Америкийн зохиолч, яруу найрагч Сильвиа Плат 1932 оны энэ өдөр АНУ-ын Бостон хотод мэндэлжээ. Тэрбээр есөн настайдаа анхны шүлгээ сонинд хэвлүүлж, 12 настайдаа “The Townsman” сониныг эрхлэн гаргаж эхэлсэн. Амьдралынхаа турш сонины ажил болон өөрийн уран бүтээлээ хойш тавиагүй тэрбээр хоёр хүүхдийн ээж болсон юм. Яруу найргийн цөөнгүй ном хэвлүүлж, нэгэн роман бүтээгээд байсан нэрт яруу найрагч Сильвиа Плат 1963 онд гэрийнхээ гал тогооны өрөөнд амиа хорлосон байдалтай олдсон харамсалтай үйл явдал тохиосон. 1982 онд түүний шүлэг, яруу найргийг нь хүндлэн Пулитцерийн шагнал олгожээ. Хожим түүний анд нөхөр байсан зохиолч Жилиан Бекер “Шантрахуй: Сильвиа Платын сүүлчийн өдрүүд” номоо дурсгал болгон хэвлүүлсэн билээ.
Эргэлт.мн сайт зохиолч, яруу найрагч Сильвиа Платын “Эдлэнгийн цэцэрлэг”, “Толь” шүлгүүдийг орчуулагч Н.Энхбаяр болон орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам нарын орчуулснаар хүргэж байна.
Оргилуурын ус ширгэж, сарнай цэцэгс нь хатав.
Ойр хавиар үхэл ханхална. Чиний цаг дөхнө.
Нялх Будда мэт лийрнүүд бумбайж
Нуурын дээгүүр манан хөшиглөнө.
Загасан дүрээсээ чи хувирч
Толгой болоод хөл, гарын хурууд нь
Тов тодорхой сүүдрээ олох
Заваан гахайн эрин рүү дөтөлнө.
Эвдэрхий багана, дээврийн угалз
Хар дээлээ нөмөрсөн хэрээ…
Эдгээрийг гагц түүх л дурсана.
Харин чи цагаан даль цэцэг, зөгийн далавч
Хоёр ч амиа хорлолт, чонын сүрэг
Хоосон цаг хугацааг өвлөнө. Яралзах одод
Тэнгэртээ шаргалтана.
Татсан чавхдас дээрээ дэнжигнэх аалз
Нуур гатална. Шавж хорхойс
Дороо нам гүм зогсоцгоож…
Шаналгаат төрөлтийг түргэсгэх гэж
Тал талаас шувууд цуглана./Орчуулагч Н.Энхбаяр/
Мөнгөлөг бие минь өөгүй тэгш.
Таамаг, зөн надад үгүй.
Мөчийн дотор л харсан бүхнээ байгаагаар нь залгидаг би.
Таалах, гутахын алинд нь ч бие минь халтирах нь үгүй.
Харгис биш ээ, би. Байгаа минь л энэ.
Хариугүй жижигхэн бурхны дөрвөн өнцөгт нүд-Би.
Эсрэг хананаа бясалгаж цагийг нөхцөөнөм.
Эрээн судалтай ягаахан ханыг
Энэ л зүрхнийхээ хэсэг болгон санатлаа ширтнэм.
Хана хааяахан нүд цавчнам.
Эгэл дүрүүд, гүн харанхуй үе үе биднийг салганам.
Одоо би нуур болсон. Эм хүн над руу тонгойж
Олж өөрийгөө харах гэж эргийг минь нэгждэг.
Тэгээд л лаа, сар тэргүүтэн хуурамч дүртнүүдийн адил болдог
Тэгэвч би ар нурууг нь ширтэнгээ тусгалыг нь энхрийлдэг.
Тэр намайг нулимсаараа, чичирхийлсэн гараараа шагнадаг.
Түүнд би эрхэм нэгэн. Эргэж ирсээр л байдаг, тэр.
Харанхуй гэгч өглөө бүр түүний төрхөөр солигддог.
Миний дотор л тэр залуу охин, өтөл эмгэний дүрээр живж
Хачин муухай загасны дүрээр өөртөө өдөр бүр дөтөлдөг./Орчуулагч Г.Лхагвадулам
| Бүхнийг “уучилсан” Сильвиа Плат |
|
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
Х.Энхмандах хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2026-05-24 10:50:03
А.Алтанзул боксын залуучуудын улсын аварга болов
2026-05-24 09:47:49
Унгар Улсын дахь “Гүем” Монгол сургуулийн үсэглэлийн баяр боллоо
2026-05-24 09:40:13
2026-05-24 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-24 07:00:00
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-24 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-05-24 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-05-24 07:00:00
Ш.МӨНХИЙН-ОД : МИНИЙ ДҮҮ ЭНХИЙН-ОД ЮУ ХИЙХЭЭ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ТАМИРЧИН
2026-05-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |