Оросын нэрт яруу найрагч Марина Цветаева 1892 оны аравдугаар сарын 8-ны энэ өдөр мэндэлжээ. Марина Цветаевагийн бичсэн Оросын хувьсгал, хувьсгал дагаж өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмний амьдралын талаарх уран зохиолын бүтээлүүд нь өнөөг хүртэл XX зууны Оросын уран зохиолын шилдгүүдийн нэг зүй ёсоор багтдаг.
1917 оны Оросын хувьсгалаас хойш ар гэрийн амьдралын түвшин нь буурч, өлсгөлөнд нэрвэгдэхдээ яруу найрагч бүсгүй өөрийн охин Иринаг 1919 онд асрамжийн газарт өгсөн байдаг. Гэсэн ч Ирина охин асрамжийн газарт өлсгөлөнгийн улмаас амиа алдсан. Хувьсгал дагаж ирсэн хүнд амьдралаас зугтааж, Марина Цветаева нөхөр Сергей Эфрон болон охин Аля нарын хамт 1922 онд Оросоор гарч явсан юм. Хожим нь Парис, Берлин, Прага хотоор амьдарсаар 1939 онд гэр бүлийн хамт Орост очиход нөхөр, охин хоёрыг нь тагнуул хийсэн хэргээр баривчилж, нөхрийг нь цаазалжээ. Харин нэрт яруу найрагч Марина Цветаева 1941 онд амиа егүүтгэсэн билээ.
Амьдралдаа туулсан хүнд, хэцүү амьдрал, өлсгөлөн, өлсгөлөнгөөс болж үхэх шаналан, зовлонгийн талаар бичиж үлдээсэн түүний бүтээлүүд өнөөгийн орос хэлний шинжлэл, уран зохиолд маш их хувь нэмрээ оруулсан гэж үздэг. Нэрт яруу найрагчийн төрсөн өдрийн тохиолдуулан уншигч та бүхэнд түүний дөрвөн шүлгийг хүргэж байна.
Яг л дарьнаас оч үсрэх шиг
Яах ийхийн зуургүй сад тавих оргилуурын ус шиг
Яруу найрагч гэдгээ өөрөө ч мэдээгүй явсан
Янад тэртээ бичсэн бага залуухны шүлгүүд минь
Хэн ч тоож уншаагүй,
Халуун залуу насны тухай, бас үхлийн тухай
Зүүд зөн, дэвэргэн магтаал халгисан сэтгэлийн минь сүмд
Зад дайрч орсон бяцхан чөтгөрүүд шиг шүлэг минь
Дэлгүүрийн тоостой лангуун дээрх
Дэлгэж хэн ч үзээгүй, тоож ч аваагүй миний шүлгүүд
Дээд зэргийн тансаг дарсны дайтай
Дэнслүүлж үнэлэгдэх тийм цаг ирнэ ээ. /Орчуулагч Б.Оюунаа/
Дурлалын дурсамж дэндүү мөр даран тарчлааж
Диваажинд би тэсгэлгүй газрыг санагалзан уйлна.
Дахин чамтай учрах үес хуучин янаг үгсийг
Далдалж яахин чаднам би.
Гоо сахиулсан тэнгэрүүд бүжиглэн нисэлдэх тэнд,
Гурамсан хөгжим, сараана, сүмийн найрлын тэнд,
Гуниггүй бүхний тэнд гунигт нүдэндээ би
Гэлмүүн харцыг чинь үзнэм.
Гоёмсог диваажингийн явдлыг гунигтай мушийн үдэж
Голшиг уран охидын дунд – газрын би
Ганцаар харь, чамтай байснаа тэчъядан санаж
Газрын тухай гашуудан уйлна.
Дэндүү дурлалын дурсамжид мөр гудайн тарчилсаар
Дуусах мөч ирнэ – нулимсаа би нуухгүй.
Тэнд ч, энд ч - дахиад хаана ч учрахын хэрэггүй
Тэрхэн учирлын төлөө л диваажинд би төрөөгүй. /Орчуулагч Д.Оюунчимэг/
Гадаа унасан сарны туяаг
Дэнлүү барин тэмтрээд үз...
Газрын зураг дээр тэр улс үгүй,
Дэлхийн хаана ч үгүй.
Дийзнээс архи хөнтөрсөн мэт
Хоосон ёроол л гялтайна!
Тэгтлээ нурж сүйтсэн гэрт
Хоргодох юм даанч үгүй ээ.
Тэгвэл ахиад төрье л дөө!
Нутгаа ч шинээр олъё!
Тээршааж орхисон мориныхоо
Нуруунд эргээд мордоё!
(Ядахдаа, төрөл арилжлаа ч,
Ясныхаа бүрэн бүтэн дээр шийдье)
Арилж бутарсан цогцсыг мужаан
Авсаар гялайлгахгүй нь тодорхой!
Зоргоор залуу нас минь!
Урьдын би үгүй болсон шиг
Зоосон дээрх тэр Орос орон
Уудам орчлонд нэгэнт байхгүй. /Орчуулагч Г.Аюурзана/
Хайртай хүнгүй шөнүүд
Хайргүй хүнтэй шөнүүд,
Халуу дүүгсэн зулай руу
Хачин цоргих одод,
Хаа эртээс л байгаагүй, бий болохгүй,
Хаанаас ч олдохгүй ч гэлээ, байх л учиртай- Түүн рүү
Хандаж сарвайсан гарууд...
Баатар эрийн цогцсоор урсах хүүхдийн нулимс,
Балчир жаалын биеэр урсах баатрын нулимс,
Цэх гэдрэг хараад бүгдийн доор хэвтсэн хүний
Цээжин дээр өрж босгосон чулуун овоо...
Улирсан бүхнийг, учирч тохиолдох бүхнийг би мэднэ,
Уйтан харанхуй, хазгай муруй, хүний хэлээр
"Амьдрал" гэж нэрлэдэг
Утга нь бүрхэг, хэлгий дүлий тэр нууцыг ч бас мэднэ ээ. /Орчуулагч Г.Аюурзана/
| Оросын нэрт яруу найрагч Марина Цветаева энэ өдөр мэндэлжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |