Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд “Кино клуб”-ын админ Т.Наранцацрал өөрийн санал болгох 10 киног нэрлэлээ. Тэрбээр энэхүү жагсаалтыг 1-10-ын хооронд жагсаагаагүй бөгөөд олон талын бүтээлийг тусгахыг оролдсон гэж нэмж тайлбарлалаа.
С.Бямба найруулагчийн монголын кино урлагийн ардчиллаас өмнөх ба дараа үеийг аав хүү хоёр найруулагчийн кино болон кино бүтээсэн түүхээр таниулсан баримтат кино. Энэ киногоор зөвхөн кино урлагийн түүхэн замнал бус нийгмээрээ урлагт хэрхэн хандах болсон ирээдүйд хаашаа явж байгааг эргэцүүлэх боломжийг бидэнд олгоно. Эрх чөлөө, итгэл найдвар, мөнгө, төрийн дэмжлэг ба урлагийн хоорондох тогтолцоог эргэцүүлж бодоход туслах энэхүү кино нь Юнивишны кино санд орсон байна лээ. Кино урлаг сонирхдог Монгол хүн бүр үзчихээсэй гэж бодож байна.

Бас л фантази, драм жанрын кино л доо. Энэ кино бүхэлдээ л нэг тийм үзэсгэлэнтэй хэрнээ хөнгөн гунигтай. Зохиолын хувьд хоёр сахиусан тэнгэр Берлинээр ажиглаад л хүмүүсийг харж, хандаад явна. Гэвч тэд бурханд хамааралгүй, магадгүй харж ч байгаагүй. Үхэхгүй, наслахгүй сахиусан тэнгэр байх нь тэдэнд бурхнаас өгсөн шийтгэл мэт. Хүмүүс цаг хугацаанд баригдаж өдөр тутмын сайхан зүйлсийг олж анзаардаггүй, хайртай хүмүүстэй цаг гаргадаггүй гэдгийг олж харахаар бүтээл. Нэг сахиусан тэнгэр маань хүнд дурлачихдаг, хамгийн гунигтай үгс нь "Цаг хугацаа бүхнийг эдгээнэ” гэдэг. Харин цаг хугацаа өөрөө шаналал нь бол яах вэ.
.jpg)
Сайн байна уу, кино” гэх энэ кино Ираны найруулагч Мохсен Махмалбафын олон гоё бүтээлүүдийн нэг. Иран Улсад 60, 70-аад онд Европын улсуудтай л адил чөлөөт байсан нийгэм нь орвонгоороо эргэж, хүн бүхний дотор байсан зүйлийг шашнаараа мохоож орхисон. Түүнээс ч болоод тэр үү, Иран бүтээлүүд даруухан хэрнээ том илэрхийлэлтэй киног бүтээж чаддаг. Энэ киноны хувьд найруулагч нь киноны дүрийн сонгон шалгаруулалттай, хэн ч оролцож болно гэж нийтэд зарлаад хэдэн зуун хүн ирчихсэн байснаар нь шууд сонгон шалгаруулалтын явцаар өөрөөр нь маш гайхалтай гэнэтийн кино хийчихсэн байгаа юм. Миний хувьд кинонд зохиол чухал уу, найруулга чухал уу, гэдэг асуултыг энэ киног үзээд зохиолгүй ч гэсэн кино амжилт олох юм байна гэдгийг мэдэж авсан. Харин найруулгагүй кино гэж байдаггүй билээ.

Энэ кино нь бүхэлдээ л нэг тийм амьдрал шиг. Хүн итгэмээргүй адал явдал, фантази дүүрэн бүтээл. Хоёр царайлаг хосын үлгэр шиг дурлал, булчинлаг цагдаа, нэг ч суманд оногддоггүй хулгайч гэх мэт холливуд хэтрүүлэг ерөөс байхгүй нэг хотод амьдардаг өөр хүмүүсийн энгийн л түүхүүд гарна. Гэхдээ нэг хором ч уйдаахгүй.
(2).jpg)
Энэ бүтээл нь 96 минут тасралтгүй нэг дүрсээр бичсэн гэдгээрээ ихээхэн алдартай бөгөөд үнэхээр ч үлгэрийн юм шиг гайхалтай дүрсүүдийг нэг удаа авсан гэхэд итгэмээргүй. Кино тэр чигтээ Эрмитажийн музейд Орос болон Европын соёлын ялгаа, Орос улс соёлын өвөө ямар үнээр олж авч, ямар үнээр хадгалж байгааг хүүрнэн аялна.

Финлянд кино урлаг төдийгүй Скандинавын улсын кино урлаг өөрийн гэсэн хэв маягтай. Рой Андерссоны “You, the Living” дээр бичсэнчлэн Холливудын хэв маягт автаагүй бүтээл. Энэ кино нь нийгмийн уналт, ядуурлын үед энгийн иргэд, бизнес эрхлэгч болон ажилчид хэрхэн амьд үлдэхийн төлөө зүтгэж байгааг хөнгөхөн хэрнээ дотно үлдээж чаддаг. Энэ киног үзээд 90-ээд оны Монголын нийгэм нүдэнд харагдаад байсан учир илүү ойр санагдсан байх.

“Найм хагас” бол миний кино урлагийг төсөөлж байсан цар хүрээнээс давсан, задгай сэтгэсэн бүтээл байсан. Уран зургаар бол фантази, сурреалистыг реалисттай хольчихсон гэмээр этгээд зохиол болон өнгө төрхтэй. Киноны турш юу болоод байгааг яг барьж авч чадахгүй ч төгсгөлд үзэгчид, киноны дүрүүд, киноны багийнхан бүгд явган циркийн гадаа алгаа ташаад төгсдөг нь би өөрөө энэ киног хамт хийлцээд өөртөө нэгэн шинэ мэдрэмж киног нь хамт хийчихсэн юм шиг санагдуулдаг.

Мансууруулах бодисын үр дүн, хор уршгийг харуулдаг зөндөө л кино бий. Гэхдээ “Trainspotting” миний хувьд хэзээд номер нэг. 1980-аад оны сүүлч үед Шотландад хар тамхины хэрэглээ хэрээс хэтэрч залуус тэр чигтээ донтож байсан үеийг харуулсан бүтээл. Эхэндээ гол дүрийн залуустай цуг аялаад л, гоё дуу яваад л, инээдтэй зүйлс ч тохиолдоод, буруу зүйл байхгүй юм шиг мэдрэмж төрүүлэх хэдий ч гэхдээ гол утга санаа нь маш гунигтай. “Choose life”

Сонсголгүй хүмүүсийн амьдрал, өдөр тутмын бэрхшээлийг энэ кино олон үггүйгээр үзэгчдэд маш сайн ойлгуулдаг. Ялангуяа төрөлхийн бус гэнэт сонсголгүй болж байгаа хүний хамгийн эхний асуудлаас авахуулаад энэ кино үзэгчдийг цуг хөтлөөд явчихна. Энэ киног үзээд асуудал чихэнд байна уу, тархинд байна уу гэдгийг хэн хүнгүй бодох буй за.

Найруулагч Жим Жармушийн анхны бүрэн хэмжээний энэ кино нь меланхоликдуу хэрнээ хөгжилтэй, адал явдалтай бүтээл. Гурван үеийн залуус найзалж, нөхөрлөж бас бүтэлгүйтэж байгаа хөнгөхөн хэрнээ том агуулгатай кино. Учир нь гол дүрийн залуу Унгараас Нью Йорк руу шинэ ирээдүй мөрөөдөн ирсэн ч түүний өдөр тутмын амьдрал нь тийм ч өөдрөг амьдраагүйг харуулна. Жинхэнэ диваажин хаана оршдог вэ.

| Т.НАРАНЦАЦРАЛ: Миний санал болгох 10 кино |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |