Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангийн гишүүн, залуу яруу найрагч О.Оргилсайханы “Миний зүгт ниссэн шувуу” шинэ номыг уншигч та бүхэнд танилцуулж байна.
Залуу яруу найрагч О.Оргилсайхан 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төржээ. Тэрбээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит УЗНАДС-ийг утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн байна. Эрх бага наснаасаа хайрлаж, дурласан утга зохиолыг бага ахуй, цэрэг, оюутан насны дурсамжтайгаа холбон өөрийн гэсэн яруу найргаа бүтээсэн түүний шүлгүүдээс “залуу нас үнэртэнэ”.
“Миний зүгт ниссэн шувуу” номын талаар яруу найрагч Л.Лхагвасүрэн “Анхны бүхэн сайхан байдаг. Алдаа оноотой байсан ч анхных гэж үгүй бол түүнээс цааш хөврөх боломжгүй билээ. Ийм л догдлол дүүрэн тань руу нэгэн шувуу нисэж байна” хэмээн тодорхойлжээ. Ийнхүү уншигч та бүхэнд залуу яруу найрагч О.Оргилсайханы “Миний зүгт ниссэн шувуу” номоос гурван шүлэг хүргэе.
Миний зүгт ниссэн шувуу уйлах ч үгүй дуулах ч үгүй байхад
Чиний зүгт ниссэн шувуу яагаад уйлмаар дуулдаг юм бэ
Наадмаас буцагсад
Чуулсан оддын зүг явна.
Цугларсан морьд нь
Цулбуураа шаралтал зажилчихсан
Намрын уйтай ирнэ.
Наадмаас ирэгсэд
Толгодын зүг явна.
Хөтөлсөн морьд нь
Өвсийг шарлатал зажилчихсан
Өвсний зовлонтой ирнэ.
Наадмаас ирэгсэд
Морьдоо хөтөлчихсөн
Морьд нь цулбуураа зажилчихсан
Өвсний нүдийг уруулаараа тэмтрээд
Нулимстай ирнэ.
Нойр дүүрэн цас оржээ.
Нойронд минь чи нүцгэрсээр одно.
Дэр дүүрэн цас оржээ.
Дэргэд минь чи чимээгүйхэн бүдгэрнэ.
Ийм цагаахан шөнийг чи надад үлдээж
Цаг хугацаа сэрэхээс нь өмнө арилжээ.
Сэтгэл дүүрэн цас оржээ.
Сэтгэлд минь чи уйлж хоцорно.
Нүд дүүрэн цас оржээ.
Нүдэнд минь чи элэгдэж хорогдоно.
Ийм дулаахан шөнийг чи надад үлдээж
Цаг хугацаа эхлэхээс нь өмнө арилжээ.
Амьсгал дүүрэн цас оржээ.
Алганы минь хээ тодрох юм.
Агаар дүүрэн цас оржээ.
Шувууд л мөрөө үлдээж нисэх юм.
Ийм арилшгүй шөнийг надад үлдээж
Цаг хугацаа ирэхээс өмнө чи мэндэлжээ.
| ШИНЭ НОМ: Миний зүгт ниссэн шувуу |
|
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
Х.Энхмандах хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2026-05-24 10:50:03
А.Алтанзул боксын залуучуудын улсын аварга болов
2026-05-24 09:47:49
Унгар Улсын дахь “Гүем” Монгол сургуулийн үсэглэлийн баяр боллоо
2026-05-24 09:40:13
2026-05-24 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-24 07:00:00
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-24 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-05-24 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-05-24 07:00:00
Ш.МӨНХИЙН-ОД : МИНИЙ ДҮҮ ЭНХИЙН-ОД ЮУ ХИЙХЭЭ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ТАМИРЧИН
2026-05-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |