• Өнөөдөр 2024-04-27

Монгол циркчид Францад дахин тоглоно

2021-12-12,   423

Дэлхийн хамгийн алдартай циркийн нэг болох “Феникс” циркийн тайзнаа 2019 онд Монголын циркийн уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо хийсэн билээ. Энэхүү тоглолтыг бэлтгэсэн “ANGELS Mongolian Modern Circus Theatre” циркийн хамт олон энэ удаа нүүдэлчин ард түмний өв соёл, аж амьдралыг орчин үеийн хэлбэрт оруулан найруулсан цирк, театр, бүжиг, хөгжим, язгуур урлаг хосолсон цоо шинэ “NOMADE” шоугаа дахин Франц Улсад толилуулахаар болжээ. Тоглолт арванхоёрдугаар сарын 11-21-нд болох бөгөөд Францад ажиллаж амьдарч буй иргэд өргөнөөр оролцохыг уран бүтээлчид урьсан байна. Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Герман улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь баруун Европт хийж байгаа Монголын циркийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод Монголын 40 гаруй уран бүтээлч оролцох аж.
Монгол циркчид Францад дахин тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188