботид “Ядаж чад, тэгээд” өгүүлэг, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Д.Батбаяр болон зохиолч Л.Дашням нарын эрхлэн гаргасан “Монголын өгүүллэг туужийн дээж” ботиудийн зургаа дахь ботид “Бүх юм”, “Ядаж чад, тэгээд” зэрэг өгүүллэг нь хэвлэгдэн гарч байжээ. Түүний бичиж үлдээсэн бүтээлүүд нь өөр нэгэн ном болон хэвлэгдэж, уншигч түмний гарт хүрэх цагийг хүлээх л үлджээ.

| Энэ долоо хоногийн онцлох ном: 4 биш 4 |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |